time.mn

Illustration of a bird flying.
  • “Шархад-Хангамж-Ботаник” чиглэлд нийтийн тээвэр явдаг боллоо

    “Шархад-Хангамж-Ботаник” чиглэлд нийтийн тээвэр явдаг боллоо

    Нийтийн тээврийн бодлогын газраас Д:11, Д:12, Д:13 чиглэлийг шинээр нээж, Д:1 чиглэлд өөрчлөлт оруулжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний  Д :1 “Шархадны эцэс-Ботаник” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Д:1 “Шархад-Хангамж-Ботаник” чиглэл болгон өөрчлөлт оруулав.Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах…

    October 10, 2025
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж,…

    October 10, 2025
  • Сугалааны лайвд оролцсон найман иргэн 27 сая төгрөгөө залилуулжээ

    Сугалааны лайвд оролцсон найман иргэн 27 сая төгрөгөө залилуулжээ

    Сүүлийн тав хоногийн турш фэйсбүүкт зохион байгуулагдсан сугалааны лайвд оролцож урьдчилгаа төлбөр шилжүүлж залилуулсан найман тохиолдолд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүний улмаас нийт 27,320,960 төгрөгийн хохирол учирчээ. Судалгаагаар уг төрлийн залилах гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн ихэнх нь итгэл төрүүлсэн, яаралтай шийдвэр гаргахыг шаардах нөхцөлд санамсаргүй үйлдэл хийсэн байдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Иймд азтан болсон гэх аливаа…

    October 10, 2025
  • Оросууд эрчим хүчний станцуудад цохилт өгснөөр Киев хотын зарим хэсэг цахилгаангүй болжээ

    Оросууд эрчим хүчний станцуудад цохилт өгснөөр Киев хотын зарим хэсэг цахилгаангүй болжээ

    Орос улс энэ сарын 9-10-нд шилжих шөнө Украины нийслэл Киев хот руу дайрсны улмаас өндөр барилгад гал гарчээ. Эрчим хүчний станцууд уг цохилтод өртөн, Киев хотын зарим хэсэг тог цахилгаангүй болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ. Киев хотын дарга Виталий Кличкогын мэдээлснээр 9 хүн гэмтэж бэртсэн бол 5 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр Киев хотыг дайрч…

    October 10, 2025
  • “Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ

    “Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ

    “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө өсгөж өгнө” гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэсээр энэ оны 10 дугаар сарын 9-нд нэгэн хүн цагдаагийн байгууллагад ханджээ. Иргэн А ийм зарын дагуу 5 удаагийн гүйлгээгээр нийт 13.240.000 төгрөгөө бусад руу шилжүүлсэн байна. Хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд их тавьдаг болсон.…

    October 10, 2025
  • Галт тэрэгний гэмтлийг илрүүлж, ослоос урьдчилан сэргийлсэн төмөр замчныг шагнажээ

    Галт тэрэгний гэмтлийг илрүүлж, ослоос урьдчилан сэргийлсэн төмөр замчныг шагнажээ

    “УБТЗ” ХНН-т 3 дахь жилдээ ажиллаж буй, “Улхын-Овоо” зөрлөгийн жижүүр М.Оюунзул галт тэрэгний ноцтой осол, сүйрэл гарахаас сэргийлж ажиллажээ. Тэрээр энэ оны наймдугаар сард зөрөн өнгөрч байсан галт тэрэгний гар тоормосны суурь нь гагнаасаараа хугарсан байсныг илрүүлж, улмаар зүтгүүрийн бригадад мэдэгдсэн. Ингээд яаралтай арга хэмжээ авч, их хэмжээний хохирол учрахаас сэргийлж чадсан байна. М.Оюунзул өмнө…

    October 10, 2025
  • Хятадын тал татвар нэмээгүй, ташаа мэдээлэл

    Хятадын тал татвар нэмээгүй, ташаа мэдээлэл

    Жижиглэн худалдаа эрхлэгчид, онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж борлуулдаг иргэд, гаальтай машинд ачаа, бараа ачуулдаг худалдаачдад Хятадын талаас экспортын татвараа  40 хувиар нэмсэн гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд хүчтэй тархаж байна. Энэ мэдээлэл үнэн эсэхийг Дорноговь аймгийн Боомтын захиргааны дарга Б.Баярнямаас тодрууллаа. -Албан ёсны мэдээллийг бид холбогдох газруудаас ярьж тодрууллаа. БНХАУ-ын талаас ингэж татвар нэмсэн зүйл байхгүй…

    October 10, 2025
  • 20 хүүхдийн аминд хүрсэн хортой сироп үйлдвэрлэсэн компанийн эзнийг баривчилжээ

    20 хүүхдийн аминд хүрсэн хортой сироп үйлдвэрлэсэн компанийн эзнийг баривчилжээ

    Филиппин улсын Ченнай хотод цагдаа нар тусгай ажиллагаа явуулан, “Сресан фарма” компанийн эзэн Говиндан Ранганатанг баривчилжээ. Түүний компани “Coldrif” нэртэй ханиадны сироп үйлдвэрлэдэг аж. Энэ сироп Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн Чиндвара хотод 20 гаруй хүүхдийн аминд хүрсэн байна. Шинжилгээгээр уг эмэнд диэтиленгликоль гэх химийн хорт бодис өндөр хэмжээгээр агуулагдаж байсан нь тогтоогджээ. Ранганатан уг хэрэг илэрснээс…

    October 10, 2025
  • “Eyes Closed” дууг гурван цагийн дотор 1,8 сая хүн үзжээ

    “Eyes Closed” дууг гурван цагийн дотор 1,8 сая хүн үзжээ

    Өмнөд Солонгосын дуучин Jisoo, Английн дуучин Zayn нарын “Eyes Closed ” дуу цацагдсан даруйдаа гурван цагийн дотор 1,8 сая үзэлттэй болоод байна. Тэд дуугаа өнөөдөр Blissoo болон Warner Records-оор цацжээ. Анх 2025 оны 7 дугаар сарын 27-нд Zayn Нью-Йорк хотод Blackpink хамтлагийн Deadline World Tour-д оролцож байхдаа инстаграмдаа өөрийнхөө 4 настай охиноо дурдаад тус хамтлагийн дууг сонсох дуртай гэж…

    October 10, 2025
  • Танилц: УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд

    Танилц: УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд

    УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт 67 гишүүн гарын үсэг зуржээ. Тиймээс уг бичгээ өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж буйгаа УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан нар мэдэгдээд байна. Уг бичигт гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг танилцуулъя.

    October 10, 2025
←Previous Page
1 … 514 515 516 517 518 … 2,318
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress