-
Угандагийн Тооро хаант улсын шинэ хааныг өргөмжиллөө

Угандагийн Тооро хаант улсын хаан ширээнд телевизийн мэдээний хөтлөгч асан Эдвард Рукиди Кижанангома заларч, Баторо үндэстний 13 дахь хаан боллоо. Түүнийг мягмар гарагт Форт-Портал хотод уламжлалт ёслолоор өргөмжилсөн бөгөөд ингэснээр өнгөрсөн сард 34 насандаа хорт хавдрын улмаас нас барсан хаан Оёо Ньимба Кабамба Игүрү Рукиди IV-ийн залгамжлалтай холбоотой маргаан өндөрлөж байна. 56 настай Кижанангома хаан…
-
АНУ Иракаас цэргээ бүрэн гаргав

АНУ-ын цэргүүд Ирак дахь үлдсэн сүүлчийн баазуудаас гарч, 2003 онд эхэлсэн тус улсын цэргийн оролцоо 23 жилийн дараа дууслаа. АНУ-ын цэргүүд есдүгээр сарын 30-нд Багдад болон Иракийн Курдистаны бүс дэх үлдсэн байрлалаа орхисон бөгөөд энэ нь Иракийн нутаг дэвсгэрт АНУ-ын байнгын цэргийн оролцоо дуусаж буйг илэрхийлж байна. Яагаад АНУ Иракаас гарч байгаа вэ? Вашингтон, Багдад…
-
“Tesla”, “SpaceX”-ийн нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг 200 ГВт-д хүргэнэ

“Tesla” болон “SpaceX” компани нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаа 200 гигаваттад хүргэхээр төлөвлөж байгаагаа Илон Маск мягмар гарагт мэдэгдсэн байна. Технологийн салбар хурдацтай хөгжихийн хэрээр эрчим хүчний хангамж томоохон сорилт болж байгаа энэ үед Маск нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтоо танилцуулсан байна. Тэрбээр “Сансарт үргэлж нартай” хэмээн энэ зорилтын талаар хэлжээ. Мөн Маск…
-
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шинэ сөнөөгч онгоцыг “Boeing” бүтээнэ

АНУ-ын Батлан хамгаалах яам “Boeing” компанийг Тэнгисийн цэргийн хүчний дараагийн үеийн үл үзэгдэх технологитой сөнөөгч онгоцыг бүтээхээр сонгосноо мягмар гарагт мэдээлжээ. Тус компани өрсөлдөгч “Northrop Grumman”-ыг ялж, туршилтын онгоц бүтээх 20 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Хөтөлбөрийг цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн хэрээр хэдэн зуун тэрбум ам.долларын өртөгтэй болох боломжтой гэж мэдээлжээ. Мөн олон улсын зах зээлд…
-
Хятад, монгол иргэд хамтран, монгол охидын биеийг үнэлүүлж байжээ

БНХАУ-ын иргэн В… П…, Монгол Улсын иргэн С.Х нар бүлэглэн 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сарын хугацаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах О…зочид буудлын караокед монгол охидын биеийг нь үнэлүүлжээ. Тэд 10 эмэгтэйг эмзэг байдлыг нь ашиглан, ийм хэрэгт татан оролцуулсан аж. Охид гадаад улсын иргэдэд дуу дуулах, архи хундагалах…
-
АНУ Коста Рикагаас 45 тонн хар тамхи тээвэрлэн устгахаар болжээ

АНУ-ын Агаарын цэргийн хүчний С-17 онгоц Коста Рикагаас 45 метр тонн хар тамхи тээвэрлэн устгахаар мягмар гарагт хөөрчээ. Уг онгоц нийслэл Сан-Хосегийн баруун хойд хэсэгт орших Алахуэлагаас хөөрсөн бөгөөд тээвэрлэж буй кокаиныг АНУ болон “Америк тивийн бамбай” эвслийн бусад гишүүдийн дэмжлэгтэйгээр явуулсан ажиллагаануудаар хураан авсан байна. АНУ-ын Коста Рика дахь ЭСЯ-ны мэдээлснээр, хураасан хар тамхийг…
-
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

Засгийн газар 7 хоног бүрийн лхагва гарагт хуралдах хуваарьтай. Гэвч өнөөдөр хуралдахгүй. Учир нь Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийж яваа. Уг айлчлалын бүрэлдэхүүнд Шадар сайд Т.Доржханд, Н.Номтойбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ж.Алдаржавхлан зэрэг олон сайд багтжээ.
-
Мексикийн Үндэсний гвардын хамгийн жижиг гишүүн “Командо” чихуахуа

Мексикийн Үндэсний гвардын хамгийн жижиг гишүүнээр “Командо” нэртэй чихуахуа нохой ажиллаж байна. 13 сартай тэрбээр ердөө долоон килограмм жинтэй, 21 сантиметр өндөр. Тусгай хамгаалалтын нүдний шил, биед нь тохируулсан тактикийн хантааз, толгойдоо жижиг камер зүүдэг. Командог эрэн хайх, аврах ажиллагаанд сургахын зэрэгцээ олон нийтийн арга хэмжээ, сургуулийн өдөрлөгт алба хаагчдыг дагалдан оролцож, иргэдтэй харилцахад нь…
-
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох албан тушаалын хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, шүүхэд шилжүүллээ. “Капитал“ банканд томилогдсон Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүдтэй Н.Баяртсайхан “Капитал” банканд томилогдсон банкны эрх хүлээн авагчийн ажиллах гэрээ” байгуулжээ. Үүгээрээ тэр бусдад давуу байдал бий болгож, “Капитал банк” ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Тус банк төлбөр түргэн…

