Category: Menus

  • Грект түймэр унтрааж байсан хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ

    Грект түймэр унтрааж байсан хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ

    Грекийн нийслэл Афины баруун хойд хэсэгт гарсан ой хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцож байсан хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдөн осолдож, хоёр хүн амиа алдлаа. Грекийн Гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр осол наймдугаар сарын 2-нд Аттика мужийн Псата бүсэд болсон байна. Нисдэг тэрэгнүүд түймрийг унтраах ажиллагаанд оролцож байх үедээ мөргөлджээ. Ослын улмаас нэг нисдэг тэргэнд зорчиж…

  • Газрын тосны үнэ огцом буурлаа

    Газрын тосны үнэ огцом буурлаа

    Газрын тосны үнэ наймдугаар сарын 3-ны даваа гарагт нэг баррель нь 4 орчим ам.доллароор огцом буурлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цэргийн шинэ цохилт өгөхөө түр хойшлуулж, Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсоох, мөн дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн гол зам болох Хормузын хоолойг дахин бүрэн нээх хэлэлцээр байгуулахыг зорьж буйгаа мэдэгдсэн нь зах зээлд эерэг дохио өгчээ.…

  • согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 71 байжээ

    согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 71 байжээ

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 8 дугаар сарын 2-ны өдөр нийт 2132 дуудлага, мэдээлэл бүртгэснээс зөрчлийн шинжтэй 673, гэмт хэргийн шинжтэй 103 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 71 байжээ.

  • Г.Дамдинням: АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг

    Г.Дамдинням: АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг

    Өнөөдөр шатахууны асуудлаар ЕС-н захирамжаар байгуулсан шуурхай штаб хуралдаж шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна. Манай улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг. Наймдугаар сарын нийлүүлэлтийн хувьд ОХУ-ын “Роснефть” компаниас 50 мянга, бусад нийлүүлэгчдээс 10 мянган, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92…

  • НҮБ: Эль-Ниньо эрчимжиж, дэлхийн цаг агаарт хүчтэй нөлөөлнө

    НҮБ: Эль-Ниньо эрчимжиж, дэлхийн цаг агаарт хүчтэй нөлөөлнө

    НҮБ-ын харьяа Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) наймдугаар сараас эхлэн Эль-Ниньо үзэгдэл хүчтэй шатандаа шилжинэ гэж анхаарууллаа. Олон улсын уур амьсгалын загваруудын тооцоогоор Номхон далайн төв болон зүүн хэсгийн далайн гадаргын температур хэвийн хэмжээнээс 2 хэмээс давж дулаарах төлөвтэй байгаа нь хүчтэй Эль-Ниньогийн шинж гэж үзэж байна. Эль-Ниньо нь дэлхийн температурыг улам өсгөж, хэт халалт,…

  • Үер, усны ослоос иргэдийг аварлаа

    Үер, усны ослоос иргэдийг аварлаа

    2026 оны наймдугаар сарын 1-нээс 2-ны 08:00 цаг хүртэл Нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 15 (гол, усны үертэй холбоотой 14, усны ослын 1), гал түймрийн 4, нийт 19 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Улаанбаатар хотод 15:30 болон 20:00 цагийн орчим орсон усархаг аадар борооны улмаас хэд хэдэн байршилд үерийн нөхцөл байдал үүсэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай…

  • Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

    Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

    Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүлж байна. 16:10 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, тавдугаар хэсэг “Сонгино” амралт сувиллын ойр орчимд үерийн эрсдэлд өртсөн 28 айл өрхийн нийт 101 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Үүний 37 нь хүүхэд, 64 нь том хүн байна. Мөн “Монголика” амралтын газар, “Энхсаран” сувиллаас…

  • Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

    Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.Ингээд НЦУГ-ын…

  • Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна

    Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар хийн түлшинд бүрэн шилжсэн Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуульд ажиллалаа. Тус сургууль нь 1,500 сурагчийн хүчин чадалтай бөгөөд өмнө нь нүүрсээр ажилладаг уурын зуухаар сургуулийн халаалтыг шийдвэрлэдэг байсан. Харин 2026–2027 оны халаалтын улирлаас тус сургуулийн уурын зуухыг LPG хийн…

  • Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ

    Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва холбогдох албаныхан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгаж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд ажиллалаа. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд гэр сууцаа дулаалж, шингэрүүлсэн нефтийн хийн халаалтын төхөөрөмж суурилуулж, сайн жишиг болж…