Category: Menus

  • ДХИС-ийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна

    ДХИС-ийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна

    Дотоод хэргийн их сургуулийн багш нарын “Бидний манлайлал-Чанартай боловсрол” нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2026.02.09/ эхэллээ. Тус зөвлөгөөнөөр “Их сургуулийн багш”-ийн хүний нөөцийг бэхжүүлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн нэр хүнд, үнэлэмж, нийгмийн баталгааг хангахад тулгарч буй асуудал бэрхшээлийг хэлэлцэж, хамтын нэгдсэн шийдэл гаргах зорилготой юм. Зөвлөгөөнийг нээж Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын…

  • Залууст Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүрэг, ач холбогдлыг ойлгуулах хөтөлбөр эхэлжээ

    Залууст Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүрэг, ач холбогдлыг ойлгуулах хөтөлбөр эхэлжээ

    Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх “Залуусын давлагаа клуб”-ийн санаачилгаар “Би Иргэдийн хурлын төлөөлөгч байсан бол” хоёр сарын хугацаатай суралцах хөтөлбөр хоёр дугаар сарын 5-ны өдөр эхэллээ. Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвөөс уг хөтөлбөрийн суралцагчдад хоёрдугаар сарын 6-ны өдөр “Нутгийн өөрөө удирдах ёс гэж юу вэ” сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл хийсэн байна. Мэдээллийн дараа…

  • Цагдаа нар галаас хүүхдүүдийн амь аварчээ

    Цагдаа нар галаас хүүхдүүдийн амь аварчээ

    Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч У.Мягмарнаран, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Баяржавхлан, цагдаагийн ахлагч Б.Санжаа, дэд ахлагч Э .Амарбаясгалан нар 3 хүүхдийн амь аварлаа. Тэрбээр “Цахим-архи худалдаа”, “Сар шинэ-2026” нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд 2026.02.06-ны оройн 22:50 цагт Нисэхийн эцэс орчимд эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж явахдаа Хан-Уул дүүргийн…

  • Онцгой байдлын албан хаагчид 9 хүн аварчээ

    Онцгой байдлын албан хаагчид 9 хүн аварчээ

    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 сумааас аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага онцгой байдлын албанд иржээ. Уг дуудлагын дагуу төв, орон нутгийн ОБГ-ын албан хаагчид 9 иргэний амийг аварч, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг нь хангажээ. Нийт дуудлагын 70 нь объектын гал түймэр, 1 нь газар хөдлөлт,…

  • Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

    Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

    Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс салбар бүрийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна. Тус уулзалтаар нийслэлийн газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар хэлэлцэж…

  • Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоу боллоо

    Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоу боллоо

    Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааны үеэр гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоу боллоо. Энэхүү арга хэмжээгээр гал морин жилийн Сар шинийн баярын гол трэнд болох минимал хэв маягтай дээл, бүс, малгай, гутал болон гоёл зүүсгэлийн иж бүрэн зохицлыг дотоодын шилдэг үйлдвэрлэгчид танилцуулж…

  • Өмнөговийн хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллуулна

    Өмнөговийн хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт /2026.02.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад 700 гаруй хүн оролцов. Уулзалтын үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг Ерөнхий сайдад уламжиллаа.  Ерөнхий сайд Г.Занданшатар “Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ болон Улсын Их Хурал хууль баталж шийдсэн…

  • Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

    Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

    Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүй, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тус төслийн гурван байршилд ажиллалаа. Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Төмөр…

  • Өмнөговь аймаг шатрын сургалтын багш нараа бэлджээ

    Өмнөговь аймаг шатрын сургалтын багш нараа бэлджээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцож, үг хэлэхдээ  “Шатар бол тэсвэр тэвчээр шаардсан оюуны их спорт. Оюун бодлоо цэгцлэх, анхаарал төвлөрөл сайжруулах зэргээр хувь хүний хөгжлийг тэтгэдэг спорт” гэдгийг  онцоллоо. Мөн шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулах бэлтгэл ажлын хүрээнд тус аймаг багш нараа хэдийнээ бэлдсэн байгааг сайшаав.…

  • Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ

    Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ингэний фермийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ферм нь манай улс дахь анхны бөгөөд одоогоор байгаа ганц ферм юм.   Уг фермийг “Солид партнерс групп” компани таван жилийн өмнө нээжээ. Нийт 225 тэмээтэй, 160 нь ингэ. 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна. Нэг ингэнээс 2.5 литр…