Category: Menus

  • Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 1 жил хадгалдаг боллоо

    Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 1 жил  хадгалдаг боллоо

    Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах хугацаа 180 хоног байсныг 365 хоног болгож нэмсэн тухай Автотээврийн үндэсний төв мэдээлэв. Зам, тээврийн сайд А/225 дугаар тушаал гаргаж “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д өөрчлөлт ийм оруулсан байна. Улсын дугаар 1 жил хадгалахад 20.000 төгрөгийн хураамж авдаг байв. Үүнийг 40.000 төгрөг болгон нэмжээ.

  • ОХУ-ын Москва орчимд Украины хамгийн том дроны халдлага болж, гурван хүн амиа алджээ

    ОХУ-ын Москва орчимд Украины хамгийн том дроны халдлага болж, гурван хүн амиа алджээ

    Украин ОХУ-ын Москва хот болон орчмын бүсэд томоохон хэмжээний дроны цохилт өгч, гурван хүн амиа алдсан талаар Оросын эрх баригчид мэдээлжээ. Reuters-ийн мэдээлснээр энэ нь Москва орчимд бүртгэсэн Украины хамгийн том дроны халдлага болсон байна. Москвагийн захирагч Сергей Собянин Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд есдүгээр сарын 20-ны өмнөх өдрөөс хойш 1,600 гаруй дроныг устгасан, үүний…

  • Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг

    Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг

    Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хурдацтай хотжилт, усны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор бохир усны хэмжээ жилээс жилд өсөж, цэвэрлэх байгууламжаас гарах лагийн хэмжээ нэмэгдэж байна. Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гарч, нийт 843,200 м³ хуримтлагдсан лагийн нөөц бий болжээ. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, 40,000 м² талбайд…

  • Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ

    Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ. “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Аялал жуулчлалын бүс учраас замын хураамж төлөх гэж түгжрэл үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг…

  • Бохирын шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож шинэчилдэг болно

    Бохирын шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож шинэчилдэг болно

    Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн ТЭЗҮ, БОННҮ-г хүлээн авлаа. Төсөл хэрэгжсэнээр тухайн бүсийн 128,000 хүртэлх хүн амыг үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ. Мөн үерийн халилтын улмаас үүсдэг хөрс, усны бохирдол багасах тооцоо гарчээ. Шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож шинэчилснээр зам талбайг…

  • Колумбын Вилья-де-Лейвад ойн түймэрт 100 гаруй га талбай өртжээ

    Колумбын Вилья-де-Лейвад ойн түймэрт 100 гаруй га талбай өртжээ

    Колумбын Бояка мужийн Вилья-де-Лейва хотын уулын бүсэд гарсан ойн түймэрт дор хаяж 100 га талбай өртсөн талаар эрх баригчид мэдээлжээ. Есдүгээр сарын 19-ний үдээс хойш эхэлсэн түймрийг хүчтэй салхи, галын дөл хурдан тархаж байгаа болон газар нутгийн бартаа зэргээс шалтгаалан одоогоор бүрэн хяналтад авч чадаагүй байна. Аврах алба, иргэний хамгаалалт, Улаан загалмай, арми, цагдаа болон…

  • Бока Хуниорс Сан-Лоренсог 2:0-ээр хожлоо

    Бока Хуниорс Сан-Лоренсог 2:0-ээр хожлоо

    Аргентины “Бока Хуниорс” баг ням гарагт Буэнос-Айрес хотод болсон бороотой тоглолтод “Сан-Лоренсо”-г 2:0-ээр хожлоо. “Сан-Лоренсо”-гийн хагас хамгаалагч Мануэль Инсаурральде 31 дэх минутад “Бока”-гийн Сантьяго Аскасибартай мөргөлдсөнөөр улаан хуудас авч, багаа 10 тоглогчтой үлдээсэн байна. Тооны давуу байдлаа ашигласан “Бока Хуниорс” 57 дахь минутад Леандро Лосаногийн гоолоор тэргүүлж, 72 дахь минутад Мигель Мерентиэлийн оруулсан гоолоор ялалтаа…

  • АНУ-ын цагаачлалын албаны ажилтан Остин хотод нэг хүнийг бууджээ

    АНУ-ын цагаачлалын албаны ажилтан Остин хотод нэг хүнийг бууджээ

    АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE)-ны ажилтан Техас мужийн Остин хотод ням гарагт нэг эрэгтэйг буудан шархдуулсан талаар хотын эрх баригчид мэдээлжээ. Их биеийн хэсэгтээ буудуулсан эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд боловч тогтвортой байна. Остин хотын цагдаагийн газрын дарга Лиза Дэвисийн мэдээлснээр, ICE-ийн ажилтан тухайн эрэгтэйг нэлээд хөөсний эцэст буудсан. Хотын эрх баригчид…

  • Европт онгоцны түлшний хомсдол үүсэх эрсдэлтэй байна

    Европт онгоцны түлшний хомсдол үүсэх эрсдэлтэй байна

    Европ энэ оны IV улиралд онгоцны түлшний нийлүүлэлтийн алдагдалтай тулгарч болзошгүй гэж шинжээчид тооцоолжээ. “Energy Aspects” зөвлөх байгууллага Европт өдөрт 510 мянган баррелийн онгоцны түлшний хомсдол үүснэ гэж таамагласан байна. Ойрх Дорнодын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор Европын онгоцны түлшний импортын тал орчим нь тасарсан бөгөөд одоо Нигери, АНУ, Канад зэрэг улсаас нийлүүлэлтээ нэмж байна. Мөн Өмнөд…

  • НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний хэлэлцүүлэг Ойрх Дорнод болон Украины дайны асуудлаар эхэлнэ

    НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний хэлэлцүүлэг Ойрх Дорнод болон Украины дайны асуудлаар эхэлнэ

    НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы өндөр түвшний долоо хоног Нью-Йорк хотноо үргэлжилж, дэлхийн удирдагчид есдүгээр сарын 22-ноос 26-нд ерөнхий хэлэлцүүлэгт оролцоно. Энэ жилийн чуулган “Итгэлцлийг сэргээж, өөрчлөлтийг удирдах нь: Бүх хүнд үйлчилдэг НҮБ” гэсэн уриан дор болж байна. Хэлэлцүүлгийн үеэр Ойрх Дорнод болон Украины дайн, хиймэл оюуны эрсдэл, олон улсын хамтын ажиллагаа, НҮБ-ын үүрэг…