-
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн,…
-
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоолоо

“Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.07.21/ 23 цаг 50 минутад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 59 настай, эрэгтэй хамт байсан 57 настай, эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин зугтсаныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүллээ. Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт…
-
Улсын чанартай автозамаар зорчих төлбөр нэмэгдлээ

Засгийн газрын 273 дугаар тогтоолоор улсын чиглэлийн зам ашигласны төлбөрийг нэмсэн. Улаанбаатар хотыг аймгийн төвтэй, аймгийн төвийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хилийн боомт руу зорчиход зам ашигласны төлбөр нэмэгдэж байгаа. Энэ талаар өнөөдөр /2026.07.22/ Зам тээврийн яамнаас мэдээлэл хийлээ. Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа: Улсын чанартай замд жижиг тэрэг 5000, ачааны…
-
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 11.2 хувиар өссөн байна

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, тусламж, үйлчилгээний багцын зардал, 2026 оны эхний хагас жилийн байдлаар 1.3 их наяд төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 1.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 11.2 хувиар өсөж, зардал 1.2 хувиар буурсан байна. Үүнд эмнэлгийн тусламж үйлчидгээний зардал буурсан нь голлох нөлөө үзүүлжээ. Эрүүл…
-
Инфляцыг зогсооё гэвэл хөнгөлөлттэй зээлийг зогсоо

Нийгэм мөнгөний хомсдолтой тулгарч мөнгөгүй болоод эдийн засаг уналтанд ордог, хямрал нүүрэлдэг гэх буруу номлол, суртал ухуулга олон жил манайд ноёрхож ирсэн. Мөнгө бол зөвхөн бараа солилцооны хэрэгсэл бөгөөд түүний үнэ цэнэ нь бараа худалдан авах чадварт оршино. Засгийн газрын өөрийнх нь гаргасан статистик мэдээгээр энэ оны эхний хагас жилд инфляц 12%-иар өссөн байна. Бодит…
-
Б.Пүрэвдагва: “Урт цагаан”-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч…
-
Сицилийн түймэр олон жилийн хөдөлмөрийг үнс нурам болголоо

Италийн Сицили аралд гарсан ой хээрийн түймэр оливын тариалан эрхлэгчдэд асар их хохирол учруулжээ. Azienda Agricola Barbaccia (AAB) фермийн төлөөлөгч Барбачча хэлэхдээ, түймрээс хамгаалахын тулд галын зурвас татах зэрэг бүхий л урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан ч хүчтэй салхины улмаас галын тархалтыг зогсоож чадаагүй гэж ярьсан байна. Түүний хэлснээр, 6–8 метрийн өргөнтэй галын хамгаалалтын зурвасыг…
-
Газын усны хомсдол хүмүүнлэгийн ноцтой асуудал болов

Газын зурваст үргэлжилж буй дайны улмаас цэвэр усны хангамж бараг бүрэн нуран унаж, НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд “амь насыг шууд заналхийлсэн усны хямрал” нүүрлэснийг анхааруулж байна. Израилийн цэргийн ажиллагааны үеэр ус цэвэрлэх байгууламж, худаг, дамжуулах шугамууд ихээр эвдэрчээ. Мөн цахилгаан эрчим хүч, шатахуун хомсдож байгаа нь ус шахах насос, давсгүйжүүлэх үйлдвэрүүдийг хэвийн ажиллуулах…
-
Францад 15-аас доош насныхан сошиал сүлжээ ашиглахыг хориглосон хууль баталлаа

Францын парламент долдугаар сарын 21-нд 15-аас доош насны хүүхдүүдийг сошиал сүлжээ ашиглахыг хориглох хууль баталлаа. Энэ нь Европын Холбооны энэ төрлийн хамгийн хатуу зохицуулалттай анхны улс болов. Энэхүү санаачилгыг Ерөнхийлөгч Эммануэль Макрон дэмжиж, хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэж үзжээ. Хуулиар юу өөрчлөгдөх вэ? Яагаад ийм хууль батлав? Францын Засгийн…
