-
2 халиун буга агнаад баригджээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших Устай Шаамар, Хаданхошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газраас 2 халиун буга хууль бусаар агнасан хэргийг Экологийн цагдаагийн алба шалгаж байна. Халиун буга нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн. Уг амьтныг агнах, тээвэрлэх, худалдахыг хуулиар хориглосон. Иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн…
-
Н.Учралд цалин нэмэх мөнгө байгаа юм байна

Эрчим хүчний салбарын ажилтнууд цалингаа нэмүүлэхээр Сүхбаатар талбай дээр 4-р сарын 16, 17-нд жагсаал хийсэн ч хэн ч тэднийг тоосонгүй. Харин ч жагсаал хийх боломжтой багахан зайд нь баахан асар барьж, тэнд нь төрийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөр хийж байна. Улстөрчид угаас ийм аргаар жагсаал, цуглаан хийх боломжийг боомилдог. Сүхбаатарын талбайн урд хагаст Х.Нямбаатар том…
-
Япон улс Дэлхийн II дайнаас хойш анх удаа зэвсэг экспортлохоор болжээ

Өчигдөр Япон улс бодлогын томоохон өөрчлөлт хийж, зэвсгийн экспортод тавьсан хоригоо цуцалжээ. Ингэснээр тус улс Дэлхийн ll дайнаас хойш анх удаа гадаадын орнуудад пуужин, сөнөөгч онгоц, байлдааны хөлөг гэх мэт зэвсэг экспортлох боломжтой болсон байна. Дэлхийн II дайнаас хойш тус улс батлан хамгаалах төсвөө хязгаарлаж, мөргөлдөөнд оролцохоос татгалзсан бодлого баримталж ирсэн юм. Зэвсгийн экспортод тавьсан…
-
Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороог удирдана

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандаг-Очир Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор тус байнгын хороо түр хугацаанд даргагүй явж байсан билээ. Тэгвэл өнөөдөр өмнөх засгийн газарт Сангийн сайдаар ажилласан байсан Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохоор боллоо. Ингэхдээ ТББХ-ны 21 гишүүнээс 17 буюу 81 хувь…
-
417 грамм метамфетамин хилээр нэвтрүүлэх гээд баригджээ

Истанбулаас Улаанбаатар хотод 4 дүгээр сарын 18-нд онгоцоор ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Энэ хэргийг ГЕГ, ТЕГ, ЦЕГ хамтран илрүүлсэн байна. Тухайн иргэний Туркээс авчирсан бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан метамфетамин байв. Тэрхүү 417 грамм бодисыг электрон бараанд нууж, дагалдах ачаандаа…
-
Удаан хуралдаагүй Нийслэлийн МАН ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нийслэлийн Монгол Ардын нам хуралдахаар болжээ. Хурал өглөөний 09:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэнэ. Нам дотроо томдоо тооцогдох Нийслэлийн намын хороо чухам ямар асуудлаар хуралдах нь одоогоор тодорхой биш байна. Нийслэлийн МАН-ын даргаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар ажилладаг. Түүний нам доторх албан тушаалд УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын…
-
“Мөрөн вилла” компани олон улсын мастер Б.Мөнгөнзултай 40 сая төгрөгийн гэрээ байгууллаа

“Мөрөн вилла” компанийн ерөнхий захирал Х.Батчулуун үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын мастер Б.Мөнгөнзултай 40 сая төгрөгийн үнийн дүнтэй, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ 40 сая төгрөгийг Б.Мөнгөнзулын бэлтгэл, олон улсын тэмцээнд оролцох зардалд зарцуулах юм байна. Монголын шатрын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэр хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд “Алтан бэрс 2026” корпорацуудын багийн аварга…
-
Замын-Үүдийн гаалийн 3 байцаагчийг баривчилжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. АТГ-ын мөрдөгч нар Дорноговь аймгийн Сайншанд сум, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт 4-р сарын 21, 22-нд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Тэд Замын-Үүд дэх…
-
“МАД” кинонд Эдуард Ондар тогложээ

“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна. Адал явдалт “МАД” уран сайхны кинонд Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин Эдуард Ондар тогложээ. Түүхэн болон домгийн дүрүүдийг өөрийн дотоод хүч, харц, дуу хоолой, биеийн хэлэмжээр амилуулж чаддаг тэрбээр Монгол үзэгчдийн сэтгэлд “Говийн домог” киноны…

