-
Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио Монгол улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт тус тус бараалхана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн…
-
Баян-Өлгийн тарваган тахлын голомт маш өндөр идэвхтэй байна

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Цагааннуур тосгоны хил орчмын бүсэд орших Сийлхэмийн нуруунд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил, хүн амд халдварлах эрсдэлийг тогтоох зорилгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ, Горный-Алтай мужийн ТТЭСС-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг 7 дугаар сарын 15-наас эхлэн 21 хоногийн турш тандалт судалгаа хийлээ. Сийлхэмийн нуруу бол тарваган…
-
“Парис-2024” олимпын эргэн тойронд

Зуны олимпын XXXIII наадмын уралдаан тэмцээний эргэн тойронд болж буй үйл явдлуудыг базваас: ——————————————————————————————- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байсан Энэтхэгийн бөх Винеш Пхогат жиндээ орж чадалгүй тэмцээнээс хасагдан медаль ч үгүй хоцорсон харамсалтай гэхэд дэндүү харамсалтай явдал боллоо. Олон улсын тэмцээнд нэг ч удаа ялагдаж үзээгүй “босоо бөх”…
-
Нийслэлийн хүүхдүүдийн 59 хувь нь цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлд 2024-2025 оны хичээлийн жилд 142.150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 59% нь хүсэлтээ цахимаар илгээжээ. Хүүхдүүдийг 8 дугаар сарын 18 хүртэл бүртгэнэ. Нийслэл дэх цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар Засгийн газар ажлын хэсэг гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилд 33.925 хүүхдээр цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хамран сургалтыг 92.9%-д хүргэсэн юм. Урьдчилан тооцоолж байгаагаар 2024-2025 оны хичээлийн…
-
Хятадын машины үйлдвэрт хүн дүрстэй робот ажиллаж байна

Хятадын Жэжян мужийн Нинбо хотод байрлах автомашин үйлдвэрлэгч ZEEKR компанийн 5G ухаалаг үйлдвэрт 8-р сарын 5-наас хүн дүрстэй робот ажиллаж эхэллээ. Энэ нь үйлдвэрт зориулсан анхны хүн дүрст робот ажилтан юм. Түүнийг олон хоног сургаж, шалгасны дараа хүмүүстэй хамт материал зөөх ажил гүйцэтгүүлэхээр хуваарилжээ. Хүн дүрст роботууд тус үйлдвэрт автоматжуулсан төхөөрөмж болон хүмүүстэй хамтран ажиллах юм байна.
-
Зорчигчидтой зүй бус харьцсан жолоочийн цалинг бууруулжээ

“Эрдэм транс” компанийн жолооч Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 7-сарын 30-ны өдөр иргэдтэй зүй бусаар харилцан, ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Түүнди сахилгын шийтгэл оноож, нэг сарын цалинг нь 20 хувиар бууруулжээ. Жолооч нарын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлж, ёс зүйтэй ажиллахыг Нийтийн тээврийн бодлогын газар байнга сануулж, олон ажил зохион байгуулдаг юм байна.
-
МУГТ Д.Отгонжаргал Олимпын шагналт 5-р байрт орлоо

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг жинд “Осло 2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө Хятадын бөх Зычи Фентэй барилдаж 4:6 харьцаагаар ялагдсанаар шагналт 5-р байр эзлэн, олимпын наадмаа дуусгалаа. Анхныхаа олимпын дэвжээнд өрсөлдсөн тэрээр эхний учраандаа Италийн Эмануэла Лиуззитэй таарсан боловч өрсөлдөгч…
-
Монгол эмэгтэй Бельгийн сонгуульд өрсөлдөнө

Болдын Оюунтүлхүүр гэх монгол эмэгтэй Бельгийн Вант Улсын дүүргийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Түүнийг Бельгийн төрийн сонгуульд тэргүүлж яваа намаас дүүргийн сонгуульд орохыг урьсан байна. Тэрээр энэ талаар “Европын төв болсон улсын сонгуульд уригдана гэдэг нь өөрийгөө таниулахын хажуугаар төрж өссөн Монгол Улсаа сурталчлах том боломж юм. Сонгогчдоос хамгийн их санал аван, тэргүүлж яваа намаас сонгуульд оролцохыг…

