time.mn

Illustration of a bird flying.
  • П.Батчимэг: “Оюутолгой” компанийн ногдол ашиг иргэдийн дансанд хуримтлагдах ёстой

    П.Батчимэг: “Оюутолгой” компанийн ногдол ашиг иргэдийн дансанд хуримтлагдах ёстой

    УИХ-ын гишүүн П.Батчимэг өөрийн цахим хаягтаа “Оюутолгой” компанийн Монголын төрийн эзэмших 34 хувийн ногдол ашгийн талаар байр сууриа илэрхийллээ. -“Оюутолгой”-н ногдол ашиг Баялгийн сан дахь иргэдийн дансанд хуримтлагдах ёстой болохоос авлига, хээл хахуульд идэгдэж, зэвэртлээ унаж, татаас харж, авсан харснаа залгидаг мөнгө биш. Авлигач хулгайч нар нь татвар төлөгчдийн мөнгийг идэж уучихаад, одоо байтлаа олон…

    October 19, 2026
  • “Star dance Mongolia” клүбийн 3 баг Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авлаа

    “Star dance Mongolia” клүбийн 3 баг Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авлаа

    Дэлхийн бүжгийн спортын холбоо (WDSF)-ны гишүүн Монголын бүжгийн спортын холбоо 2026.10.17-нд хореографик латин бүжгийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээний синеор 1 нас (35-45 нас)-ны ангилалд “Star Queen” баг тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга боллоо. 2025 оны Дэлхийн аварга, Монгол Улсын аварга “Star Girls” баг аварга цолоо дахин бататгаж, хореографик латин…

    October 19, 2026
  • Завхан аймгийн Цагаанхайрхан суманд 240 хүүхдийн шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо

    Завхан аймгийн Цагаанхайрхан суманд 240 хүүхдийн шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024–2026 онд хэрэгжсэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 240 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо. Энэ барилга ашиглалтад орсноор орон нутгийн хүүхэд, суралцагчид сумандаа орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог анги танхим, урлагийн заал бүхий орчинд суралцаж, хөгжих боломж бүрдэж байна. Энэ нь хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших, аюулгүй, эрүүл орчинд сурч…

    October 19, 2026
  • “Al Jazeera” Ш.Алтантуяагийн хэргийн тухай хоёр ангит баримтат кино гаргажээ

    “Al Jazeera” Ш.Алтантуяагийн хэргийн тухай хоёр ангит баримтат кино гаргажээ

    Катарын “Al Jazeera” телевизийн “101 East” эрэн сурвалжлах нэвтрүүлэг Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 онд Малайзад хөнөөсөн хэргийн талаар хоёр ангит баримтат кино гаргажээ. “Murder in Malaysia: Justice for Altantuya Shaariibuu” нэртэй бүтээлд түүний амь насыг хөнөөсөн шалтгаан, хэргийн шүүх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй асуудал болон Малайзын шумбагч онгоц худалдан авсан хэлцэлтэй холбоотой сэжгүүдийг…

    October 19, 2026
  • “Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөв

    “Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөв

    Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгуулжээ. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа юм байна. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг “Уран…

    October 19, 2026
  • Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

    Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбоотой хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын…

    October 19, 2026
  • “Арсенал” хожил байгуулж, “Брайтон” өрсөлдөгчөө 5:0-ээр бут ниргэв

    “Арсенал” хожил байгуулж, “Брайтон” өрсөлдөгчөө 5:0-ээр бут ниргэв

    Английн Премьер лигийн аравдугаар сарын 18-ны тоглолтуудаар “Арсенал” “Ноттингем Форест”-ыг 1:0-ээр хожиж, хүснэгтийн тэргүүлэгч “Манчестер Сити”-гээс гурван онооны зөрүүтэй хэвээр үлдлээ. Харин “Брайтон” “Кристал Пэлас”-ыг 5:0-ээр буулган авч, хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэх болов. “Арсенал”-ын Нони Мадуэке 80 дахь минутад гоол оруулсан нь багийнхаа хаалга руу оновчтой цохисон цорын ганц оролдлого байлаа. Энэ хожлоор “Арсенал” аваргын…

    October 19, 2026
  • Хакүхо Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгч боллоо

    Хакүхо Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгч боллоо

    Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Хакүхо Мөнхбатын Даваажаргал Олон улсын сүмогийн холбоо (International Sumo Federation-IFS) болон Азийн сүмогийн холбоо (Asian Sumo Federation)-ны ерөнхийлөгчөөр давхар сонгогдлоо. Тэрээр аравдугаар сарын 16-нд Азербайжаны нийслэл Баку хотод болсон хурлаар уг албан тушаалд сонгогдож, “Тоёота Мотор” корпорацын ТУЗ-ийн дарга Акио Тоёдагийн халааг…

    October 19, 2026
  • Италид амьжиргааны өртгийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөр үргэлжилжээ

    Италид амьжиргааны өртгийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөр үргэлжилжээ

    Италийн Милан хотод аравдугаар сарын 18-ны ням гарагт төрийн үйлчилгээний чанар муудаж, амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчидтай мөргөлджээ. Зарим жагсагч дэлгүүрийн цонх хагалж, бараа дээрэмдэн, хогийн сав шатаасан тул цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна. Reuters агентлагийн мэдээлснээр, нүүрээ халхалсан хэдэн зуун жагсагч Миланы төв талбай болох Дуомогийн ойролцоо үймээн…

    October 19, 2026
  • Аваргуудын нэрэмжит барилдаан анх удаа орон нутагт боллоо

    Аваргуудын нэрэмжит барилдаан анх удаа орон нутагт боллоо

    Дархан хотын 65 жилийн ойн баярт зориулсан, улсын аварга цолтнуудын хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ. Энэ барилдаан анх удаа орон нутагт болсон юм. Энэ барилдааны үеэр Монгол бөхийн алдар гавьяаг дуурсгасан үе үеийн аваргууддаа хүндэтгэл үзүүлэв. Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын…

    October 19, 2026
←Previous Page
1 … 25 26 27 28 29 … 2,693
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress