-
Н.Алтанхуяг: Тусгаар тогтнолынхоо төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж, алалцъя гэж бодож байна

Энэ сарын 11-ний өдөр Улсын дээд шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулсан. Ингэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэн, тус хэргийг дахин шалгах шийдвэр гаргалаа.…
-
ХБНГУ-ын Канцлер О.Шольц парламентад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах хүсэлт гаргажээ

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Германы парламентад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах хүсэлт гаргасан байна. Тэрээр уг хүсэлтээ Бундестагын ерөнхийлөгч Бербел Баст бичгээр гарган өгсөн бөгөөд парламентанд итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалтыг ирэх долоо хоногт буюу энэ сарын 16-ны даваа гаригт явуулахаар тогтжээ. Хэрвээ ирэх долоо хоногийн санал хураалтаар парламентын гишүүдийн олонх нь…
-
ТБХ: Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.12/ хуралдаан 09 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай…
-
Монгол Улсын Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нүүдэлчин агро ферм” ХХК, “Харумафүжи сүүний ферм”-д ажиллалаа. “Нүүдэлчин агро ферм” ХХК 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 400 толгой, 2020 онд Аргалант суманд 480 толгой, 2023 онд Баянхангай суманд 240 толгой саалийн үнээ бүхий сүүний кластер цогцолбор ферм байгуулсан байна. Нэг…
-
НҮБ-ын Ерөнхий Ассемблей Газын зурваст гал зогсоохыг шаардсан тогтоол баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблей арванхоёрдугаар сарын 11-нд яаралтай хуралдаж, Газын зурваст “нэн даруй, болзолт нөхцөл шаардлагагүй, бүрмөсөн” гал зогсоохыг шаардсан тогтоолыг олонхын саналаар баталсан байна. Газын зурваст гал зогсоох тогтоолын төслийг 158 дэмжсэн, 9 татгалзсан, 13 түдгэлзсэн саналын дүнгээр баталжээ. АНУ, Израил улсууд татгалзсан санал өгсөн байна. Газын зурваст гал зогсоох тухай Ерөнхий Ассемблейн тогтоолд мөн…
-
ТАНИЛЦ: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

“APUDE” төсөл: Гадна дулаалгын сэндвич хавтан угсралтын ажил “Апу Дэйри” ХХК нь ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн барилгыг шинэчлэн өргөтгөж “Апу Дэйри ХХК-ийн үйлдвэрийн барилгын өргөтгөл”-ийг барихаар төлөвлөсөн. Энэхүү төслийн хүрээнд танай компанийг Гадна дулаалгын сэндвич хавтан угсралтын ажлын тендерт урьж байна. Гүйцэтгэх ажлын ерөнхий мэдээлэл: Энэхүү барилга нь тэнхлэгээрээ 105,75х38.7м хэмжээтэй 4…
-
Д.Отгонбаатар: Ханиадыг уламжлалт анагаах ухаанаар маш үр дүнтэй эдгээж байгаа

“Оточ Манранба” Их сургуулийн ахлах зэргийн эмч, Анагаах ухааны магистр Д.Отгонбаатартай ярилцлаа. ————————————————————————- -Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой ханиад томуу ихээр дэгдэж байна. Ардын уламжлалт анагаах ухаанд ханиад томуунаас сэргийлэхэд ямар эмчилгээг зөвлөдөг юм бол? -Өвлийн улиралд хүний бие махбод олон талт био хэмнэлээрээ өөрчлөлт хувиралд орж байдаг. Улмаар уушги болон бөөрний өвчлөл ихэсч, үүнийгээ дагаад…
-
Холбооны Мөрдөх Товчооны дарга К.Врэй огцрохоо мэдэгджээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Врэй АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг ирэх сард тангараг өргөж, албандаа орохоос өмнө албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорно гэдгээ мэдэгдсэн байна. Д.Трампын хувьд Холбооны мөрдөх товчооны даргаар Каш Пателыг томилно гэдгээ мэдэгдэхдээ Кристофер Врэй-г албан тушаалаас нь хална гэдгээ албан бус байдлаар илэрхийлээд байсан юм. Тэгвэл Кристофер Врэй лхагва…
-
“The MongolZ” өнөөдөр шигшээ наймын тулаанаа хийнэ

БНХАУ-ын Шанхай хотноо болж буй 1,250,000 долларын шагналын сантай “Perfect World Shanghai Tour 2024” тэмцээний шилдэг найман багийн шигшээ тулаан өнөөдөр эхэлнэ. Тулааны салхийг хагалж Монгол Улсын “The MongolZ” баг тунан Германы “Mouz” багтай тоглоно. Тэд урьдчилсан шатанд тус багтай учраа таарахдаа нэмэлт цагт 16-13 харьцаатай буулган авсан билээ. Тэгвэл өнөөдөр өрсөлдөгчөө ахин ялж, тулаанаа…
