-
Сэлбэ голд 8 дугаар сарын 15-нд далан цутгаж эхэлнэ

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар далангийн хэв гаргах, бусад бэлдцүүд хийх ажлууд бүрэн дууссан. Мөн далангийн баруун талын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ шилжүүлэх ажил 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 8 дугаар сарын 15-нд цутгалтын ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн эл өдөр далангийн зүүн…
-
Хэл хуурчдын наадам Монголд эхэллээ

“Нүүдэлчдийн хэмнэл-Хэл хуурын татлага мину” хэл хуур тоглогчдын анхдугаар наадмыг Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг 8 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү наадамд урилгаар оролцож буй Дэлхийн ард түмнүүдийн хэл хуурын төв ба музейн захирал Дмитрий Бястинов, Сахагийн алдарт хэл хуурч, Хомусист виртоуз Мира Спиридон Шишигин, Японы хэл хуурын холбооны тэргүүн Лео Тадагава болон Монгол…
-
Аадар өнөөдөр шөнө үргэлжилж орох төлөвтэй байна

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын технологич инженер С.Батбаяраас тодрууллаа. -Өнгөрсөн шөнө буюу 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө нутгийн төв хэсгээр усархаг аадар орлоо. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орох төлөвтэй байна. 8 дугаар сарын 2, 3-нд Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо үргэлжилж орно. Иймд…
-
Арвайхээр-Баянхонгорын зам эвдэрлээ

А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замд 2024.08.01-ний өдрийн 17 цагт орсон аадар борооны улмаас 3-4 дахь км-т далан, хөвөө, хоолойн далбаа угаагдан эвдэрлээ. Жолооч таныг хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв анхааруулж байна.
-
Увс, Архангайд аянга бууж, 48 мал ниргэжээ

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн Цагаанчулуут гэдэг газар 7-р сарын 30-ны өдрийн 14:00 цагийн үед аянга бууж, малчин Д-ийн 45 бог малыг ниргэжээ. Энэ тухай тус багийн засаг дарга аймгийнхаа Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн Их-Өвөлжөө гэдэг газар 7-р сарын 30-ны 18:20-19:20 цагийн хооронд аянга бууж, малчин Б-ийн 3 бод мал уг аянгад цохиулжээ.…
-
Хутгаар худалдагчийг сүрдүүлсэн оросыг шалгаж байна

Улаанбаатар хотын “Grand Villa” хотхоны дэлгүүрээр 7 дугаар сарын 27-нд үйлчлүүлсэн ОХУ-ын иргэн хутга гаргаж дээрэм хийсэн байж болзошгүй байна. Уг үйлдлийг бичсэн хяналтын камерын бичлэг цахим сүлжээнд цацагдсан юм. Тухайн дэлгүүрийнхэн энэ явдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагад ханджээ. Хутга гаргасан эрэгтэй ОХУ-ын иргэн аж. Түүний үйлдэл нь зөрчил биш, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн байгууллага мөрдөн…
-
Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэндчилгээ дэвшүүлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Уулзалтын үеэр талууд олон…
-
Говьсүмбэр, Өмнөговь, Архангайд үер буужээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 7-р сарын 30-ны өдрийн 17:25 цагаас усархаг, аадар бороо 20 минут орсны улмаас орон сууцны зоорийн давхар, хашаа, гэр, байшин, гудамж усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд аймгийн Мэдээлэл, харилцаа холбооны газар, 7 орон сууцны зоорийн давхар, 13 гэр, байшингийн усыг өчигдөр соруулж дуусгалаа. Өмнөговь…
-
Өнөөдрөөс эхлээд цагдаа хэнийг ч шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорихгүй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Хойшлуулшгүй гэх үндэслэлээр сэжигтнийг цагдаа шууд баривчилдаг явдал үүгээр зогсож байна. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: -Одоогоос гурван жилийн өмнө, 2021 онд болсон Шүүх эрх мэдэл, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөний үеэр бидний зүгээс “Шүүхийн…
-
Галдан бошгот хааны онгоныг тайлаа

Монголын төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтэн Галдан Бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойг Ховд аймагт тэмдэглэж байна. Өнөөдөр /2024.08.01/ Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ гэгддэг “Ганданпунцоглин” хийдэд Галдан Бошгот хааны онгоныг тайх ёслол боллоо. Их хааны онгоныг тайх ёслолын эхэнд -Богд Очирвааны тахилга, -Галдан хааны сахиус Далха Вандадын тахилга, -Галдан хааны магтаал, тайлга тахилга, -Шүтээн сахиусанд тахил…