-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэтай /2026.09.29/ Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Ерөнхий сайд Н.Учрал манай улсын ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд…
-
Ерөнхий сайдын түвшний айлчлал 8 жилийн дараа болж байна

Ерөнхий сайдын түвшний айлчлал 8 жилийн дараа болж байна. Энэхүү айлчлалаар, Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо тасралтгүй өсөж, өнөөдрийн байдлаар 21 мянган иргэн ажиллаж амьдарч, сурч байна. Оюутнуудын тоо сүүлийн дөрвөн жил нэмэгдсэн. Дадлагажигч ажилчдын тоо ч нэмэгдсэн гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайхан мэдээллээ.
-
Бензин өгөхгүй байгаа ШТС-д арга хэмжээ авч байна

ОХУ-аас татан авах шатахууны нийлүүлэлт буурч, нөөц багассантай холбоотойгоор манай улсын ШТС-уудад бензин авах гэсэн машины дараалал нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан, шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэх үүрэг бүхий шуурхай штаб өчигдөр нийслэлийн ШТС-уудаар явж, газар дээр нь ажиллав. Шатахууны нөөцтэй боловч бензин өгөхгүй байгаа зарим ШТС-ыг АИ92 бензин түгээх шаардлага тавьж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх…
-
Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Токио хотноо Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА)Ерөнхийлөгч А.Танакаг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ) Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд нэн чухал ач холбогдолтой байж…
-
Япон улс амьтны кафе үйлчилгээний анхны улсын хэмжээний судалгааг эхлүүлжээ

Япон улс амьтны эрх, эрүүл ахуй болон олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, амьтан тэжээдэг кафе, үйлчилгээний газруудын улсын хэмжээний анхны судалгааг энэ сараас эхлүүлжээ. Судалгаагаар Япон даяар хэдэн амьтны кафе үйл ажиллагаа явуулж байгаа, тэдгээрт ямар төрлийн амьтан тэжээдэг, амьтдыг ямар нөхцөлд байлгадаг болон үйлчлүүлэгчидтэй хэрхэн харилцдагийг шалгана. Амьтны кафе нь ялангуяа…
-
Мансууруулах бодис олж авсан 3 хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн Прокурорын газар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 3 хэрэгт яллах пүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Үүнд: Г.Г 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс метамфетамины агууламжтай, “мөс”, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй бодис хууль бусаар олж авч, хадгалжээ. Б.Б морфин (morphine) гэх мансууруулах эм, “дроп” гэх нэршилтэй, MDMB-4en-PINACA, 5F-MDMB-PINACA (5F-ADB), 4F-MDMB-BINACA-ын агууламжтай,…
-
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 90 хувьтай байна. Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно. Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр төслийн туслан гүйцэтгэгч “Моннис инженеринг” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж,…
-
Ши Жиньпин Бээжинд баатруудын дурсгалыг хүндэтгэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон төр, намын бусад удирдагч Тяньаньмэний талбайд лхагва гарагт болсон ёслолд оролцож, эх орныхоо төлөө амь үрэгдсэн баатруудад цэцгийн баглаа өргөн хүндэтгэл үзүүлжээ. Хятадад жил бүрийн есдүгээр сарын 30-нд тэмдэглэдэг Баатруудын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан ёслолд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянь, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Жао…
-
“Академи Авардс”-д “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” өрсөлдөнө

Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс “Академи авардс” буюу 99 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг шалгаруулсан талаараа мэдээлжээ. Тус мэдээлэлд: “Академи Авардс”-ын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах “Үндэсний сонгон шалгаруулах хороо”-ны бүрэлдэхүүнд Кино урлагийн зөвлөлийн гишүүд ажиллалаа. Тус…

