-
Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина

ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил дуусаж, наймдугаар сарын 29-нд нээсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд өнөөдөр ажиллалаа. Хотын дарга Х.Нямбаатар…
-
Монголын волейболын холбоог Н.Амарзаяа удирдана

Монголын Волейболын холбооны ээлжит бус чуулган 09-р сарын 06-ны өдөр болж, шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн чуулганд 202 төлөөлөгч ирэхээс 187 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон байна. Тус холбооны ерөнхийлөгчид 3 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Намсрай овогтой Амарзаяа олонхын саналаар волейболын холбооны 11 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Ингэснээр түүний хувьд Волейболын холбоог удирдах анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байна.…
-
Отрын бүс нутагт 653 мянган толгой мал өвөлжинө

Монгол орны тусгай хэрэгцээний отрын бүс нутагт энэ жил 653 мянган толгой мал өвөлжиж, хаваржих судалгаа гараад байна. Улсын хэмжээнд байгалийн хадлан ургаагүй, гангийн эрсдэлд өртсөн аймгуудын малчдыг отрын 9 бүсэд өвөлжүүлэх юм. Отрын бүс нутгийн бэлчээрийн нөөц нь зөвхөн малын өвөлжилтөд зориулагдахаас гадна бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, байгаль орчны доройтлоос сэргийлэх, мал аж ахуйн тогтвортой…
-
“Эрдэнэт үйлдвэр” жилд 40 сая тн хүдэр боловсруулдаг боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийг бүрэн шинэчилж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Шинэчлэгдсэн 2 болон 3 дугаар секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулна. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 40 сая тонн болж нэмэгдэж байна. Баяжуулалтын секцүүдийг шинэчилснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар бууруулж байна. Төслийн үр…
-
Б.Хулан: Богино хугацаанд гарсан гэнэтийн шийдвэрүүд бизнес төлөвлөлтөд хамгийн хүнд дарамт болдог

Хөдөө аж ахуйн менежментийн зөвлөх, “Дижитал агро” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хулантай ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. ——————————————————————— -Энэ жил их хатуу өвөл болно гэх мэдээлэл мэр сэр явах боллоо. Зуд болоход мэдээж хамгийн их хохирол амсдаг салбар нь хөдөө аж ахуйн салбар буюу малчид, тариаланчид. Та мэргэжлийн хүний хувьд энэ өвлийг өнтэй давахын тулд…
-
30 сая төгрөгийн шагналын сантай ахмад бөхчүүдийн барилдаан болно

Монгол улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар Монгол улсын шилдэг аймаг Өмнөговь аймгийн нэрэмжит “Ахмад бөхчүүдийн барилдаан”-ыг аравдугаар сарын 04-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Тус барилдааны шагналын сан 30 сая төгрөг бөгөөд түрүү бөх 3 сая, үзүүр бөх 2, их шөвөг 1, дунд шөвөг хагас сая төгрөгийн…




