-
Төрийн машин, өмч хөрөнгийг сонгуульд ашиглаж болохгүй

Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг сонгуулийн хороодод томилон, ажиллуулж болно. Улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд ажиллах боломжтой. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуульд ашиглахыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон. Мөнгө, эд…
-
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв шинэ байртай болно

АНУ-ын Aрд түмний хүмүүнлэгийн тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хүрээнд баригдах Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Шинээр баригдах тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, иж бүрэн гурван давхар, төмөр бетон бүтэцтэй, Мак Евро блок дүүргэлттэй 1400 метр квадрат хэмжээтэй. Мөн гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээг иж бүрэн шийдвэрлэх…
-
Европын холбоо Орос, Беларусийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд өндөр татвар ногдуулахаар боллоо

Европын холбооны худалдааны сайд нар Орос, Беларусийн үр тариа болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд долдугаар сарын 1-нээс эхлэн өндөр татвар ногдуулахаар болжээ. Тариф нь нэг тонн үр тарианд 95 евро буюу 102.76 доллар байх юм. Сайд нарын пүрэв гарагт гаргасан шийдвэр нь гуравдугаар сарын 22-нд Европын комиссоос гаргасан саналын дагуу гарч байгаа юм. Харин ОХУ…
-
Үндсэн хуулийн цэцийн даргаар Г.Баясгаланг сонгожээ

Үндсэн хуулийн цэц өчигдөр Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа гэсэн гурван гишүүнтэй болж, шинээр бүрэлдсэн. Цэц өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, даргаараа Г.Баясгаланг сонгожээ. Түүнийг УИХ 2019 оны 6 дугаар сарын 6-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон юм. Гунгаагийн Баясгалан 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр. 1986-1991 онд Баянхонгор…
-
Нийслэлхүрээ өргөн чөлөөний замыг маргаашнаас засна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэлхүрээ өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн засна. Нэгдүгээр хэсэг: “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас “И-Март” худалдааны төвийн уулзвар хүртэлх хойд хэсгийн авто замыг 6 сарын 1-ний өдрийн 23:00 цагаас 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэл хийнэ. Хоёрдугаар хэсэг: “И-Март” худалдааны төвийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг 6 сарын 4-ний…
-
Өлзийтийн 100 жилийн ойд улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүлэв

Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Өлзийт сумаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит yлс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Энэ барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүлж, Архангай…
-
Сонгогчид санал авах байранд эрт очих хэрэгтэй

Өнөө жилийн сонгуулийг холимог тогтолцоогоор, томсгосон тойргоор явуулж байгаа тул саналын хуудас өмнөхөөсөө арай том байх шаардлагатай болсон. Үүний дагуу саналын хуудас 2 хэсгээс бүрдэнэ. Нэр дэвшигч болон намын нэрийг дугуйлах, саналын төхөөрөмжинд 2 хуудас уншуулах гээд сонгогч 2020 оныхоос илүү урт хугацаа зарцуулна. Үүний улмаас санал авах байранд оочир дараалал үүсэх магадлалтай байгаа юм.…
-
Өнөөдөр Дэлхийн тамхигүй өдөр

Дэлхийн тамхигүй өдөр өнөөдөр тохиож байна. 1988 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын 31-нийг Тамхины эсрэг Дэлхийн өдөр болгон зарласан юм. Үүний дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүрийн…
-
Хүүхэд зодсон багш ажлаас гарах өргөдлөө өгчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 243 дугаар цэцэрлэгийн багш өчигдөр хүүхэд зоджээ. Уг хүүхдийн эцэг эх нь тус цэцэрлэгийн удирдлагуудад энэ талаар мэдэгдэж, цагдаагийн байгууллагад хандсан байна. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс уг багшийг шалгаж эхэлжээ. Тус цэцэрлэгийн ахлах бүлэгт явдаг, 4 настай хүүхдийг туслах багш зодсон гэнэ. Хүүхдийн биед ноцтой гэмтэл үүсээгүй аж. Энэ…
