-
Есүсийн хөшөөг сүйтгэсэн Израилын цэргүүдийг шийтгэжээ

Ливан улсад байдаг Есүс Христийн хөшөөг алхаар цохиж сүйтгэсэн Израилын цэрэг болон түүний зургийг дарсан цэргийг шийтгэжээ. Тэдэнд 30 хоног баривчлах шийтгэл ногдуулсан гэж Израилын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Тэднийг хөшөө сүйтгэж байхад тэнд байсан ч уг хэргийг таслан зогсоох гэж оролдоогүй, цааш нь мэдэгдээгүй өөр 6 цэрэгт тус тусад нь арга хэмжээ авахаар…
-
3х3 Шанхайн дэлхийн цуврал тэмцээнд оролцох Монголын багууд тодорлоо

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн нэр хүндтэй цуврал болох “FIBA 3×3 World Tour” энэ оны улирлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн цувралын нэгэн чухал шат болох “FIBA 3×3 World Tour Shanghai” тэмцээн 5-р сарын 23-24-нд Шанхай хотод зохион байгуулагдна. Тус тэмцээнд дэлхийн шилдэг клуб багууд оролцож, аваргын төлөө өрсөлдөнө. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион…
-
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд 4-р сарын 26-нд 13:00 цагт улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын хорооны 101 жилийн ойд зориулан энэхүү барилдааныг зохион байгуулах юм. Аварга цолны хүндэтгэлийн барилдааны бүртгэлийг цахимаар хийнэ.
-
Монгол Улс Казахстан улстай газрын тос, цөмийн энергийн чиглэлд санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичгүүд байгууллаа. Монгол Улс…
-
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын урамшууллын 2026 оны 04 дүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг өнөөдөр 13.00 цагт и-баримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэдийн хувьд 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 04 дүгээр сарын 21-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаанд хамрагдах боломжтой.





