-
Туршилтын сонгуульд залуус 7, ахмадууд 15 минут зарцуулжээ

Өмнөх сонгуулиар нэг сонгогч саналаа өгөхдөө дунджаар 1-3 минут зарцуулж байжээ. Тэгвэл энэ жил санал өгөх дундаж хугацаа уртсаж болзошгүй. Учир нь бид өмнө нь саналын 1 хуудас бөглөдөг байсан бол өнөө жил 2 хуудас бөглөнө. Туршилтаар иргэдийг санал өгүүлж үзэхэд залуучууд дунджаар 7, ахмадууд 15 минут зарцуулсан талаар Цогц хөгжлийн үндэсний төвөөс мэдээллээ. Нэг хүний санал өгөх…
-
“Хүүхдийн баяр”-аар эдгээр замыг хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, нийслэлийн засаг дарга захирамж гарган, 6 дугаар сарын 1-ний өдөр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэлээ. Иймд жолооч та бүхэн явах чиглэлээ сайтар төлөвлөж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар уриаллаа.
-
Өнөөдрийн сонсголд 114 гэр дууджээ

УИХ-ын 25 дугаар тогтоолоор байгуулагдсан, ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож…
-
Баянхонгорт хууль зөрчиж олгосон хайгуулын зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ

Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баянговь, Баянцагаан суманд олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо. Эдгээр лицензийг олгохдоо иргэдийн саналыг тусгалгүйгээр, тахилгатай, шүтлэгтэй уул ус, булаг шанд, гол усны эхэнд олгож болохгүй гэж орон нутгийн иргэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сум, аймгийн засаг дарга нь эсэргүүцэж, татгалзсан үндэслэл бүхий санал, хариу өгснийг үл тоож, үндсэндээ хуйвалдааны замаар зөвшөөрөл…
-
Г.Буяндорж нарын хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал өчигдөр Г.Буяндорж, Э.Хурцаа, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал нарт холбогдох 28 хавтас хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа. Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, Ч.Ууганбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч, иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул, хохирогч С.Билэгт, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан гомдлыг үндэслэж, УДШ…
-
1.3 сая тонн төмрийн хүдэр арилжаад байна

Монголын уул уурхайн бирж 5 дугаар сарын 23-ны байдлаар нийт 546 удаа арилжаа зохион байгуулж, 26.2 сая тонн нүүрс, 1.3 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал, 3000 тонн зэсийн баяжмал борлуулжээ. Эдгээрийг нийт 12.5 их наяд төгрөгөөр (3.6 тэрбум ам.доллар) арилжсан байна. Арилжааны үр дүнд худалдагч компаниуд 1.06 их наяд төгрөгийн (312 сая ам.доллар) нэмэлт орлого олсон байна.
-
Зугаалж явсан 1 дүгээр ангийн сурагчдын 2 нь амиа алджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид зугаалганд явж байгаад осолд орж, хоёр нь амиа алджээ. 7 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд машины арын суудалд сууж явсан аж. Тэдний суусан машины араас ачааны машин мөргөжээ. Уг ачааны машины дугуй явж байхдаа хагарч, жолооч машинаа тэр даруй зогсоож чадалгүй, урдах машинаа мөргөсөн…
-
“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 04 минутад эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг…
-
Энэтхэгт хэт халалт үүсч агаарын температур 52.3 хэмд хүрчээ

Энэтхэгийн хойд болон төв хэсэгт хэт халалт үүсч, нийслэл Дели хотод 52.3С (126.1F) хэмд хүрчээ. Энэ нь одоогоор Энэтхэгт бүртгэгдсэн халууны хамгийн дээд хэмжээ нь болж байгаа бөгөөд тус улсын 37 гаруй хотод энэ долоо хоногт 45 хэмээс дээш температур бүртгэгдсэн байна. Хэт халалттай холбоотой өвчлөлийн талаар удирдлагууд сэрэмжлүүлсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар гурван хүн нас баржээ. Хотын…
