-
Ормузын хоолойд чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц үл мэдэгдэх биетэд оногджээ

Ормузын хоолойгоор дамжин өнгөрч явсан чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц аравдугаар сарын 13-нд үл мэдэгдэх биетэд оногдсон талаар Их Британийн Далайн худалдааны ажиллагааны төв (UKMTO) мэдээллээ. Мөн энэ өдөр тус хоолойд явж байсан газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц үл мэдэгдэх биетэд оногдсон тухай тусдаа мэдээлэл бүртгэгджээ. Одоогоор хөлгүүдэд учирсан хохирол, багийн гишүүдийн биеийн байдал болон халдлагын…
-
“Брент” газрын тосны үнэ баррель нь 105 ам.доллароос давлаа

Дэлхийн зах зээлд “Брент” төрлийн газрын тосны үнэ аравдугаар сарын 14-ний арилжаагаар 0.8 хувиар өсөж, баррель нь 106.58 ам.долларт хүрлээ. Харин АНУ-ын “WTI” төрлийн газрын тосны үнэ 0.9 хувиар өсөж, 94.94 ам.доллар болсон талаар Reuters мэдээлэв. Газрын тосны үнэ өсөхөд Йемений хуситууд Саудын Арабын эрчим хүчний байгууламжид халдсан болон Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн нийлүүлэлт тасалдах…
-
Зеленский АНУ-ын төлөөлөгчидтэй дахин уулзах санал тавив

Украины Ерөнхийлөгч Зеленский дайныг зогсоох хэлэлцээг сэргээх зорилгоор АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай ойрын өдрүүдэд дахин уулзах санал тавьжээ. Тэрээр Доналд Трампын дэвшүүлсэн эрчим хүчний байгууламжуудад харилцан халдахгүй байх тохиролцоог Оросын тал мөн дагаж мөрдөх нөхцөлд Украины тал дэмжинэ гэж мэдэгдсэн байна. Харин Москва уг тохиролцооны талаар эцэслэн баталгаажуулсан байр суурь илэрхийлээгүй…
-
Жүжигчин Селма Блэйр онгоцонд бусдад халдсан хэргээр баривчлагджээ

“Cruel Intentions”, “Hellboy” зэрэг киногоороо танигдсан жүжигчин Селма Блэйр Лос-Анжелесаас Нью-Йорк руу нисэж явсан “Delta Air Lines” компанийн онгоцонд бусдад бие махбодын халдлага үйлдсэн гэх хэргээр баривчлагджээ. Энэ талаар Нью-Йорк, Нью-Жерси мужийн боомтын газрын цагдаагийн байгууллага аравдугаар сарын 12-нд мэдээлсэн байна. Аравдугаар сарын 11-ний орой болсон хэргийн үеэр онгоцны үйлчлэгчид гэмтэж, тэдний нэгийг эмнэлэгт хүргэжээ.…
-
Өмнөд Солонгосын супермаркетад хутгатай этгээд иргэд рүү халдаж, найман хүн шархаджээ

Өмнөд Солонгосын Инчон хотын супермаркетад аравдугаар сарын 13-ны мягмар гарагт хутгатай этгээд жирийн иргэд рүү халдаж найман хүн шархдаж нэг хүний зүрх нь зогссон талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Цагдаа нар хэргийн газарт шуурхай ажиллаж, сэжигтэн эрэгтэйг баривчилсан байна. Одоогоор халдлагын шалтгаан, нөхцөл байдлыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. “Ёнхап” агентлагийн иш…
-
“BRAVO CIRCUS” эрсдэл, ур чадвар шаардсан үзүүлбэрүүдээ толилуулна

“BRAVO CIRCUS” циркийн тоглолт 2026 оны аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Монгол бөхийн өргөөнд Монголын үзэгчдэд зориулсан тоглолт зохион байгуулах талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тоглолтын хөтөлбөрт ах дүү Адилын “Эр зоригийн дууль”, Араманы “Үхлийн цагираг” зэрэг эрсдэл, ур чадвар шаардсан үзүүлбэрээс гадна илбэ, алиалагчийн үзүүлбэр, агаарт нисэгчид болон дугуйт тэшүүрийн үзүүлбэр…
-
Дроны халдлагад өртсөн хөлгийн багийнхныг аварчээ

Болгарын эрэг орчимд дроны халдлагад өртсөн хоёр хөлөг онгоцны нэг нь живжээ Хар тэнгисийн Болгарын эрэг орчимд хоёр хөлөг онгоц дроны халдлагад өртөж, нэг нь живсэн талаар Ерөнхий сайд Румен Радев аравдугаар сарын 13-ны мягмар гарагт мэдээллээ. Энэ нь долоо хоногийн дотор ийм төрлийн хэрэг хоёр дахь удаагаа гарч буй тохиолдол юм. Украины эзэмшлийн, Мальтын…



