-
“Цахим Монгол”-ыг төрийн албан хаагчид “Шог Монгол” болгож байна

Цахим Монгол болоод хэдэн жилийн нүүр үзэв. Шат шатны байгууллагууд сүрхий цахимжиж, цаасны хэрэглээгээ бууруулснаа сурталдах болов. Эмнэлэг, сургууль, төрийн байгууллагууд “Цахим Монгол” шошгоос тас зуураастай байна. Жирийн иргэнд харин цахимжсан Монгол цагаа тулахад мэдрэгдэхгүй байна. Баримт дурдъя: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд оршин суугч Э-д арьс, харшлын эмчид үзүүлэх шаардлага тулгарчээ. “E-Mongolia” системээр дүүргийнхээ…
-
G2 баг Vitality-г хожиж, Blast Open London тэмцээний аварга боллоо

CS2 төрлийн G2 баг Niko болон Monesy гэх хоёр суперстар тоглогчоо Falcons-д алдаж, бүрэлдэхүүндээ том өөрчлөлт оруулан SunPayus болон Matys гэх хоёр тоглогчийг авсан ба ихэнх хүн тэднийг дахиж хэзээ ч өмнөх шигээ амжилт гаргахгүй, ингээд “улны” баг болсон гэж бодож байлаа. Үүнээс гадна тэд дасгалжуулагчаа ч сольсон ба багийн үндсэн бүрэлдэхүүнд хамгийн удаан тоглож…
-
Хар тамхины 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ

НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан мансууруулах. сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан Ч.Х, Б.М нарт холбогдох хэргийг Хар тамхитай тэмцэх газар шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн юм. Улсын яллагч эл хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол,…
-
Иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан 32.4 сая төгрөгийн хохирол учруулжээ

Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан М.П, Б.Х нар үгсэн хуйвалдаж, нэр бүхий иргэдийн газрыг луйварджээ. Тэд уг иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан, тэдний нэр дээрх газрыг худалдан авч буй мэтээр хуурамч худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өөрсдөдөө давуу байдал бий болгож, улсад 32.4 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн Г.Г-тэй үгсэн хуйвалдаж, иргэдэд гадаад…
-
Намхан тариа хураах технологийг мөрдлөг болгоно

Энэ жилийн хувьд тариалангийн гол бүс нутгуудад агаарт 37.0-39.5 градус, хөрсөнд 65.0-69.6 градус хүрч, аагим халуун өдрүүд олон хоног үргэлжилсэн хур тунадас багатай, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд нь таримал ургамлын өсөлт хөгжилтийг зогсоож, хөнөөлт организмын тархалтыг нэмэгдүүлэн, ургацад сөргөөр нөлөөлсөн байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй үр тарианы механик…
-
“US Open 2025”-д Трамп ирснээр тоглолт хойшилж, үзэгчид түүнд дургүйцлээ илэрхийлэв

АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод Ерөнхийлөгч Доналд Трамп ирсэнтэй холбоотойгоор үзэгчид урт дараалал болон оочерлосондоо бухимдаж, цэнгэлдэхийн суудлууд хоосорчээ. Яник Синнер, Карлос Алкарас нарын тоглолт АНУ-ын цагаар анх 14:00 цагт эхлэхээр төлөвлөгдсөн байсан ч “аюулгүй байдлын арга хэмжээ авах” болон “фенүүдийг сандалдаа суухад нь нэмэлт цаг олгох зорилгоор” уг тэмцээний зохион байгуулагчид…
-
Вакцин авах нэрээр 3.9 тэрбум төгрөг завшжээ

Нийтийн албан тушаалтан Д.Т, З.Б нар гэнэт хөрөнгөжсөн үндэслэл болон хөрөнгө, орлогоо АТГ-т нотолж чадаагүй байна. Д.Т 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан боловч уг мөнгийг хаанаас яаж олсноо тайлбарлаж чадаагүй аж. Мөн их хэмжээний мөнгөнийхөө эх үүсвэрийг ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, нуун дарагдуулжээ. Түүнээс АТГ-ын ажилтнууд хөрөнгө, орлогын эх үүсвэрээ нотлохыг шаардахад, хууль…
-
Эрчим хүчний реформын нээлттэй хэлэлцүүлэг нөгөөдөр болно

“Эрчим хүчний реформын нээлттэй хэлэлцүүлэг” энэ сарын 10-ны өдөр буюу нөгөөдөр Төрийн ордонд болно УИХ дахь “Эрчим хүчний реформыг дэмжих бүлэг” эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, эрчим хүчний реформын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг сонсох зорилгоор “Эрчим хүчний реформын нээлттэй хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулахаар болжээ. Танхимын багтаамжаас хамаарч иргэд, олон…


