Category: Menus

  • Монголд гадаадаас улаанбурхан өвчтэй хүн орж иржээ

    Монголд гадаадаас улаанбурхан өвчтэй хүн орж иржээ

    Манай улсад гадаадаас улаанбурхан өвчтэй хүн орж иржээ. Уг хүн энэ оны 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 20 хүртэл АНУ, Казахстан улсаар зорчиж яваад, Алматы хотоос 7 дугаар сарын 20-нд Улаанбаатарт иржээ. Түүнийг 10 хоногийн дараа 7 дугаар сарын 30-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарласан байна. Тэрхүү 47 настай эрэгтэй 10 хоногийн хугацаанд гадуур явж,…

  • О.Есүгэн финалд өрсөлдөнө

    О.Есүгэн финалд өрсөлдөнө

    ОУХМ О.Есүгэн зуны олимпын наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн дасгалд 589 оноо авч, дөрөвдүгээрт байр эзлэн финалын шатанд цэц, мэргэнээ сорихоор боллоо. Тэрээр урт бууны 50 метрийн дасгал буюу (зогсоо, суугаа, хэвтээ байдал-д) зогсоо байдлаас 99+98= 197, суугаа байдлаас 97+96= 193, хэвтээ байдлаас 99+100=199 оноо, нийлбэр дүнгээр 589 оноо авсан юм. Энэ…

  • Мотоциклоор малдаа явсан малчны цогцсыг олжээ

    Мотоциклоор малдаа явсан малчны цогцсыг олжээ

    Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цэцүүхийн-Аманд зусаж буй малчин 65 настай, эрэгтэй 7 дугаар сарын 30-нд мотоциклоор малдаа яваад сураггүй болжээ. Өчигдөр 14:08 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн албан хаагчид уг дуудлагыг хүлээн авч,  тус сум дахь Цагдаагийн тасгийн албан хаагч, Жаргалант сумын  Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй…

  • Баянголын аманд 2007 айлын орон сууц барих гэрээ байгуулав

    Баянголын аманд 2007 айлын орон сууц барих гэрээ байгуулав

    БНСУ-ын “Эксим” банкны эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I хороо, Баянголын амны 10 га талбайд 2007 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 960 хүүхдийн сургууль, 330 ортой цэцэрлэг барихаар төлөвлөсөн юм. Эрчим хүчний хэмнэлттэй, бага, дунд орлоготой өрхөд нийцсэн, нийт 14 блок, 10 давхар орон сууц барина. Уг орон сууцны…

  • Хүдэрийн ойд түймэр дэгджээ

    Хүдэрийн ойд түймэр дэгджээ

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Зүүнмоностой гэдэг газар өчигдөр 15:00 цагийн үед ойн түймэр дэгдлээ. Уг газар аймгийн төвөөс 218 км, сумын төвөөс 50 км зайтай аж. Энэ тухай мэдээлэл тус аймгийн онцгой байдлын албанд 7 дугаар сарын 31-ний өдрийн 15:40 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэд…

  • Ахуйн үйлчилгээний ордноос “Өргөө” хүртэлх замыг шинэчилнэ

    Ахуйн үйлчилгээний ордноос “Өргөө” хүртэлх замыг шинэчилнэ

    Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Ахуйн үйлчилгээний ордны уулзвараас “Өргөө” кино театрын уулзвар хүртэлх авто замыг 8 дугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хаана. Энэ хугацаанд уг замыг асфальт бетоноор хучин, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулж, хашлага солин, тэмдэг тэмдэглэгээ хийюм юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон…

  • 292.359 хүүхэд цэцэрлэгт явах хэрэгцээтэй байна

    292.359 хүүхэд цэцэрлэгт явах хэрэгцээтэй байна

    Цэцэрлэгүүд 2024-2025 оны хичээлийн жилд авах хүүхдүүдээ өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Улсын хэмжээнд өнөө жил 292.359 хүүхэд цэцэрлэгт явах хэрэгцээтэй байна. Үүний 142.150 нь нийслэлд байгаа юм.  Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал: 2 настай-30.894 3 настай-35.055 4 настай-37.204 5 настай-38.997 хүүхэд байна. Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу! Үүнд: Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн…

  • Кэти Ледеки олимпын 8 дахь алтан медалиа хүртэв

    Кэти Ледеки олимпын 8 дахь алтан медалиа хүртэв

    АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Кэти Ледеки олимпын түүхэнд нэрээ үлдээсээр байна. Тэрээр эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлтэд олимпын рекордыг шинэчлэн, тасархай түрүүллээ. Ингэснээр олимпын наадмын 8 дахь алтан медалиа хүртлээ. Мөн эмэгтэй сэлэгчдээс 8 олимпын алттай хоёр тамирчны (нөгөө нь АНУ-ын Женни Томпсон) нэг болж байна. Кэти замаа 15:30.02 секундэд туулж олимпын дээд амжилт тогтоолоо. Түүний хувьд…

  • АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монголд ирлээ

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монголд ирлээ

    Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд…

  • ТАНИЛЦ: Эрдэнэтэд ажиллах илгээлт авсан анхны 54

    ТАНИЛЦ: Эрдэнэтэд ажиллах илгээлт авсан анхны 54

    Орхон аймаг энэ жилийн баяр наадмаараа “Илгээлтийн эзэд”-ээ алдаршуулах, тэдний ажил, бүтээлийг хойч үедээ таниулах, олон нийтэд хүргэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан юм. Үүнийг Засгийн газар хүлээн авч, 5 дугаар сарын 29-нд 233 дугаар тогтоол гарган, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот “Эрдэнэт үйлдвэр”ийг бүтээн байгуулсан “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийн 50 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдааныг…