Category: Menus

  • Хөвсгөлийн ойг цэвэрлэж байна

    Хөвсгөлийн ойг цэвэрлэж байна

    Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилтнууд Хөвсгөл нуурын зүүн эргийн ойг цэвэрлэж байна. Дорготын-Үзүүр гэх газарт 1997 онд түймэр гарчээ. Тэр үед шатсан модод одоо болтол хөнөөлт шавжны үүр болон хөглөрч иржээ. Түймэр гарснаас хойш ой өөрөө маш удаан нөхөн сэргэж байгаа аж. Тиймээс энэ хавийн ойд цэвэрлэгээ хийж байна. Түймэрт өртсөн 5…

  • Гал түймэр унтраах, аврах шинэ анги байгуулна

    Гал түймэр унтраах, аврах шинэ анги байгуулна

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг барилгыг тус дүүргийн хөрөнгө оруулалтаар “Дуутын нуруу” ХХК барьж, 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна. Шинээр байгуулах энэ анги Улаанбаатар хотын хойд хэсэгт амьдардаг 80 гаруй мянган иргэний аюулгүй байдлыг хангах юм.

  • ЦАГ АГААР: Өдөртөө 20 хэм дулаан байна

    ЦАГ АГААР: Өдөртөө 20 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны…

  • Б.Хурц, С.Баярцогт, Х.Бат-Ялалт, Ж.Баясгалан нарыг бүртгэхээс татгалзжээ

    Б.Хурц, С.Баярцогт, Х.Бат-Ялалт, Ж.Баясгалан нарыг бүртгэхээс татгалзжээ

    Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2024.05.30)-ийн хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Энэ сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг СЕХ-нд ирүүлжээ. Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс…

  • Хүүхэд хүчиндээд зугтсан оргодлыг баривчиллаа

    Хүүхэд хүчиндээд зугтсан оргодлыг баривчиллаа

    Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан, Монгол Улсын иргэн Э-г Бүгд Найрамдах Киргиз Улсад явахад нь баривчилжээ. ЦЕГ Киргиз, Казахстан улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажилласны үр дүнд түүнийг 5 дугаар сарын 26-нд баривчилсан байна.  Уг оргодол 2021 онд бага насны хүүхдийг хүчиндээд, гадаад улсад оргон зайлжээ. Тэр хууль хяналтын байгууллагын хяналтаас…

  • “Бэлтэс мөрөн”-гийн 9 хүний хэргийг шүүж байна

    “Бэлтэс мөрөн”-гийн 9 хүний хэргийг шүүж байна

    Хөвсгөл аймгийн 2595 иргэнээс 45.4 тэрбум төгрөг залилан авч хохироосон “Бэлтэс мөрөн” компанийн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжилж байна. Уг хурал 5 дугаар сарын 27-нд болох байсан ч Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нар өмгөөлөгчөөсөө татгалзан, өөр шүүгч авсны улмаас шүүгч нар уг…

  • Сонгинохайрханы 1, 17, 18, 33, 28, 29-р хороонд хүүхэд гэмт хэрэгт өртдөг

    Сонгинохайрханы 1, 17, 18, 33, 28, 29-р хороонд хүүхэд гэмт хэрэгт өртдөг

    Хүүхдийн эсрэг гэмт хэргийг цөөлөх, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой тодорхойлох үүднээс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар тус дүүргийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан, хүүхэд хохирсон гэмт хэргүүдийг судалжээ. Тус дүүрэгт хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2022 онд 254 бүртгэгдсэн бол 2023 онд 14.8 хувиар өсөж 317 хэрэг гарчээ. Энэ оны эхний улиралд 74 хэрэг гарлаа. Нийт 645…

  • Галт уулын дэлбэрэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлж, 3800 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

    Галт уулын дэлбэрэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлж, 3800 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

    Исландын өмнөд хэсэгт буюу  Рейкьявик хотын ойролцоо өнгөрсөн оны арав дугаар сараас хойш тав дахь удаагийн галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар  тавдугаар сарын 29-ний 15:00 цаг орчимд болсон байна.  Дэлбэрэлтийн улмаас 50 метрийн өндрөөс 3.5 километр өргөнтэй халуун лаав  үүссэн. Тус халуун лаав нь  3800 орчим хүн амтай хот руу чиглэн урсаж байгаа тул тус…

  • Улаанбаатарын багачуудыг ингэж баярлуулна

    Улаанбаатарын багачуудыг ингэж баярлуулна

    Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар 6 дугаар сарын 1-нд “Дэлхийн монгол хүүхэд” нэртэй баяр зохион байгуулна. Энэ жил төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож, зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан явуулах юм байна. Талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа, хоол хүнсний үйлчилгээг төвлөрүүлнэ. Талбайн урд талд байрлах авто машины…

  • “Цаатан” наадам 7 дугаар сарын 6-7-нд болно

    “Цаатан” наадам 7 дугаар сарын 6-7-нд болно

    Дэлхий нийтэд цаатан иргэдийн соёлыг таниулах, сурталчлах зорилгоор Хөвсгөл аймаг жил бүр “Цаатан” наадам зохион байгуулдаг. Өнөө жилийн уг наадам 7 дугаар сарын 6-7-нд “Мон трейвэл” компанийн жуулчны баазад  болно. Энэ бааз Хөвсгөл далайн эрэгт байрладаг. Тус наадмыг цаатан иргэдийн өвөрмөц соёл, ёс заншил, бөөгийн ёс заншлыг таниулах, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 20 дахь…