-
The MongolZ “BLAST Bounty Fall” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

“CS2” тоглоомын Дэлхийн чансааны дөрөвдүгээр байрт эрэмбэтэй яваа “The MongolZ” баг 500.000 долларын шагналын сантай “BLAST Bounty Fall 2025” тэмцээний урьдчилсан шатанд урилгаар оролцож байна. Тэд өнөөдөр 17:00 цагаас Дэлхийн чансааны 38-дугаар байрт эрэмбэтэй Европын “ENCE” багтай тоглох юм. “BLAST Bounty Fall 2025” тэмцээнд нийт 32 баг оролцож байгаа бөгөөд урьдчилсан шатны тоглолтууд нугалааны зарчмаар…
-
Дэлхийн спортын наадам Чэндү хотноо эхэллээ

Дэлхийн 12 дугаар спортын наадам Чэндү хотын “Тяньфу” олон улсын хурлын төвд албан ёсоор эхэлснийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Шэнь Ичин пүрэв гаргийн орой зарлалаа. Азидаа хамгийн томд тооцогдох дан модоор барьсан байгууламж болох 430 метр өндөр “Tianfu Roof” байгууламжид болсон нээлтийн ёслолыг 10 мянга орчим үзэгч үзэж сонирхжээ. Энэхүү ёслолд Олон улсын дэлхийн спортын наадмын холбооны тэргүүн Хосе Перурена, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ли Линвэй нар мөн оролцов. Хятадын усан цанын тамирчин Сюй…
-
Автобусны нэг чиглэл нэмж, нэг чиглэлийг өөрчилжээ

Нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд шинэ чиглэл нэмж, нэг чиглэлийг өөрчилсөн байна. Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” гэсэн чиглэлийг шинээр нээсэн нь маргааш буюу наймдугаар сарын 9-ний өдрөөс явж эхэлнэ. Харин Шархадны эцсийн зогсоолоос Улиастайн хуучин эцэс хүртэл 3.9 км хатуу хучилттай зам тавигдаж, нийтийн тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл бүрдсэн тул Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд…
-
Disney компани Hulu платформыг бүрмөсөн хаах шийдвэр гаргажээ

Дэлхийн хэмжээнд үзвэр үйлчилгээ, телевиз, энтертайнмент зэрэг салбарт жил ирэх тусам хүчээ авч буй технологийн дэвшил бол стрийминг үйлчилгээ юм. Олон сувагтай кабелийн телевиз үздэг байсан хэрэглэгч нар сүүлийн 20 орчим жилийн дотор Netflix, Hulu, HBO Max зэрэг стрийминг үйлчилгээний аппликейшны хэрэглэгчид болж хувирсан. Гэвч эдгээр платформуудын дундаас нэг нь ирэх жилээс бүрмөсөн зогсоож, хаахаар…
-
Ази тив Дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас давж халж байгаа бол Хятад, Энэтхэг, Пакистанд аадар бороо, үерийн гамшиг нүүрлэв. Дэлхийн Цаг уурын байгууллагын мэдээлснээр, Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэт халуун, ган…
-
Хөлбөмбөгийн U17 насны шигшээ баг Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд тоглоно

Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ноос зохион байгуулдаг 17 хүртэлх насны эрэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн-2026 (U17 Asian Cup)-гийн урьдчилсан шатны “F” хэсгийн тоглолтууд 2025 оны 11 дүгээр сарын 22-ноос 30-ны хооронд Тайланд улсад болно. Өнөөдөр Азийн цомын тэмцээний сонгон шалгаруулалтын сугалаа боллоо. Сугалаагаар Монгол Улсын үндэсний шигшээ баг хэсэгтээ Тайланд, Кувейт, Туркменстан, Малдив улсын багуудтай учраа…



