Category: Menus

  • Тарваган тахлын шимэгч устгах арга хэмжээ авлаа

    Тарваган тахлын шимэгч устгах арга хэмжээ авлаа

    Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд Төгрөг сумын Оройнбуудал, Цээл сумын Хүнтолгой, Бугат сумын Арцагаансайр, Чандмань-Өвдөг зэрэг газрын 36 мянган га талбайд тарваган тахлын шимэгч устгах арга хэмжээ авлаа. Мөн Төгрөг, Бугат, Цээл сумын Эрүүл мэндийн төвийн 45 ажилтанд зоонозын халдвараас яаж сэргийлэх талаар сургалт явуулав.  Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хээрийн ажлын баг тарваган тахлын идэвхтэй голомт…

  • Монголын 12 уулчин Эверестийн оргилд гарчээ

    Монголын 12 уулчин Эверестийн оргилд гарчээ

    Эверест оргилд хөтчийн тусламжгүй, хүчилтөрөгчгүйгээр авирсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар харамсалтайгаар ама алдсан. Тэд 8848 метрийн оргилд амжилттай гарснаа гар утсаараа бичлэг хийн, баримтжуулан үлдээсэн байдаг. Тэдэн шиг хүсэлт тэмүүлэлтэй монгол уулчид Гималайн ноён оргилд мөрөө гаргаад 19 жил болжээ. Эверест оргилд нэмэлт хүчилтөрөгч, хөтчийн тусламжгүйгээр Дэлхийн олон уулчид гарч байсан түүхтэй. Харин манай улсаас Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хүчилтөрөгчгүй,…

  • “Амьдрал” шүлэг, “Банхар” өгүүллэг түрүүллээ

    “Амьдрал” шүлэг, “Банхар” өгүүллэг түрүүллээ

    МЗЭ-ийн болон “Болор цом” шагналт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсны нэрэмжит яруу найраг, богино хүүрнэл зохиолын наадмын сүүлчийн шат буюу “Тайзны уншлага” 5 дугаар сарын 17-нд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. 15 найрагч, 6 зохиолч энэ шатанд бүтээлээ уншиж, өрсөлдөв.  Яруу найргийн төрөлд Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Баянсангийн “Амьдрал” бүтээл тэргүүлсэн бол онцлох бүтээлээр Орхон аймгийн…

  • ЦАГ АГААР: Өдөртөө 30 хэм дулаан байна

    ЦАГ АГААР: Өдөртөө 30 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи: Шөнөдөө баруун аймгуудын…

  • Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг хаана

    Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг хаана

    “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 25-ны бямба гарагт болох тул төв замын автомашины хөдөлгөөнийг хаана. Гүйлтийн тэмцээн Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Энэ үеэр  Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хөдөлгөөнийг хаахыг анхааруулъя. Үүнтэй холбогдуулан, нийтийн тээврийн автобусны маршрутыг өөрчлөх юм байна. Энэ сарын 25-ны 06:00-18:00 цагийн хооронд дараах уулзвар, гудамжны замуудад автомашины хөдөлгөөнийг…

  • Төрийн албаны шалгалт маргааш эхэлнэ

    Төрийн албаны шалгалт маргааш эхэлнэ

    Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 3411 иргэн бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн хүний тооноос хамаарч, төрийн албаны шалгалтыг нийслэл болон Говь-Алтай аймагт 5 дугаар сарын 22, 24-нд, бусад аймагт 22-нд зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөл товложээ.  Нийслэлийнхэн Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт очиж шалгалт өгнө. Оро нутгийн иргэд аймгийнхаа Төрийн албаны салбар зөвлөлөөс…

  • Өчигдөр гарсан ойн түймрийг өнөө өглөө унтраалаа

    Өчигдөр гарсан ойн түймрийг өнөө өглөө унтраалаа

    Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн Урт жалга гэдэг газар өчигдөр ойн түймэр гарлаа. Энэ дуудлагыг 5 дугаар сарын 19-ний 17:25 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд уг түймрийг 19:40 цагт цурамд оруулан, өнөө өглөө 07:45 цагт бүрэн унтраасан. байна. Урьдчилсан байдлаар эл түймэрт ойн 10 га…

  • Цоохор ирвэс агнасан хэргийг прокурорт шилжүүлэв

    Цоохор ирвэс агнасан хэргийг прокурорт шилжүүлэв

    Агнасан цоохор ирвэс зарах гэж явсан хүнийг цагдаагийн байгууллага энэ оны 3 дугаар сарын 4-ний өдөр  илрүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд буюу “Эмээлт” мал, махны захын орчимд уг ирвэсийг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан байна. Монгол Улсын “Улаан ном”-нд орсон нэн ховор амьтныг агнаж, байгаль экологид 44 сая төгрөгийн хохирол учруулжээ.  Уг хэрэгт холбогдсон иргэн О-г Эрүүгийн хуулийн 24.5 дугаар…

  • У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн дүү гэдэг нь давуу тал болоод байгаа юм байхгүй

    У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн дүү гэдэг нь давуу тал болоод байгаа юм байхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дүү У.Отгобаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ намдаа өгсөн. Түүнээс сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа.  -Та аль тойрогт нэр дэвших вэ? -Би сонгуулийн 3-р тойрог буюу зүүн бүсэд нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн. -Бага хурлын шийдвэр яаж ч гарсан Та хүлээн зөвшөөрөх үү? -Бага хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрнө.  -Нэр дэвшигчдийг тодруулахад Ерөнхийлөгч нөлөөлж байгаа юу?…

  • 2 айл орон гэргүй боллоо

    2 айл орон гэргүй боллоо

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд өчигдөр 13:17 цагийн үед гал гарч, 2 айл орон гэргүй боллоо. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дугаар ангийн албан хаагчдыг очиход иргэн Ш-ийн 5 ханатай гэр бүрэн, иргэн Г-ын 8 ханатай гэр бүрэн шатсан байжээ. Уг гал 10х6 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хэсэгт тархаж, “Nissan Tino” загварын суудлын автомашины хойд…