time.mn

Illustration of a bird flying.
  • Хамгийн олон улс оролцсон олимпиадад Монголын шатарчид 16-р байр эзлэв

    Хамгийн олон улс оролцсон олимпиадад Монголын шатарчид 16-р байр эзлэв

    Узбекистан улсын Самарканд хотод Дэлхийн шатрын олимпиад 46 дахь удаагаа боллоо. Швейцарь системээр 11 өрөг тоглосон энэ олимпиадын эрэгтэйчүүдийн ангилалд 205 улсын 206 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 188 улсын 189 баг оролцов. Ийм олон улс оролцсоноороо эл олимпиад түүхэнд бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн ангилалд Узбекистаны шатарчид түрүүлж, Энэтхэгийн баг удаалж, Германы баг хүрэл медаль хүртэв. Монгол Улсын…

    September 28, 2026
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд 4.8 сая мод тариад байна. Өнөөдөр Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метр байгаа нь олон улсын дунджаас 60…

    September 28, 2026
  • Пакистан анхны сансрын нисгэгчээ Хятадын “Тяньгун” станц руу илгээнэ

    Пакистан анхны сансрын нисгэгчээ Хятадын “Тяньгун” станц руу илгээнэ

    Пакистаны хоёр нисгэгч Хятадын “Тяньгун” сансрын станцад ажиллах анхны гадаадын нисгэгч болохын төлөө Бээжинд эрчимтэй бэлтгэл хийж байна. Зеешан Али, Хуррам Дауд нар хятад хэл сурахаас гадна төвөөс зугтах хүчний дасгал, жингүйдлийн нөхцөлд хооллох, унтах, тоног төхөөрөмж засварлах сургалтад хамрагджээ. Тэд анх 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулалтаас үлдэж, эмнэлгийн үзлэг, сэтгэлзүйн тэсвэр болон өндөр хурдны…

    September 28, 2026
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж байна

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж байна

    “Тавантолгой түлш” ХХК энэ жил мидлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр түлш үйлдвэрлэхгүй. Зөвхөн нийслэлчүүдэд зориулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Тиймээс өмнөхөөсөө илүү чанартай түлш үйлдвэрлэж байгаа гэнэ. Тус компани шахмал түлшээ 25.5 кг-аар савлаж байна. Үйлдвэрийнхээ жинлүүрт тохируулга хийсэн тул савласан түлшний жин, хэмжээ дутах асуудал өнөө…

    September 28, 2026
  • Чилид улаан үстэй хүмүүсийн гүйлтийн тэмцээн зохион байгуулжээ

    Чилид улаан үстэй хүмүүсийн гүйлтийн тэмцээн зохион байгуулжээ

    Чилийн нийслэл Сантьягод ням гарагт улаан үстэй хүмүүс оролцдог гүйлтийн тэмцээн анх удаа зохион байгуулагдаж, 800 орчим хүн оролцжээ. Coloro Run нэртэй гурван километрийн гүйлтэд оролцохын тулд биеийн тамирын өндөр бэлтгэлтэй байх шаардлагагүй, харин төрөлхийн улаан үстэй, үсээ улаанаар будсан эсвэл хиймэл үс зүүсэн байх л нөхцөлтэй байв. Энэхүү санааг Чилийн сэтгүүлч, цахим орчны нөлөөлөгч…

    September 28, 2026
  • Испанийн Сеутад цагаачдын түр буудалласан газрыг цагдаа нар чөлөөлөв

    Испанийн Сеутад цагаачдын түр буудалласан газрыг цагдаа нар чөлөөлөв

    Испанийн харьяа Сеутад байрлах Бенитес эрэгт цагаачид түр буудалласан газрыг цагдаа нар ням гарагт чөлөөлж, Гуано үйлдвэрийн дэргэдэх талбайд шилжүүлжээ. Цагдаагийн мэдээлснээр уг ажиллагааг цэвэр ус үйлдвэрлэдэг байгууламжийн ойролцоо байрласан цагаачдын аюулгүй байдлыг хангах, мөн усгүйжүүлэх байгууламжид саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явуулсан байна. Цагаачдыг шилжүүлсний дараа цагдаа нар эрэг дээрх түр буудлыг цэвэрлэжээ. Цагдаагийн…

    September 28, 2026
  • Сэлэнгэ сонсголдоо УИХ-ын 10 гишүүн урьжээ

    Сэлэнгэ сонсголдоо УИХ-ын 10 гишүүн урьжээ

    “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх уул уурхайн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, нөхөн сэргээлт болон тэдгээрт төрийн байгууллага, албан тушаалтнаас тавьж буй хяналт, хариуцлага” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр 09:09 цагаас Сэлэнгэ аймагт эхэлнэ. Уг сонголд бэлтгэх урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр…

    September 28, 2026
  • Хууль бусаар мод бэлтгэсэн хүмүүсээр мод тариулж байна

    Хууль бусаар мод бэлтгэсэн хүмүүсээр мод тариулж байна

    Архангай аймгийн Прокурорын газар сүүлийн 3 жилд хүрээлэн буй орчны эсрэг 136 гэмт хэрэг хянажээ. Үүний 85 хувь нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг байв. Имй хэрэг Булган, Ихтамир, Цэнхэр, Тариат, Өндөр-Улаан суманд хамгийн их гардаг аж. Нутгийн иргэд ахуйн хэрэгцээндээ мод бэлтгэхдээ зөвшөөрөл авахгүй байх, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн мод бэлтгэх зэргээр ийм хэрэгт…

    September 28, 2026
  • Ипотект хамрагдах хүсэлт өгөөд 8 жил хүлээх үү, эсвэл өөрчлөх үү

    Ипотект хамрагдах хүсэлт өгөөд 8 жил хүлээх үү, эсвэл өөрчлөх үү

    Зорилтот бүлэгт чиглэх ёстой ипотекийн зээл зохих эзэндээ тэр бүр хүрч чадахгүй байна. Үүнийг баримтаар, тоогоор баталгаажуулъя. Монголд 997 мянган өрх байгаагаас орон сууцгүй өрхийн тоо 695 мянга. Өөрөөр хэлбэл, нийт өрхийн 70 хувь нь орон сууцгүй, гэр хороололд амьдардаг гэсэн үг. Гэтэл ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойших 11 жилийн хугацаанд буюу…

    September 27, 2026
  • ”Дүнжингарав”-ын гэх хэргийг прокурорт буцаалаа

    ”Дүнжингарав”-ын гэх хэргийг прокурорт буцаалаа

    Хий ачиж явсан том оврын машин, “Ниссан патрол” машинтай “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд талын уулзварт дэлбэрсэн. Үүнтэй холбоотой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр урьдчилан хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэг Баянзүрх дүүрэг дэх “Жанжин” клүбийн байранд болж,хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Нийслэлийн Прокурорын газраас тус гэмт…

    September 25, 2026
←Previous Page
1 … 70 71 72 73 74 … 2,696
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress