-
С.Молор-Эрдэнийг 10-р сарын 30 хүртэл цагдан хорихоор шийдвэрлэв

Философич С.Молор-Эрдэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон гэх үндэслэлээр ТЕГ саатуулан шалгаж байна. Түүнд ТЕГ Эрүүгийн хуулийн 19.9.1-д заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор хандаж, яллагдагч С.Молор-Эрдэнэд цагдан хорих арга хэмжээ…
-
10 гаруй тэрбум төгрөг залилаад зугтсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа

Олон хүнд онц хэмжээний хохирол учруулаад, гадаад руу оргон зайлсан Дамжингийн Отгонбаярыг өчигдөр /2026.09.23/ 15:00 цагт ОХУ-аас Алтанбулаг-Хиагт хилийн боомтоор шилжүүлэн авах ажиллагааг Монгол Улс дахт Интерполын үндэсний төв товчоо, Мөрдөн байцаах алба зохион байгууллаа. Цагдаа нар түүнийг оройн 20:00 цагийн үед Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг нь танилцуулснаар ШШГЕГ-ын Цагдан хорих 461 ангид шилжүүлэн,…
-
Байрны гэрээ байгуулах аргаар иргэдийг хохироосон 102 хэргийг прокурор шийдвэрлэжээ

Улсын прокурорын ерөнхий газар орон сууц захиалах гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргийг энэ оны 5-р сард судалж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэхээр нийслэлийн Прокурорын газарт ажлын хэсэг байгуулсан юм. Тухайн үед улсын хэмжээнд 2.779 хүнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байв. Үүний 93 хувь нь нийслэлд, 7…
-
Цагдаагаас оргоод, дахин 11 хүн залилсан этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хороолол барьж байгаа хэмээн иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилах гэж байсан Д гэгч этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлж, үйлдлийг нь таслан зогсоолоо. Түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тэр Эрүүгийн хуулийн 17.3.3.3.1-д заасан “Залилах гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдан шалгуулж байхдаа…
-
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийг прокурорт буцаажээ

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал, нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун нарын 11 хүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх урьдчилан хэлэлцэв. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр өмгөөлөгч нар тус шүүхэд хүсэлт гаргасан байна.…
-
Хүнтэй маргалдахдаа буу ашигласан цагдааг ЦЕГ шалгаж байна

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 9-р сарын 19-20-нд шилжих шөнө буун дуу гарчээ. Тус сумын цагдаа тухайн газарт очиж, шалгахад иргэд хоорондоо маргалдаж, 1 нь буу ашигласан байжээ. Буутай, гал нээсэн хүн нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын ажилтан байсан аж. Тухайн цагдаа амралтын өдөр ажлын бус цагаар Сэлэнгэ аймагт явж байхдаа хүнтэй маргалдаж, ангийн буугаар…
-
“Дүнжингаравын дэлбэрэлт”-ийн гэмтнийг 25-наас шүүж эхэлнэ

“Дүнжингаравын дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэллээ. Тус шүүх 9-р сарын 25-ны 11:00 цагаас уг хэргийг урьдчилан хэлэлцэхээр товлов. Уг хэлэлцүүлэг Баянзүрх дүүрэг дэх “Жанжин” клүбийн байранд болно. “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд талын уулзварт 2024 оны 1 дүгээр сарын 23-24-нд…
-
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх эхнээс нь дахин хэлэлцэж байна

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал, нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун нарын 11 хүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх урьдчилан хэлэлцэв. “Нийслэлийн ШШГГ-ын дарга нарын хэргийг анхан шатны шүүх цагаатгасан нь үндэслэлгүй” гэж үзээд давж заалдах шатны шүүх уг…
-
Хар тамхины 182 хэрэг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”-д зааснаар яллагдагчаар татагдсан 260 хүнд холдогдох 182 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан 20 хүнд холбогдох 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын…
-
Мөнгө угаах 4 төрлийн 4 зөрчилд шийтгэл оноожээ

Банк, санхүү, даатгалын байгууллагатай холбоотой зөрчил, түүний шийдвэрлэлтэд прокурорын байгууллага дүн шинжилгээ хийжээ. 2026 оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар ийм 52 зөрчил бүртгэгджээ. Эдгээр нь Банкны тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Даатгалын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн байв. Зөрчлийн тухай хуулийн 11.29…