-
Азийн наадмаас С.Жамбалжамц дугуйн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртлээ

Азийн наадмыг Монгол Улс дугуйн спортын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цагийн уралдаанд 1 хүрэл медальтай үргэлжлүүлж байна. Сайнбаярын Жамбалжамц мөнгөн медалийн эзнээс ердөө 0.02 секундээр хоцорч хүрэл медаль хүртлээ. Сайнбаярын Жамбалжамц ийнхүү Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. Тэрээр Ханжоу-2022 наадамд дугуйн замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа ганцаарчилсан цагийн…
-
Машин мөргөлдөж, 2 хүн хавчуулагджээ

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд өчигдөр суудлын 2 автомашин мөргөлдөж, 2 хүн машины эд ангид хавчуулагджээ. Уг дуудлагыг 9-р сарын 20-ны 13:45 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги очсон байна. Багахангай дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн У-гийн “Toyota Sai” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баганхангай дүүргийн чиглэлд зорчиж явсан иргэн…
-
Байшин шатаж, хүн амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багт өчигдөр байшин шатаж, 1 хүн амиа алджээ. Уг галын дуудлагыг гал сөнөөгчид 9-р сарын 20-ны 09:00 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байжээ. Уг гал түймэрт иргэн А /39 нас, эрэгтэй/ өртөж нас барсан байна. Түүнийг санаандгүй амиа алдсан…
-
МАН хагархайгаа яаж цойлдсоныг өнөөдөр харна

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН бүлэгт 30:38 гэсэн тоо байхгүй. МАН дотор талцал, хуваагдал байх ёсгүй. Энэ агуулгаар тодорхой түвшний уулзалт зохион байгуулж байна” хэмээн том дуугарсан. Үүнээс үзвэл 30-ын бүлэг ирцээр 38-ын бүлгээ шахаанд оруулж байгаа аж. Я.Содбаатарын уулзалтын үр дүн яаж гарахаас шалтгаалж, чуулган өнөөдөр хуралдах уу, Г.Тэмүүлэн ХЗДХ-ийн сайд болох…
-
3-4 дахин их мах нөөцөлнө

Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан, энэ намар 15-20 мянган тонн мах бэлтгэж нөөцлөхөөр болжээ. “Өмнөх жилтэй харьцуулахад хангалттай мах нөөцөлнө” гэж Засгийн газар мэдээлээд байна. Өнгөрсөн жил 5000 тн мах нөөцөлж, энэ хавар зарсан. Одоогоор 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлт ирүүлээд байгаа аж.
-
МИАТ Япон руу нисгэх нислэгээ хойшлууллаа

Япон улсад болж буй хар салхины улмаас МИАТ компани 9 дүгээр сарын 21-ний өдрийн OM501/OM502 дугаартай нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Уг онгоцыг 9 дүгээр сарын 22-нд нисгэхээр болсон байна. OM501A нислэг Улаанбаатараас 05:00 цагт хөөрч, 09:55 цагт Нарита нисэх буудалд бууна. OM502A нислэг Нарита нисэх буудлаас 12:00 цагт хөөрч, 16:35 цагт Улаанбаатарт газардана. Нислэгийн цагийн…
-
Хүмүүн сургууль өргөтгөлтэй болов

Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн А байрны 640 суудалтай барилгыг өргөтгөж, 9 дүгээр сарын 15-нд хүлээлгэн өгөв. Улсын төсвийн хөрөнгөөр барьсан уг өргөтгөлийг Барилга, байгууламж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс шалгаж, хүлээн авлаа. Энэ өргөтгөлийн зураг төслийг “Алтайн газрын хүч” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Алтанбулаг трейд” ХХК гүйцэтгэсэн байна.
-
Дэлхийн усан “хадгаламж” багасаж байна

Дэлхийн цаг уурын байгууллага “Дэлхийн усны нөөцийн төлөв байдал-2025” тайлангаа гаргалаа. Дэлхийн усны мөчлөг улам тогтворгүй, урьдчилан таамаглахад төвөгтэй болж, зарим бүс нутагт ус хомсдож, нөгөө хэсэгт үер нэмэгдэж байгааг уг тайланд онцолжээ. 2025 он сүүлийн 35 жилийн хамгийн хуурай жилүүдийн нэг болсон байна. Учир нь голуудын 36 хувийнх нь урсац олон жилийн дунджаас бага…
-
Завхан шинэ цэвэрлэх байгууламжтай боллоо

Завхан аймагт хоногт 3000 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орууллаа. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсын Засгийн газар хөнгөлөлттэй зээл авч, “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл” хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд уг байгууламжийг 16.2 тэрбум төгрөгөөр барьжээ. Орчин үеийн технологийн шийдэл нэвтрүүлсэн, иж бүрэн лабораторитой энэ байгууламжийг…
