Гэр бүлийн гурван иргэнийг дайрсан жолоочийн согтуурлын зэргийг биологийн шинжилгээгээр тогтооно


Төв аймгийн Эрдэнэсант суманд нэг гэр бүлийн зорчиж явсан автомашиныг урсгал сөрж мөргөн гурван иргэний амь насыг хохироосон зам тээврийн ноцтой хэрэг гарсан. Энэ талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн хошууч С.Баярбилэг: -Тухайн машиныг мөргөсөн жолоочид хөндлөнгөөс нөлөөлсний улмаас урсгал сөрж жолоодлого алдсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Өнөөдрийн байдлаар зарим шаардлагатай дүгнэлтүүд нотлох баримтууд эцэслэгдээгүй байгаа учраас урьдчилсан байдлаар мэдээлэл өгье.

-Тухайн үед жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоосон уу. Хохирогч “мөргөсөн жолоочийн согтуурлын зэргийг тогтоогоогүй” гэж цахим орчинд мэдээлж байгаа.

-Ямар ч зам тээврийн осол гарсан цагдаа очоод тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн согтуурлын зэргийг тогтоох ажлыг эхлээд хийдэг.

Энэ хэргийн тухайд согтуурлын зэргийг зөвхөн багаж үлээлгээд тогтоох биш, нотлох баримтыг бодит гаргахын тулд цуснаас дээж авч биологийн шинжилгээ хийж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах ажиллагаа үргэлжилж байна. Хуульд заасан дүрэм журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явж байна.

-Амралтын өдрүүдэд зам тээврийн осол олон гарав уу?

-Амралтын эдгээр өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 44 хүн амь насаа алдсан.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *