Category: Хэргийн газар

  • О.Уламсайхан бусдад хутгалуулжээ

    О.Уламсайхан бусдад хутгалуулжээ

    “Ноорог”-ийн гэгддэг О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн талаар мэдээлэл гараад байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Өнөө өглөө 05:00 цагийн үед гарсан хэрэг. Холбогдогчийг саатуулсан. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна” гэж мэдэгдсэн юм.

  • Галт тэрэг мөргөөд, машиныхаа төмөрт хавчуулагджээ

    Галт тэрэг мөргөөд, машиныхаа төмөрт хавчуулагджээ

    Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багахр дайрдаг төмөр замын гарамд өнгөрсөн шөнө суудлын машин ачааны галт тэрэг мөргөжээ. Галт тэрэгний урдуур амжиж орох гээд чадалгүй гарсан уг ослын улмаас машины жолооч төмөр эд ангид хавчуулагдсан байна. Уг ослын дуудлагыг 11-р сарын 7-ны 04:42 цагт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах бүлгийн алба хаагчдыг очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн…

  • Зорчигчийн 2 хөл машины бүхээгт хавчуулагдан гэмтсэн осол гарчээ

    Зорчигчийн 2 хөл машины бүхээгт хавчуулагдан гэмтсэн осол гарчээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өчигдөр авто замын зорчих хэсэгт 2 машин мөргөлдсөний улмаас 1 хүн машины төмөр хийцэд хавчуулагджээ. Замын цагдаагаас ирсэн уг дуудлагыг 11-р сарын 3-ны 12:04 цагт аврагчид хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Bongo-3” загварын бага оврын ачааны машин, иргэн Ж-гийн “Vellfire” загварын суудлын машинтай мөргөлдсөн байв. Уг ослын үеэр ачааны машинд…

  • Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо

    Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо

    Иргэн 23 настай, эрэгтэй “Б” нь цахим орчинд өмнө нь хандив, тусламж хүсэж байсан иргэдийн эмзэг мэдээллийг ашиглан “Батка Батка” гэх фэйсбүүк хаягаар 282 иргэнийг залилсан болох нь тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Тодруулбал, Энэ оны 04 дүгээр сараас эхлэн бусдын хандив, тусламж хүссэн мэдээллийг цахим орчноос авч өөрийн болон хамаарал…

  • Мөнгө угаасан байж болзошгүй 4 хүнийг хорилоо

    Мөнгө угаасан байж болзошгүй 4 хүнийг хорилоо

    ТЕГ-аас Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан тушаалтанд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гүйцэтгэх ажиллагааны хүрээнд байр болон автомашинд нь нэгжлэг хийж, цагдан хориод байна. Нэгжлэгээр их хэмжээний мөнгө, олон тооны үл хөдлөх хөрөнгө, автомашин эзэмшиж байсныг тогтоожээ. Хууль бусаар олсон орлогоороо олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө хамаарал бүхий хүмүүсийн нэрээ худалдан…

  • Баянбүрдийн тойргийн хөшөөг шатаасан согтуу хүнийг цагдаа шалгаж байна

    Баянбүрдийн тойргийн хөшөөг шатаасан согтуу хүнийг цагдаа шалгаж байна

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутагт, Баянбүрдийн тойрог дунд байрлах хөшөө өнөө өглөө үүрээр шатлаа. Уг галын тухай дуудлага 10-р сарын 15-ны 05:43 цагт онцгой байдлын албанд иржээ. Иргэн М архи уучихсан, согтуу байхдаа тэрхүү “Чингэлтэй дүүрэг” гэсэн бичигтэй хөшөөний доор гал түлсэн аж. Үүний улмаас тус хөшөө шатжээ. Энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс…

  • ЦЕГ: НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлжээ

    ЦЕГ: НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлжээ

    НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ удаа дараа зодсон гэх асуудлаар цагдаа, хуулийн байгууллагад шалгагдаж буй талаар мэдээлэл цахим орчинд удаа дараа нийтлэгдэх болсон билээ. Түүний эхнэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа 22 жилийн турш үйлдсэн их хэмжээний хүчирхийллийг нь дэлгэсэн юм. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өгөхдөө “Одоогийн байдлаар ХУД-ийн Цагдаагийн газрын 1-р…

  • Банкны ажилтан иргэний хувийн мэдээллээр хуурамч бичиг бүрдүүлж зээл гаргаж залилсан хэрэг гарчээ

    Банкны ажилтан иргэний хувийн мэдээллээр хуурамч бичиг бүрдүүлж зээл гаргаж залилсан хэрэг гарчээ

    Нэр бүхий банкны ажилтан иргэний хувийн мэдээллийг ашиглан хуурамч бичиг бүрдүүлж, тэтгэврийн зээл гаргаж залилсан гэх хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эл хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор иргэдийг залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Дашрамд дурдахад, энэ оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт…

  • Тэмээ мөргөсөн машинд байсан 2 хүн амиа алдан, 3 хүн бэртжээ

    Тэмээ мөргөсөн машинд байсан 2 хүн амиа алдан, 3 хүн бэртжээ

    Ховд аймгийн төв болон Манхан сумын хоорондох замд 11 тэмээ, 4 үхэр дайрсны улмаас машин онхолдож, 2 хүн амиа алдан, 3 хүн бэртсэн осол гарчээ. Уг ослын тухай дуудлага цагдаагийн байгууллагад 10 дугаар сарын 10-ны өдрийн 19:55 цагийн орчимд иржээ. Гэхдээ цагдаад ирсэн мэдээлэлд “Ховд аймгаас Мөнххайрхан сумын чиглэлд явж байсан машин 2 тэмээ мөргөж…

  • “Ургац”-ын агуулахад гарсан галын тархалтыг зогсоожээ

    “Ургац”-ын агуулахад гарсан галын тархалтыг зогсоожээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “Од групп” компанийн “Ургац” гурилын үйлдвэрийн агуулах өнөө өглөө шатлаа. Энэ тухай дуудлага өнөөдөр 05:03 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 63 дугаар ангийн 100 гаруй албан хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр…