-
О.Цогтгэрэл: МАН-ынхаан! Амжихгүй шүү

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Тэсо” группийн 2 цэцэрлэг улсаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг” гэх мэдээлэл хийгээд байна. Үүнийг АН-ын дарга О.Цогтгэрэл няцааж, ийм тайлбар өгөв. АН-ын дарга О.Цогтгэрэл: -МАН-ынхан намайг авлигач, хулгайч болгож харагдуулах гэж их хичээж байх шиг байна. Амжихгүй шүү гэдгийг юуны өмнө хэлчихье. Маш тодорхой хэлэхэд, О.Цогтгэрэл болон “Тэсо” компанид хувийн цэцэрлэгийн…
-
Х.Тэмүүжин: Удганы өрөөнөөс биш, УИХ-ын танхимаас шийдвэр гаргадаг болгомоор байна

Монголын улс төрд, МАН дотор болоод буй үйл явдалтай холбогдуулан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа. –Хууль зүйн сайд байсны хувьд одоо өрнөж буй үйл явдлыг та юу гэж харж байна вэ? -МАН-ын 2 хуваагдсан бүлгийн хоорондын зодоон ЗГ-ын сайд нарын хоорондын толхилцооноос давсан. Тогтолцооны авлига, тогтолцооны хямрал нүүрлэсэн байна. Яг галт уул шиг…
-
Хуулийн байгууллагын удирдлагуудыг Ерөнхийлөгч дуудан, уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөнгөж сая хуулийн байгууллагын удирдлагуудыг өрөөндөө дуудан, уулзаж байна. Өөрсдийг нь ямар асуудлаар дуудсаныг хуулийнхан мэдэхгүй байна. Уг хуралд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаярыг дууджээ. Тэрээр УИХ-ын байнгын хорооны хуралдаанд “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яаралтай хуралдаан зарласан. Тэнд танилцуулга хийх учраас байнгын хорооны хуралдаанаас чөлөө хүсье” хэмээгээд гарав. Ерөнхий сайд Н.Учрал…
-
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврийн техникийг тестэлж эхэлсэн

Улаанбаатар хотын Яармаг хорооллыг I хороололтой дүүжин тээврээр холбож байна. Дүүжин тээврийн замд нийт 98 кабин суурилуулна. 1 кабин нь 750 кг-ын даацтай, 10 хүн суух багтаамжтай. 2 буудлын хооронд 10-12 минут зорчино. Цагт 2320 хүн тээвэрлэх боломжтой. Ингээд 2 сарын хугацаанд олон үе шаттай турших юм байна. Эхний ээлжинд автоматжуулж, кабин хоорондын зай, хурдыг…
-
Ц.Идэрбат: Шүлхийн вакцины өтгөрүүлсэн шингэн авчраад, Монголд савлах гэж байгаа юм

Шүлхий өвчний САТ1 болон О хэвшлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ХХААХҮЯ 2.4 сая тун вакцин худалдан авч, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн үхэр, гахай болон зарим сумын бог малд 9 дүгээр сарын 12-ноос хийж байна. Нийт 2.6 сая мал, амьтан вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Тарилга хийх, вакцин худалдан авах бүх бэлтгэлийг ХХААХҮЯ урьдчилан хангасан…
-
Ц.Идэрбат: 1-р ангиллын тн улаанбуудайн үнийг 1 сая 450 мянгаар тогтоосон

ЗГ-аас өнөөдөр хэлэлцэж гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд сэтгүүлчдэд танилцуулж байна. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: -Түүхэндээ 1 жилд 100 мянган тн улаанбуудай худалдаж авахад бэлэн болсон. Одоо төсвийн тодотгол хүлээж байна. 1 компаниас бүгдийг нь, их хэмжээгээр авахгүй. Давуу байдал үүсгэхгүйгээр зохион байгуулна. Олон компаниас дээд зэргийн чанартай буудай авна. 1-р ангиллын 1 тн улаанбуудайн үнийг…
-
Сэтгүүлч рүү бохь шидэж, цагдааг доромжлоод, 10 хоног баривчлагдав

“Сэтгүүлч рүү зажилж байсан бохио шидэж, цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилжээ” гэсэн гарчигтай бичлэг олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 8 дугаар сарын 31-нд нийтлэгдсэн байна. Уг бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, 44 настай, эрэгтэй “Б” ийм зөрчил гаргасныг тогтоожээ. Тэр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчил…
-
Б.Батцэцэг: ХЗДХ-ийн сайдын үүргийг хэн гүйцэтгэх нь тодорхой болоогүй байна

Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг: -Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ асуудалтай холбоотойгоор олон нийтэд мэдээлэгдсэн, нэр нь дурдагдсан болон өөрөө мэдээлэл хийсэн дунд, дээд шатны агентлагийн болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг ЗГ-ын хуралдаан…


