time.mn

Illustration of a bird flying.
  • Өргөн хэрэглээний барааны үнэ өсжээ 

    Өргөн хэрэглээний барааны  үнэ өсжээ 

    Нийслэл болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг арванхоёрдугаар сарын 8-ний өдрийн байдлаар Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Судалгаанаас үзвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 1.5 хувиар, өмнөх долоо хоногоос 1.1 хувиар өсжээ. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд: АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар…

    December 11, 2025
  • Өмнөд Солонгост сурдаг 2 монгол оюутан хүчингийн хэргээр баривчлагджээ

    Өмнөд Солонгост сурдаг 2 монгол оюутан хүчингийн хэргээр баривчлагджээ

    Өмнөд Солонгост сурдаг, 20 орчим настай 2 монгол оюутан шөнийн цэнгээний газарт согтуу байсан охиныг бүлэглэн хүчиндсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. 10-р сарын 28-нд А, Б гэх хоёр этгээд Өмнөд Солонгосын Сөүл хотын Мапо дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газарт таг согтуу, биеэ хянах чадваргүй болсон 20-иод насны охиныг хүчиндчихээд, хэргийн газраас зугтсан гэнэ. Уг хэргийн дараа…

    December 11, 2025
  • “Бөртэ чоно” наадмын цомыг жүдогийн тамирчид хамгийн олон хүртжээ

    “Бөртэ чоно” наадмын цомыг жүдогийн тамирчид хамгийн олон хүртжээ

    Шилдэг тамирчин шалгаруулах “Бөртэ чоно” наадмыг Монголын Үндэсний олимпын хороо 2002 оноос хойш ёсоор зохион байгуулж байгаа энэ оны шилдгүүдээ шалгарууллаа. “Бөртэ чоно” хүртсэн 26 тамирчны 12 нь жүдо бөхчүүд.Монголчууд эрт үеэс эр бяр, ур ухаан, хурд хүчээ сорьсон эрийн гурван наадмыг зохиож ирсэн дайчин ард түмэн. Энэ нь өдгөө дэлхийн дэвжээнд Монгол Улсын нэрийг…

    December 11, 2025
  • Яруу найрагч М.Билэгсайханы эмчилгээний зардал бүрдэж, маргааш гадаад явахаар болжээ

    Яруу найрагч М.Билэгсайханы эмчилгээний зардал бүрдэж, маргааш гадаад явахаар болжээ

    “Болор цом” наадмын 5 удаагийн шагналт, яруу найрагч М.Билэгсайхан уушгины хавдар тусаж, Монголд эмчлүүлэх боломжгүй учир гадаад улсыг зорихоор болсон. Гэвч эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа учир Монголын ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүсэж, хандивын аян эхлүүлсэн юм. Бид түүний эхнэр Р.Отгоноос хандивын аяны талаар тодруулахад “Миний ханийн эмчилгээний зардал бүрдэж, маргааш /2025.12.12/ эмчилгээндээ явахаар…

    December 11, 2025
  • Өнөөдрөөс хүйтний эрч чангарна

    Өнөөдрөөс хүйтний эрч чангарна

    Энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, энэ сарын 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар…

    December 11, 2025
  • Б.Чойжилсүрэн: Улаанбаатарт -39 хэм хүйтэрвэл дулааны дутагдалд орно

    Б.Чойжилсүрэн: Улаанбаатарт -39 хэм хүйтэрвэл дулааны дутагдалд орно

    УИХ-ын АБГББХ-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр мэдээлэл танилцуулав. Улсын хэмжээнд 2024 онд эрчим хүчний хэрэглээ 11.6 тэрбум кВт.ц болж, жилд 5.9 хувийн өсөлттэй байна. Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 2024 онд 8.7 тэрбум кВт.ц болж, өмнөх оноос 2.7 хувиар өслөө. Нийт хэрэглээний 75.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Хэрэглээний 24.6 хувь буюу 2.8 тэрбум…

    December 11, 2025
  • 220 хүн машинаа хулгайд алджээ

    220 хүн машинаа хулгайд алджээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22-р хорооноос энэ сарын 9-нд машинаа хулгайд алдлаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иргэд машинаа халаах нэрийдлээр асаалттай, цоожлохгүй орхисны улмаас алдаж байгаа аж. 2025 он гарсаар машинаа хулгайд алдсан 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иймд машинаа түгжиж, заавал эзэнтэй үлдээж байхыг санууллаа.

    December 11, 2025
  • 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй

    5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр /2025.12.10/ Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Монгол Улс 2024 онд нийт 162 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4…

    December 11, 2025
  • Засгийн газрын өрийн үлдэгдэл 36.4 их наяд төгрөгт хүрэхээр байна

    Засгийн газрын өрийн үлдэгдэл 36.4 их наяд төгрөгт хүрэхээр байна

    УИХ-ын Төсвийн байнгын хороонд өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан товч мэдээлэл хийлээ. Улсын нэгдсэн төсвийн 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого 28 их наяд төгрөг, нийт зарлага 28.4 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 428.8 тэрбум төгрөг гарах төсөөлөлтэй байна. Түүнчлэн урсгал зардал 22.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ний 25.2 хувьтай, суурь тэнцэл…

    December 11, 2025
  • Эзэнгүй нохой, муурыг барих ажлыг эхлүүлжээ

    Эзэнгүй нохой, муурыг барих ажлыг эхлүүлжээ

    СХД-ийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тоог бууруулах, түр байрлуулан асрамжлах газарт хүргүүлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ. Уг ажлыг СХД-ийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлгийн тасаг, СӨХ-ууд, Хороодын албан хаагчид хамтран гүйцэтгэж байна.

    December 11, 2025
←Previous Page
1 … 313 314 315 316 317 … 2,292
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress