-
Цахилгааны хязгаарлалтаас үүдэж дулааны шугам хөлдөж гэмтэх эрсдэл тасрахгүй байна

Эрчим хүчний салбар ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотойгоор дулааны эх үүсвэр энэ жил өмнөх жилүүдийнхээс 5-10 хэмээр бага халаалт шахаж байгааг албаны улс мэдэгдлээ. Ахин дахин эрчим хүчний хязгаарлалт хийж байгаатай холбоотойгоор дулааны систем, шугам сүлжээ доголдож хөлдөх эрсдэл үүсэх магадлал байгааг Орон сууц нийтийн аж ахуйн газраас мэдэгдэж байна. Нийтийн цэвэр бохир усны шугам, дулааны…
-
“Тэмээн дээрээс наран ойрхон” руу Улаанбаатараас автобус үнэгүй явна

Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнтэй. Уг наадмыг зорин очих иргэдийг Улаанбаатар хотоос том оврын автобусаар үнэгүй тээвэрлэх юм байна. Эхний автобус өнөөдөр 15:00 цагаас “Драгон”-оос хөдөлнө. Дараагийн автобус маргааш өглөө 07:00 цагт “Тэнгэр плаза”-гаас явна. Мандалговьд очоод ч нийтийн тээвэр…
-
Украин, АНУ, ОХУ гурвалсан хэлэлцээр хийхээр боллоо

Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж байгаа билээ. Тус уулзалтын үеэр Трамптай уулзсаныхаа дараа Зеленский “Украин дахь дайныг дуусгах асуудлаар Украины тал АНУ, ОХУ-ын талтай Арабын Нэгдсэн Эмират Улсад гурвалсан уулзалт хийхээр болсон” гэж мэдэгджээ. Зеленскийтэй хийсэн уулзалтаа Трамп “Сайн болсон” хэмээн тодорхойлж, “Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар АНУ-ын тусгай элч Стив…
-
2-р сард хилийн боомтуудын ажиллах, амрах хуваарь

Монгол, Хятадын Цагаан сарын баяр 2-р сард тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс, БНХАУ-ын авто замын зарим боомт Цагаан сарын баярын өдрүүдэд түр амарна. ОХУ-ын Эх орончдын өдрөөр тус улстай хиллэдэг боомтууд амарна.
-
Олон улсын биржүүдэд алтны үнэ өссөөр байна

Нью-Йоркийн биржид хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ түүхэн дээд үзүүлэлт буюу унц нь 4950 ам.долларт хүрсэн байна. Харин Чикагогийн таваарын биржид хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ 1,3 хувиар өсөж, нэг унц нь 4900 ам.долларт хүрчээ. Үнэт металлын зах зээлд оролцогчдын Лондоны холбооноос явуулсан санал асуулгад хамрагдсан шинжээчдийн үзэж байгаагаар, энэ онд алтны үнэ 5000 доллароос…
-
“Хөх сувд” мөсний баяр 3-р сард болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд 2026” мөсний баяр 3 дугаар сарын 2-4-нд Хатгал тосгонд болно. 25 дахь жилдээ уг баярыг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр хуралдаж, хийх ажлын төлөвлөгөө, зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо. “Хөх сувд 2026” мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар Хөвсгөл аймгийн…




