-
Монголын дуатлончид Дэлхийн чансаанд багтлаа

Дэлхийн триатлоны холбооноос дуатлоны чансааг шинэчлэн зарлалаа. Тус чансаанд Монгол Улсын долоон дуатлонч багтсан бөгөөд хамгийн өндөр байрыг эмэгтэй тамирчид эзэлсэн байна. Тухайлбал спортын мастер А.Оюун-Эрдэнэ 100 оноотойгоор 74 дүгээрт, спортын мастер Ц.Аяс 92,5 оноогоор 85 дугаарт тус тус бичигдэж байна. Харин эрэгтэй тамирчдаас ОУХМ Н.Мөнхбаяр 97 дугаарт, ОУХМ Э.Болор-Эрдэнэ 104 дүгээрт, спортын мастер Э.Ижилмөрөн…
-
Тэйлор Свифт, Трэвис Келси нар сүй тавилаа

Дуучин Тэйлор Свифт, Америкийн хөлбөмбөгийн тоглогч Трэвис Келси нар сүй тавьснаа зарлалаа. Хосу инстаграм хуудсаараа дамжуулан баярт мөчөө “Англи хэлний багш, биеийн тамирын багш нь гэрлэх гэж байна” гэсэн тайлбартайгаар олон нийттэй хуваалцав. Тэд 2023 оны арванхоёрдугаар сард үерхэж буйгаа олонд ил болгож байсан билээ. Тэйлор Свифт болон Трэвис Келси нарын зургийн дор олон алдартан…
-
Танилц: ЗГ эдгээр асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар өнөөдөр ээлжит хурлаа хийж байна. Өнөөдрийн /2025.08.27/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Түүнчлэн дараах асуудлуудтай танилцана.
-
“Sxcoal” хамтран ажиллах талаар санал солилцов

“Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газраас томилсон Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн Б.Анар, Х.Итгэлт болон компанийн зарим удирдлага Хятадын нүүрсний зах зээлийн хамгийн дэлгэрэнгүй мэдээллийн сантай, дүн шинжилгээ, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч платформ “Sxcoal”-ийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн Б.Анар компанийн үйл ажиллагааг танилцуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр, хүргэж өгөх нөхцөлийг…
-
Венесуэл улс хар тамхитай тэмцэх зорилгоор хилийн хяналтаа чангатгаж эхэллээ

Венесуэл улс хар тамхины хууль бус наймааны эсрэг тэмцэх зорилгоор хөрш Колумб улстай залгаа хилийн хяналтаа чангатгаж, 15 мянган цэргийн албан хаагчийг хилийн бүсэд дайчлахаар болсноо даваа гарагт зарласан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурог кокаин хил давуулан худалдаалдаг картелийг толгойлдог хэмээн АНУ буруутгаж, улмаар Мадурод дарамт, шахалт үзүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт байлдааны 3 усан онгоцыг…
-
Ганцаараа явж байсан эмэгтэйг 4 этгээд зодож, машинд суулган, дээрэмджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт ганцаараа явж байсан эмэгтэйг үл таних 4 этгээд зодож, машинд хүчээр суулган, гар утас, үнэт эдлэлийг нь дээрэмдсэн хэрэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө гарчээ. Дээрэмдүүлсэн хүн тэр даруй цагдаад хандсанаар тус дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн ажилтнууд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнүүдийг илрүүлэн, саатуулаад байна. Энэ хэргийг…
-
394 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын сарын 18-25-ны хооронд бусдад залилуулсан тухай 76 гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ хэрэгт өртөгсөд нийт 394,309,142 төгрөгөөр хохирсон байна. Үүнээс 177 сая төгрөгийн хохиролтой 58 хэрэг буюу 60,8 хувь нь цахим орчинд залилах гэмт хэрэг эзэлж байна. Цахим залилангийн 83.6 хувь буюу 148 сая төгрөгийг бусдад дамжуулан шилжүүлэхийг цагдаагийн байгууллага…
-
Жолооч нар осол гаргаад, зугтах нь олширчээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 8 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар зам тээврийн 2098 осол бүртгэгджээ. Үүний 122-т нь жолооч хэргийн газрыг зориуд орхиж, зугтаасан байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17-оор буюу 16 хувиар өссөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсгийн б/-д “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж…


