time.mn

Illustration of a bird flying.
  • Их Британи реппер Kanye West-ийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосноор тоглолт нь цуцлагджээ

    Их Британи реппер Kanye West-ийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосноор тоглолт нь цуцлагджээ

    Их Британи улс АНУ-ын реппер Kanye West-ийг хилээрээ нэвтрүүлэхийг хоригложээ. Үүний дараа тус улсад 7-р сард болох байсан “Wireless” тоглолт цуцлагдсан байна. Kanye West уг тоглолтын гол оролцогч байв. “Wireless” хөгжмийн фестивалыг зохион байгуулагчид тоглолтоо цуцалж, тасалбар авсан хүмүүст мөнгийг нь буцаан олгохоо мэдэгдлээ. Kanye West сүүлийн жилүүдэд еврейчүүдийг үзэн ядсан, арьс өнгөөр ялгаварласан, нацистуудыг…

    April 8, 2026
  • Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авчээ

    Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авчээ

    Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 22.4 сая эх малын 18.8 хувь буюу 4.2 сая эх мал төллөөд байна. Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, 4.1 сая төл бойжиж, бойжилт 99.0 хувьтай байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна. Бүсчилбэл баруун бүс 25.6 хувь, зүүн бүс 7.8 хувь, төвийн бүс 18.9 хувь, хангайн бүс…

    April 8, 2026
  • ДЭЛХИЙН АЛДАРТ “TOP CHEF” ШОУ МОНГОЛД: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй

    ДЭЛХИЙН АЛДАРТ “TOP CHEF” ШОУ МОНГОЛД: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй

    Дэлхийн хэмжээний энтертайнмент контент үйлдвэрлэгч NBCUniversal-ын албан ёсны формат болох “TOP CHEF” реалити, хоолны шоу нэвтрүүлэг Монгол Улсад бүтээгдэхээр боллоо. NTV телевиз болон Nomadia Pictures-ийн хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь Холливудын стандартаар, шилдэг уран бүтээлчид, мэргэжлийн зураг авалтын багуудын оролцоотойгоор хийгдэх бөгөөд Монголын медиа салбарт нэгэн шинэ хуудсыг нээх зорилго тавьж байна. Мэргэжлийн тогооч…

    April 8, 2026
  • Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас С.Амарсайхан татгалзжээ

    Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас С.Амарсайхан татгалзжээ

    ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран ажиллахгүй гэдгээ өнөөдөр ЗГ-т илэрхийлжээ. Ерөнхий сайд Н.Учрал түүнд “Дэд сайд чөлөөлөх, томилох асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлага гарах учраас ЗГ-ын хурлаар шийдэх боломжгүй” гэсэн утгатай хариу өгсөн байна. Ерөнхий сайд Н.Учрал 16 дэд сайдаас 12-ыг чөлөөлж, 4-ийг нь үлдээсэн. Тэдний 1 нь ХЗДХ-ийн дэд сайд…

    April 8, 2026
  • 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

    11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

    Улсын ерөнхий прокурорын газарт энэ оны нэгдүгээр улиралд иргэдээс прокуроруудын үйл ажиллагаатай холбоотой 170 өргөдөл, гомдол, мэдээлэл иржээ. Үүний 21.7 хувь нь прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой байв. Прокурорын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар цөөрсөн байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ.

    April 8, 2026
  • З.Энхболд АН-ын Хяналтын ерөнхий хороонд нэр дэвшжээ

    З.Энхболд АН-ын Хяналтын ерөнхий хороонд нэр дэвшжээ

    Ардчилсан нам дотоод хяналт, сахилга хариуцлагаа бэхжүүлэх зорилгоор Хяналтын ерөнхий хороо байгуулаар болсон. Тус хорооны анхны бүрэлдэхүүнийг өнөөдөр болж буй 18 дугаар их хурлаар сонгоно. Хяналтын хорооны гишүүдийн чөлөөт суудалд 27 хүн, эмэгтэйчүүдийн суудалд 12 хүн нэрээ дэвшүүлэн, өрсөлдөж байна. УИХ-ын дарга асан З.Энхболд чөлөөт суудалд нэрээ дэвшүүлжээ.

    April 8, 2026
  • АНУ, Иран гал зогсоосон ч Ливаныг Израил бөмбөгдөх хэвээрээ

    АНУ, Иран гал зогсоосон ч Ливаныг Израил бөмбөгдөх хэвээрээ

    АНУ, Ираны талууд хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор өчигдөр тохиролцож, Ормузын хоолойг нээхээр болжээ. Тэгвэл Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-Ираны хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч гэлээ “Энэ тохиролцоо Ливанд нөлөөлөхгүй” гэж мэдэгдэв. Энэ нь Израилын арми Ливаныг бөмбөгдөх хэвээрээ гэсэн үг юм. 2-р сарын 28-нд АНУ, Израилын арми Иран руу халдсан. Үүний дараа…

    April 8, 2026
  • ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт АТГ хэрэг нээснээр А.Амундра хамгаалалт хүсжээ

    ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт АТГ хэрэг нээснээр А.Амундра хамгаалалт хүсжээ

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т хандан, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт холбогдох хэргийн баримтуудыг хүлээлгэн өгч, шалгаж өгөхийг хүссэн. Тэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь интернэшнл” ХХК-иас нийт 1.3 сая ам.доллар бэлнээр авсан хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн юм. АТГ уг баримтын дагуу УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авч, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-т заасан…

    April 8, 2026
  • “Мэргэлнэ, засал хийнэ” гэж иргэдийг хохироож, 2,5 тэрбум төгрөг залилсан эмэгтэйг шалгаж байна

    “Мэргэлнэ, засал хийнэ” гэж иргэдийг хохироож, 2,5 тэрбум төгрөг залилсан эмэгтэйг шалгаж байна

    Цахим орчинд нэр бүхий фейсбүүк хаягаар дамжуулан “Мэргэлнэ, засал хийнэ” гэх үйлдлийн аргаар иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан бусдад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ сарын 07-ны өдөр баривчилжээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

    April 8, 2026
  • Г.Дамдинням: Гангийн үйлдвэр баригдсанаар цементийн үнэ 2 дахин буурах боломжтой

    Г.Дамдинням: Гангийн үйлдвэр баригдсанаар цементийн үнэ 2 дахин буурах боломжтой

    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө. “Аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд зарим бодлогуудыг баримтлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Удаан хугацаанд яригдаж байсан гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэр гаргалаа. Энэ цогцолбор бол хамгийн багадаа 1 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай, Дархан-Уул…

    April 8, 2026
←Previous Page
1 … 312 313 314 315 316 … 2,623
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress