-
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр 08:00 цагт Төрийн ордонд эхэллээ. Уг хурлаар хэлэлцэж буй асуудлууд;
-
Буйр нууранд гэр бүлийн 4 хүн амиа алджээ

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Буйр нууранд өчигдөр 14:00 цагийн үед “Приус-30” маркийн машинтай нэг гэр бүлийн 6 хүн цөмөрч, 2 нь амьд гарч, 4 хүн эндсэн байна. Сүхбаатар аймгийн нэг гэр бүлийн 3 том хүн, 3 хүүхдийн хамт золголт хийгээд буцаж явсан аж. Машинаас 1 том хүн, 1 хүүхэд эсэн мэнд гарчээ. Усны дроноор шалгахад…
-
Засгийн газартай шүүхдэлцсэн “Ачит-Ихт” компани ялагдлаа

Улсын дээд шүүх өчигдөр “Ачит-Ихт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ачит-Ихт” ХХК-ийн хооронд байгуулсан хүдрийн овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй, орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн…
-
“Ногоон автобусны” гэх хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг маргааш шийднэ

“Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал энэ сарын 26-ны өдөр буюу маргааш товлогдоод байна. “Ногоон автобус”-ны гэх хэрэг 2022 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркийг шинэчлэх үед илэрч, уг хэрэгт Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, А.Ганхуяг нарын албан тушаалтан…
-
Амьжиргааны доод түвшин амь зуулгад хүрэх эсэхийг тооцдоггүй

Үндэсний статистикийн хороо 2026 онд мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн баталснаа зарлав. Энэ дүн ноднингийнхоос 9 хувиар нэмэгдэж, нийслэлд амьдрах амьжиргааны доод түвшин 543.700 төгрөг болжээ. Үүний хэдээр нь гурил, мах авч, хэдийг нь мод, шахмал түлшинд өгч, хэдээр нь автобусанд суун, хэдээр нь цахилгааны төлбөрөө өгч, хэдээр нь өвлийн хувцас авах ёстой…
-
МАН-ын бага хурлаар юу болох вэ?

Дүн өвлөөр дөнгөж амсхийсэн МАН-ын гишүүдийн дундах тулаан хахирган хавраар үргэлжлэх нь тодорхой болж байна. МАН 2-р сарын 27-ны баасан гарагт бага хурлаа хуралдуулахаар товлолоо. Тогтсон ёсоор энэ хуралд тус намын дарга Н.Учрал илтгэл тавина. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нар бас илтгэл тавихаар бэлтгэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга…




