time.mn

Illustration of a bird flying.
  • Голын мөс цөмөрсний улмаас машин живжээ

    Голын мөс цөмөрсний улмаас машин живжээ

    Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс энэ сарын 12-нд Ховд аймгийн Хар уулыг зорьсон иргэд Ховд голыг машинаар гарах үед мөс цөмөрчээ. Үүнээс улбаалж хүний амь эрсдээгүй ч машин нь живсэн байна. Гол, мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй, мөсөн бүрхүүл зузаараагүй байгаа энэ үед мөсөн дээгүүр машинтай болон явган явахгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.…

    November 13, 2025
  • 62-р сургууль 640 сурагч хичээллэх өргөтгөлтэй боллоо

    62-р сургууль 640 сурагч хичээллэх өргөтгөлтэй боллоо

    Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийг 640 сурагч хичээллэх хүчин чадалтай өргөтгөлтэй болгов. Барилга, байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комисс 11 дүгээр сарын 12-нд уг өргөтгөлийг шалгаж, ашиглалтад хүлээн авлаа. Тус барилгын зураг төслийг “Барилга байгууламж” ХХК гаргаж, “Ганзосон констракшн”, “Эм Ди констракшн” ХХК барьжээ. 62 дугаар сургууль нийслэлийн…

    November 13, 2025
  • Цахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг

    Цахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг

    Иргэн М.Сумъяабазарын хувьд сур, суран эдлэл хийж өөрийн сошиал хуудсаар худалдан борлуулдаг. Үйлчлүүлэгчид нь утасны дугаараа худалдан авах гэж буй зүйлийнхээ доор үлдээснээс болж 72011013 гэсэн дугаараас залган  урьдчилгаагаа шилжүүлээд захиалга нь бэлэн болохоор үлдэгдэл мөнгөө явуулаарай. Барааг нь бэлэн болохоор унаанд тавиад явуулна гэсэн цахим залилах гэмт тохиолдол удаа дараа гарчээ. Энэ мэтчилэн цахим…

    November 13, 2025
  • Шимтгэл суутгадаг шигээ ажилгүйдлийн тэтгэмжээ олгодог байя

    Шимтгэл суутгадаг шигээ ажилгүйдлийн тэтгэмжээ олгодог байя

    1111 төвд 10-р сараас 11-р сарын 7-ны хооронд ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой 134 санал, гомдол иржээ. Тухайлбал: Иргэн Л “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах ерөнхий гүйцэтгэгчийн багт ажилласан байна. Тэр нурууны суулт гэсэн оношийн улмаас ажлаасаа гарчээ. Нурууны диск солиулах хагалгаанд орох заалттай ч мөнгөгүй. Түүний хувьд 9-р сард ажлаа хүлээлгэж өгсөн ч өнөөдрийг…

    November 13, 2025
  • Бөөний худалдааны төвд гал гарчээ

    Бөөний худалдааны төвд гал гарчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXI хороонд орших бөөний худалдааны төвд 11-р сарын 12-ны 14:37 цагт гар гарлаа. Иргэн Б-н 18х17 метрийн хэмжээтэй 3 давхар бөөний худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 10х10 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн 3х5 метрийн хэмжээтэй хэсэгт эд хогшил, бараа материал шатжээ. 2 болон 3 дугаар давхрын 4х5 метр талбай уг галд хайрагдсан бол…

    November 13, 2025
  • Намрын адаг улаан нохой өдөр

    Аргын тооллын 11 дүгээр сарын 13, Бархасбадь гараг. Билгийн толлын 24, Их морь олтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.…

    November 13, 2025
  • МҮБХ: Улсын арслан Б.Орхонбаярт талархал дэвшүүлье

    МҮБХ: Улсын арслан Б.Орхонбаярт талархал дэвшүүлье

    “Netflix” компанийн “Physical Asia” шоунд Монголын баг тун амжилттай оролцож буй. Тэгвэл МҮБХ-ноос улсын арслан Б.Орхонбаярт талархал илэрхийлжээ. Түүнд “Netflix” компанийн “Physical Asia” олон улсын нэр хүндтэй телевизийн шоунд эх орноо төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэрийг Дэлхий дахинд өргөж, авьяас чадвар, ур ухаанаараа эх орноо бахархалтайгаар төлөөлсөн Монголын багийн нийт тамирчдадаа гүн талархал илэрхийлье! Онцгойлон…

    November 13, 2025
  • Энхийг сахиулах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа

    Энхийг сахиулах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа

    Өдөрт 15-30 хүн залилах гэмт хэрэгт өртөн хохирч байгааг цагдаагийн байгууллага мэдээллээ. Иргэд дансаа бусдад ашиглуулах, хувийн мэдээллээ өгөх зэргээс болж залилуулж байгаа аж. Тухайлбал: 11 дүгээр сарын 6-ны өдөр “Энхийг сахиулах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа. Зардлаа төлөөрэй” гэсний дагуу 16 сая 955 мянган төгрөг бусдын данс руу шилжүүлж, залилууллаа” гэх утгатай…

    November 13, 2025
  • Сэлэнгэ, Орхоны 5 сургууль, дотуур байранд охидыг дэмжих төсөл хэрэгжүүлж эхэллээ

    Сэлэнгэ, Орхоны 5 сургууль, дотуур байранд охидыг дэмжих төсөл хэрэгжүүлж эхэллээ

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан (UNFPA), БНХАУ-ын ЭСЯ хамтран “Охидыг хүчирхэгжүүлэх нь: Эрүүл ахуй, ариун цэвэрт ээлтэй сургуулийн орчинг бий болгох нь” төслийн нээлтийг 11 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль дээр хийлээ. Алслагдсан сумдын сургууль, дотуур байрны охидын сарын тэмдгийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, тэднийг сарын тэмдэг ирсэн…

    November 13, 2025
  • Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр ажил хаяхгүй

    Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр ажил хаяхгүй

    Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар өчигдөр орой Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзав. Өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэх талаар бодит тооцоо гаргаснаа танилцуулснаар Эрүүл мэндийн салбарын 3 талт хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Иймд эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр ажил хаяхгүй. Эрүүл мэндийн…

    November 13, 2025
←Previous Page
1 … 405 406 407 408 409 … 2,305
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress