-
Мария Захарова: Британийн цэргийн байгууламжуудыг Орос онилж болзошгүй

Украин улс Британийн үйлдвэрлэсэн алсын тусгалт пуужинг ашиглан, Оросын нутаг дэвсгэрт довтолсоор байвал Их Британийн цэргийн байгууламжуудыг Украинд төдийгүй бусад газарт ч онилж болзошгүй гэж Москва анхаарууллаа. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ мэдэгдлийг хийж, “Украины дайнд Лондон улам гүнзгий татагдан орж болзошгүй” хэмээн мэдэгджээ. Украин Британийн зэвсгийг ашиглан, Оросын нутаг дэвсгэрт…
-
Гашуунсухайт-Ганцмод хооронд тавьж буй төмөр замын гүүрний тулгуурийг босгож дуусжээ

Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнуулан төмөр зам тавьж байгаа. Уг замын зарим хэсэгт гүүр тавьж байгаа юм. Уг гүүрийг нийт 291 тулгуураар тулна. Эдгээр тулгуурыг бүгдийг нь тавьж дуусжээ. Үүнтэй холбогдуулан Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, Төмөр замын газрын дарга Б.Артур, Төлөөлөн…
-
Балба, Төвөдийн хил дээрх гамшигт нас барсан хүн 469-д хүрчээ

Балба улс, Хятадын Төвөдийн өөртөө засах орны хил дээр болсон хүчтэй үер, мөс, хад асганы нуралтын улмаас Балбад амиа алдсан хүний тоо 469-д хүрээд байна. Аврах багууд шавар, чулуу, нурангид дарагдсан суурин газруудад эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч шинээр үүссэн усан сан хальж, дахин хүчтэй үер болох аюул нэмэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.…
-
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2026 оны А/72 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Монгол Улсын дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнд газар дээр нь хяналт, шинжилгээ хийж байна. Энэ хүрээнд хяналт, шинжилгээний ажлын хэсэг өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 28-ны өдөр нийслэлийн Засаг…
-
Тегеран Ормузын хоолойгоор хөлөг онгоц явуулах нөхцөлтэй жагсаалт боловсруулж эхэлжээ

Ирантай холбоотой дайны дипломат хэлэлцээ Ормузын хоолойн далайн тээврийг хэвийн болгох асуудалд төвлөрч эхэлжээ. Катарын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани Тегеранд айлчилж, Ираны удирдлагуудтай уулзах үеэрээ олон улсын далайгаар усан онгоц чөлөөтэй зорчих зарчмыг сэргээх шаардлагатайг онцолсон байна. Үүний дараа Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн…
-
20 хүртэлх литрийн, зориулалтын саванд шатахуун олгож байна

Шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штаб аливаа шатахууныг зөөврийн саванд шахаж өгөхийг хориглосон шийдвэрээ өчигдөр цуцалж, зөөврийн саванд олгохыг орон нутгийн ШТС-уудад зөвшөөрсөн. Энэ дагуу аж ахуйн нэгжүүд орон нутаг дахь ШТС-уудаараа зөөврийн саванд шатахуун өгч эхэлжээ. Гэхдээ 20 хүртэлх литрийн багтаамжтай, зориулалтын саванд шатахуун олгоно гэдгээ тус штабт илэрхийлсэн байна. ШТС-ын галын…
-
“Байшин барьж өгнө” гэж 58 сая төгрөг аваад, алга болжээ

“Байшин барьж өгнө” гэж 58 сая төгрөг аваад, холбоо тасарч, алга боллоо” гэх гомдол цагдаагийн байгууллагад энэ оны 8 дугаар сарын 25-нд иржээ. Уг гомдлын дагуу шалгахад иргэн Б бусдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж, итгэлийг нь ашиглан, 58 сая төгрөг залилсан байж болзошгүй байдал илэрсэн байна. Тиймээс энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа тухай ЦЕГ мэдээллээ.
-
Алжирт дэгдсэн ой, хээрийн түймэрт 12 хүн амиа алджээ

Хойд Африкийн Алжир улсыг хамарсан хүчтэй халууны давалгаа үргэлжилж байна. Энэ үеэр хэд хэдэн мужид ой, хээрийн түймэр дэгдэж, түүнд өртсөн 12 хүн амиа алдаж, 54 хүн түлэгджээ. Хамгийн хүнд нөхцөл тус улсын зүүн хойд хэсэгт орших Жижель мужид үүсээд байна. Энд түймрийн улмаас 5 хүн амиа алджээ. Тус мужийн оршин суугчид түймэр суурин газрууд…


