-
Айраг постыг бүрэн цахимжууллаа

Зам, тээврийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дорноговь аймгийн Айраг сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг бүрэн цахимжууллаа. Иргэд, тээвэрчид та бүхэн www.ezam.mn, Emongolia, Toki, Mostmoney, Gerege, AUTOBOX аппликейшнаар цахим төлбөрөө цагт нь төлөөрэй. “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ 2024 онд орон нутгийн төлбөр авах цэгүүдийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-
Эрүүгийн 177 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хэрэг бүртгэлтийн 38.501, мөрдөн байцаалтын 2469 хэрэгт хяналт тавьж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 397 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 177 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэрэг: Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 76, Өмчлөх…
-
Сена мөрөнд усанд сэлэлтийн марафон гүйлтийн тэмцээнийг явуулж болно гэжээ

Сена мөрний усан дахь нянгийн түвшин санаа зовоосон асуудал хэвээр буй. Учир нь өнгөрсөн Баасан гарагт буюу 07 дугаар сарын 30-нд триатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаан болох хуваарьтай байсан ч усны чанар шаардлага хангаагүй гэж үзэж Даваа гараг болгон хойшлуулсан. Тэгвэл Олимпын наадмыг зохион байгуулагчид өнөө өглөө хуралдаж, Сена мөрний усны шинжилгээний сүүлийн үр дүнг хүлээн зөвшөөрч,…
-
Монгол, орос цэргүүд Дорнодод хамтарч сургуулилна

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” хээрийн сургуулилалтыг энэ жил Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2008 оноос хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн уламжлалт сургуулилалт энэ жил Дорнод аймагт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн…
-
Сонгуульд оролцох хүсэлтийг 8-р сарын 12-ноос өмнө авна

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-аар нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 8 дугаар сарын 12-ноос өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад…
-
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцээд холбогдох тогтоолын төслийн хамт 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж,…
-
Шарын голыг нийслэлтэй авто замаар холбоно

Дархан-Уул аймгийн Шарынгол сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож байна. Уг ажлын эхний багц болох 6.7 км автозамын гүйцэтгэгчээр “Анандын зам” ХХК ажиллаж байна. Тус компани 7 дугаар сараас ажлаа эхлүүлсэн боловч, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан, ажлын гүйцэтгэл 7 хоногоор хоцорч байгаа аж. Гэсэн ч төлөвлөгөөт хуваарийн дагуу зорчих хэсгийг 11 дүгээр сарын дундуур нээхээр төлөвлөжээ. Шарынголоос Улаанбаатар-Дархан чиглэлийн…
-
Медаль авах шаанстай Азийн багууд олимпыг орхилоо

“Парис 2024” олимпын наадмын Волейболын төрөлд Ази тивээс эмэгтэйчүүдээс БНХАУ, Япон, эрэгтэй багуудаас Японы шигшээ баг эрхээ авч олимпын наадамд өрсөлдсөн. Харамсалтай нь Японы эмэгтэй шигшээ баг шилдэг 8 руу шалгарч чадсангүй, нутаг буцсан бол араас нь эрэгтэй шигшээ баг хасагдах шатнаас мултарч олимпоо өндөрлүүлж, үлдсэн ганц найдвар байсан БНХАУ-ын эмэгтэй шигшээ баг Туркийн багт…
-
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тогтоол батлав

Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолын хүрээнд улаан буудайн нөөцийг хангалттай бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны нөөцийг бүрдүүлж, тасалдал үүсгэхгүй байхад чиглэсэн бүх талын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг салбарын сайд нарт онцгойлон анхааруулав. Мөн малын өвс, тэжээлийн нөөцийг…
-
Гадаадын цэргүүдэд зориулан, бэсрэг наадам хийжээ

“Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон сургуулилалтын хүрээнд өчигдөр бэсрэг наадам хийлээ. Наадмын нээлтэд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга генерал Ёошихидэ Ёшида, ЗХЖШ-ын ЭДЦХАХ-ийн дарга, хурандаа Д.Мягмаржав, тус сургуулилалтын удирдагч, хурандаа О.Батзаяа, дэд хурандаа Шейн Лунди болон оролцогч орнуудын цэргийн багийн…