-
Дарханд 25 монгол тарвага нутагшууллаа

Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ хамтран, тус аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт 25 монгол тарвага нутагшууллаа. Үүнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр тусалжээ. Үүний өмнө дээрх байгууллагууд Хонгор сумын нутагт 2021 онд 10, 2022 онд 25 тарвага тавьж, орон нутгийн иргэд, нөхөрлөлүүд, байгаль хамгаалагчдад харж хамгаалахыг даалгажээ. Тарвага бол газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх,…
-
Мэлхийн булаг сэргэж, урсгал нь нэмэгджээ

АДАПТ төслийн хүрээнд Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт байх Мэлхийн булгийг 2023 онд хашиж хамгаалснаар ундарга нь сэргэж урсгал нэмэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нэг үр дагавар бол гадаргын ус хатаж ширгэх, урсац хэмжээ багасах, усны хомсдол бий болох явдал юм. Доройтолд орсон булгуудын байгалийн аясаар сэргэх боломжийг бүрдүүлэх, усны цэвэр цэнгэг чанарыг хадгалах үүднээс АДАПТ төслийн…
-
Сайншанд-Хамарын хийдийн замыг түр хаажээ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг 7 дугаар сарын 24-ний өдөр орсон бороо, үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон юм. Тухайн авто зам, гүүрийг хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн албан хаагчид, инжeнeрүүд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан шуурхай ажиллаж байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто…
-
14 аймгийн нутгаар бороо орлоо

Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар өнгөрсөн хоногт бороо оров. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
-
Бирваазан дээрээс машин жолоочтойгоо ус руу унаж, осолджээ

Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн Нуурынхоолой гэдэг газраар Хяргас нуур, Айраг нуурын хоолойг бирваазаар гаталж байсан ачааны автомашин жолоочтойгоо ус руу унасан байна. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 7-р сарын 23-ны 22:25 цагт хүлээн авчээ. Уг дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Малчин сум дахь Хяргас нуурын сургалтын төв дээр ажиллаж байгаа Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид 02:35 цагт, тус аймгийн Онцгой байдлын газрын…
-
2 машин, 1 автобус үерт автжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2, 4, 6 дугаар багт өчигдөр 11:00-12:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлага онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Төв номын сангийн байр, 5 дугаар 58 айлын, 70 айлын орон сууцны зоорийн давхарт орсон усыг соруулсан байна. 2 суудлын автомашин, 1 автобус усанд…
-
Нэг айлын байшин үерт автжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт өчигдөр 17:50-16:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсон байна. Энэ үеэр 1 айлын байшин усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн О-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин усанд автсан байсан аж. Уг усыг соруулахад 1 цаг 9 минут зарцуулжээ.
-
Хүдэрийн түймрийг 10 хоног ажиллаж, унтраалаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Цагаан зүрийн голд энэ сарын 14-нд гарсан ой, хээрийн түймрийг 10 хоногийн дараа бүрэн унтраалаа. Анх 7-р сарын 14-ний 22:10 цагт уг түймрийн дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авсан юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын албан хаагчид 2 бүлэг болон хуваагдаж,…
-
Алтай, Хэнтийн нуруунаас эхтэй голуудын усны түвшин нэмэгдсээр байна

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Эг гол Хантай сум, Зэлтэр гол Түшиг сум орчимд усны түвшин нь өмнөх өдрөөс 60-90 см нэмэгдсэн бол Хэнтийн нурууны баруун хажуугийн Ерөө, Туул гол Алтанбулаг орчмоор, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн гол Мөнгөнморьт-Багануур хавиар усны түвшин нь 10-45 см нэмэгдлээ. Туул гол нийт уртын дагуудаа, Хэрлэн гол эх болон адаг…
-
Дундговийн Цагаандэлгэрт 34 мм бороо орлоо

Цаг уурын байгууллагын мэдээгээр 7-р сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим газраар бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаар 34 мм, Сайнцагаан сумын нутгаар 24 мм, бусад нутгаар 0.0-15.0 мм бороо орсон байна. Өнөөдөр буюу 7-р…