Category: Menus

  • Завхан аймгийн Идэр суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна

    Завхан аймгийн Идэр суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна

    Завхан аймгийн Идэр сумын ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 2026 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн аргаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах, ойг эрүүл, тогтвортой байлгахад энэхүү арга хэмжээ нь үр нөлөөтэй юм.

  • Шатахууны агуулах барьж буй ажлын явцыг шуурхай нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо

    Шатахууны агуулах барьж буй ажлын явцыг шуурхай нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит шуурхай хуралдаан болж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудын явц, үр дүн, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өглөө. Хуралдаанаар дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд: Хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад өгөгдсөн үүрэг,…

  • Үер, усны ослоос 88 хүнийг аюулгүй бүсэд гаргаснаас 35 нь хүүхэд байжээ

    Үер, усны ослоос 88 хүнийг аюулгүй бүсэд гаргаснаас 35 нь хүүхэд байжээ

    Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 39, объектын гал түймрийн 38 дуудлага иржэээ. Алба хаагчид 98 иргэний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Голын усны ослоор 1, гал түймэрт өртөж 2, өндрөөс унаж 1 иргэн амиа алдсаныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. ​Баяр, амралтын өдрүүдийн…

  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

    “Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

    “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийт 113 блок бүхий орон сууцны барилга барихаар төлөвлөсөн. Үүнээс 20 блок барилга нь 12 давхар байх бөгөөд эдгээр барилгын үндсэн карказ болон төмөр бетон цутгалтын ажил бүрэн дуусаж, бүтээн байгуулалтын дараагийн үе шат болох өрлөг, инженерийн шугам сүлжээний угсралт, дотор заслын бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна. Тус 12 давхар…

  • Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

    Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

    Хоногт 250 мянган шоо метр хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламжид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. Энэхүү байгууламж бохир усыг механик, физик, хими, нэмэлт биологийн цэвэрлэгээний аргаар технологийн дагуу боловсруулж байна. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх байгууламж гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35…

  • Перуд хоёр удаа газар хөдөлж, зургаан хүн амиа алдав

    Перуд хоёр удаа газар хөдөлж, зургаан хүн амиа алдав

    Перугийн төв хэсгийн уулархаг бүсэд долдугаар сарын 18-ны шөнө дараалан болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас дор хаяж зургаан хүн амиа алдаж, 21 хүн бэртжээ. Энэ тухай тус улсын Иргэний хамгаалалтын үндэсний хүрээлэнгийн дарга Луис Васкес мэдэгдсэн байна. Перугийн Үндэсний газар хөдлөл судлалын төвийн мэдээлснээр, эхний газар хөдлөлт 5.1 магнитудын хүчтэй бөгөөд 24 км-ийн гүнд,…

  • Лионель Месси дэлхийн аваргын цомыг дараалан хүртэж чадсангүй

    Лионель Месси дэлхийн аваргын цомыг дараалан хүртэж чадсангүй

    Аргентины шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финалд Испанид 1:0-ээр хожигдсоноор дэлхийн аваргын цолоо хамгаалж чадсангүй. Ингэснээр багийн ахлагч Лионель Месси дараалан хоёр дахь дэлхийн аваргын түрүү хүртэх түүхэн боломжоо алдлаа. Месси өмнө нь Аргентиныг 2022 оны дэлхийн аварга, мөн 2021, 2024 оны Копа Америкагийн аварга болгож байсан. Хэрэв энэ удаагийн финалд ялсан бол тэрээр…

  • Испанийн хөгжөөн дэмжигчид Нью-Йорк хотын Таймс талбайд ДАШТ-ий аваргын цомоо тэмдэглэв

    Испанийн хөгжөөн дэмжигчид Нью-Йорк хотын Таймс талбайд ДАШТ-ий аваргын цомоо тэмдэглэв

    АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Таймс Скверт олон зуун Испанийн хөгжөөн дэмжигч 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын баяраа тэмдэглэлээ. Испанийн шигшээ баг финалын тоглолтод Аргентиныг 1:0-ээр буулган авч, түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга болсон юм. Шийдвэрлэх гоолыг тоглолтын хоёрдугаар үед оруулж, Испани аваргын цомыг өргөсөн байна. Тоглолт өндөрлөсний дараа Таймс Скверт цугласан хөгжөөн дэмжигчид Испанийн…

  • Ulaanbaatar Amazons дахин аваргаллаа

    Ulaanbaatar Amazons дахин аваргаллаа

    Ulaanbaatar Amazons баг FIBA 3×3 Jinan Women’s Series 2026 тэмцээнд аваргын цомоо дахин өргөж, Women’s Series-ийн ээлжит түрүүгээ хүртлээ. Тэмцээний MVP-ээр манай багийн шилдэг тоглогч О.Хулан шалгарлаа. Улаанбаатар Амазонс баг FIBA 3×3 Jinan Women’s Series тэмцээнд түрүүлж $14,000 шагналын эзэд болж байна. Эх сурвалж: Ulaanbaatar Amazons 

  • Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 5.4%-аар өсжээ

    Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 5.4%-аар өсжээ

    Прокурорын байгууллагаас энэ он гарсаар эхний зургаан сард авлигын 1,464 хэрэгт хяналт тавин ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 76 буюу 5.4 хувиар өсжээ. Мөрдөн байцаалт явуулсан 321 хэргийн 44 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.Тодруулбал, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 111, хахууль авах, өгөх 63, үндэслэлгүйгээр хөрөнгөжих тав, төсвийн хөрөнгийг…