Category: Menus

  • Б.Билэгт: Замын-Үүд дэх Гаалийн газрын 3 албан тушаалтныг яллагдагчаар татсан

    Б.Билэгт: Замын-Үүд дэх Гаалийн газрын 3 албан тушаалтныг яллагдагчаар татсан

    АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газрын албан тушаалтнуудад холбогдох асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт “АТГ-аас Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг…

  • Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа

    Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Астана хотын К.Куанышбаевын нэрэмжит Казах үндэсний хөгжимт драмын театрын тайзнаа анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа.   Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд  Ж.Алдаржавхлан, Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева…

  • Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын хорооны даргаар үлдэхээр У.Хүрэлсүхээс гуйжээ

    Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын хорооны даргаар үлдэхээр У.Хүрэлсүхээс гуйжээ

    Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр 09:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж эхэллээ. Энэ хурлаар нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатараас албан тушаалыг нь авах магадлалтай. Туулын хурдны зам болон авто замын бродюр, хавтанг солих шаардлагагүй байхад мөнгө үрж сольсон хэмээн олон нийт түүнийг шүүмжилж байгаа. 2024.05.18-нд нийслэлийн МАН-ын хороо Х.Нямбаатарыг даргаараа сонгосон юм. Нийслэлийн МАН-ын хороо дотооддоо зөрчилтэй…

  • 2 халиун буга агнаад баригджээ

    2 халиун буга агнаад баригджээ

    Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших Устай Шаамар, Хаданхошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газраас 2 халиун буга хууль бусаар агнасан хэргийг Экологийн цагдаагийн алба шалгаж байна. Халиун буга нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн. Уг амьтныг агнах, тээвэрлэх, худалдахыг хуулиар хориглосон. Иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн…

  • Н.Учралд цалин нэмэх мөнгө байгаа юм байна  

    Н.Учралд цалин нэмэх мөнгө байгаа юм байна  

    Эрчим хүчний салбарын ажилтнууд цалингаа нэмүүлэхээр Сүхбаатар талбай дээр 4-р сарын 16, 17-нд жагсаал хийсэн ч хэн ч тэднийг тоосонгүй. Харин ч жагсаал хийх боломжтой багахан зайд нь баахан асар барьж, тэнд нь төрийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөр хийж байна. Улстөрчид угаас ийм аргаар жагсаал, цуглаан хийх боломжийг боомилдог. Сүхбаатарын талбайн урд хагаст Х.Нямбаатар том…

  • Төмөрлөгийн үйлдвэр 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 9 аппарат авч өгөхөөр боллоо

    Төмөрлөгийн үйлдвэр 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 9 аппарат авч өгөхөөр боллоо

    “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7 нэр төрлийн 9 ширхэг тоног төхөөрөмж авч өгөхөөр боллоо. Тус эмнэлэгт гемодиализын иж бүрэн аппарат, гемодиализын зөөврийн ус цэвэршүүлэх төхөөрөмж, хүүхдийн хэт авиан оношилгооны аппарат, хүүхдийн дурангийн иж бүрдэл, дижитал рентген аппарат зэрэг орчин үеийн, өндөр хүчин чадал…

  • Япон улс Дэлхийн II дайнаас хойш анх удаа зэвсэг экспортлохоор болжээ

    Япон улс Дэлхийн II дайнаас хойш анх удаа зэвсэг экспортлохоор болжээ

    Өчигдөр Япон улс бодлогын томоохон өөрчлөлт хийж, зэвсгийн экспортод тавьсан хоригоо цуцалжээ. Ингэснээр тус улс Дэлхийн ll дайнаас хойш анх удаа гадаадын орнуудад пуужин, сөнөөгч онгоц, байлдааны хөлөг гэх мэт зэвсэг экспортлох боломжтой болсон байна. Дэлхийн II дайнаас хойш тус улс батлан хамгаалах төсвөө хязгаарлаж, мөргөлдөөнд оролцохоос татгалзсан бодлого баримталж ирсэн юм. Зэвсгийн экспортод тавьсан…

  • Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороог удирдана

    Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороог удирдана

    Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандаг-Очир Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор тус байнгын хороо түр хугацаанд даргагүй явж байсан билээ. Тэгвэл өнөөдөр өмнөх засгийн газарт Сангийн сайдаар ажилласан байсан Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохоор боллоо. Ингэхдээ ТББХ-ны 21 гишүүнээс 17 буюу 81 хувь…

  • 417 грамм метамфетамин хилээр нэвтрүүлэх гээд баригджээ

    417 грамм метамфетамин  хилээр нэвтрүүлэх гээд баригджээ

    Истанбулаас Улаанбаатар хотод 4 дүгээр сарын 18-нд онгоцоор ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Энэ хэргийг ГЕГ, ТЕГ, ЦЕГ хамтран илрүүлсэн байна. Тухайн иргэний Туркээс авчирсан бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан метамфетамин байв. Тэрхүү 417 грамм бодисыг электрон бараанд нууж, дагалдах ачаандаа…

  • Удаан хуралдаагүй Нийслэлийн МАН ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна

    Удаан хуралдаагүй Нийслэлийн МАН ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна

    Маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нийслэлийн Монгол Ардын нам хуралдахаар болжээ. Хурал өглөөний 09:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэнэ. Нам дотроо томдоо тооцогдох Нийслэлийн намын хороо чухам ямар асуудлаар хуралдах нь одоогоор тодорхой биш байна. Нийслэлийн МАН-ын даргаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар ажилладаг. Түүний нам доторх албан тушаалд УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын…