-
Хаити улсын гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчийг 5 сая ам.доллароор үнэлэв

Хаити улсын “G9 Family” хэмээх гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч, “Барбекью” хочит Жимми Шеризьег баривчлахад тус болох баттай мэдээлэл өгсөн хүнд 5 сая ам.долларын шагнал олгохоор АНУ энэ долоо хоногт зарлаад байна. АНУ-ын шүүгч Жанин Пирро мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Жимми Шеризьег АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн, хүний эрхийг зөрчсөн олон тооны гэмт хэрэг…
-
Австрали, Вануату улс 328 сая ам.долларын гэрээ байгуулахаар тохиролцжээ

Австрали, Вануату улс 328 сая ам.долларын аюулгүй байдал, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцжээ. Олон сарын турш үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр улсын хооронд 10 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болоод байна. “Накамалын хэлэлцээр” хэмээн нэрлэсэн уг гэрээ хоёр улсын харилцааг шинэ түвшинд тодорхойлон бэхжүүлэхэд чиглэгдсэн талаар Австрали, Вануату улсын удирдагчид…
-
Израилын зэвсэгт хүчин Газа хотыг бүрэн эзлэх төлөвлөгөөг баталжээ

Израил улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Израилийн батлан хамгаалах хүчин Газа хотыг бүрэн эзлэж, хяналтандаа авах цэргийн ажиллагааны үндсэн төлөвлөгөөг баталснаа лхагва гарагт зарлалаа. Израилын зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Эял Замир цэрэг, батлан хамгаалах салбар болон аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийх үеэрээ дээрх төлөвлөгөөг батлах шийдвэр гаргажээ. Мөн Газа хотыг…
-
Оросын зэвсэгт хүчин Аляскийн уулзалтын өмнө зүүн Украинд томоохон давшилт хийлээ

Оросын зэвсэгт хүчин баасан гарагт АНУ-ын Аляска мужийн Анкориж хотод зохиогдох Трамп-Путины уулзалтын өмнө зүүн Украины бүс нутгат томоохон газар нутгийг эзлэж аваад байгаа талаар АНУ-д байрлалтай “Institute for the Study of War” судалгааны байгууллагаас мэдээллээ. Тус судалгааны байгууллагаас гаргасан мэдээлэлд Оросын зэвсэгт хүчин сүүлийн жил гаруй хугацааны доторх хамгийн том давшилтыг ганцхан өдрийн дотор…
-
Марокко улс золбин нохой устгасан гэх шүүмжлэлд өртөв

2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах, хойд Африкийн бүс нутгийн Марокко улс гудамжны золбин нохдоо олноор нь устгалд оруулаад, шүүмжлэлд өртжээ. Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд тус улсыг “Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд гудамжны золбин нохдыг системтэйгээр устгалд оруулж байна” хэмээн буруутгасан байна. Марокко улсын Дотоод хэргийн сайд Абделуафи Лафтит олон улсын хэвлэл мэдээллийн…
-
Испани улс түймрийн гамшгийг даван туулахад Европын түнш орнуудаас тусламж хүслээ

Хэт халуун, хуурай цаг агаарын улмаас Испани улсын хэмжээнд асаж буй ой, хээрийн түймрийг тогтоон барьж, унтраахад Европын түнш улс орнуудаас тусламж хүссэн мэдэгдлийг Испанийн Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка лхагва гарагт хийжээ. Тодруулбал, Испани улсад ой, хээрийн түймрийг унтраахад “Canadair” загварын 2 нисэх онгоц шаардлагатай байгааг тодотгосон байна. Мөн тэрээр гамшгийн нөхцөл байдал цаашдаа…
-
Трамп: Путин дайнаа зогсоохгүй бол “ноцтой үр дагавартай” тулах болно

Лхагва гарагт ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерцийн санаачилгын дагуу Европын удирдагчид, Украин болон АНУ-ын төрийн тэргүүнүүд цахимаар хуралдав. Энэ хуралдааны гол зорилго нь Украины дайныг өндөрлүүлэх энхийн хэлэлцээр болон газар нутгийн асуудлыг хэлэлцэхэд оршсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү цахим хуралдааны дараа Вашингтон хот дахь Кеннедигийн төвд зохиогдсон арга хэмжээний үеэр зарим мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “Аляскийн…
-
В.Путин, Ким Жон Ун нар утсаар ярив

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар энэ сарын 12-ны өдөр утсаар ярилцсан талаар Кремль болон Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг лхагва гарагт мэдээлсэн байна. Дээрх мэдэгдэлд В.Путиныг баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Аляскад хийх хэлэлцээний талаарх мэдээллээ Ким Жон Унтай хуваалцсан гэлээ. Түүнчлэн 8-р сарын 15-ны өдөр тохиож буй БНАСАУ-ын Японы…
-
Элон Маск OpenAI компанид давуу байдал олгосон хэмээн App Store-ийг буруутгажээ

Тэрбумтан Элон Маск OpenAI компанид давуу байдал олгосон хэмээн App Store-ийг буруутгаж, энэхүү асуудлаар шүүхдэлцэх болно гэжээ. Элон Маск Apple компанийн аппликейшны цахим дэлгүүр болох App Store-ийг OpenAI компанийн хиймэл оюун ухааны чатбот болох ChatGPT-д бусад компанийн зах зээлд санал болгож буй хиймэл оюуны чатботуудаас илүү давуу эрх олгож, тус программыг App Store-ийн номер нэг…
-
Америк, Хятад улсууд тарифын завсарлагаа ахин 90 хоногоор сунгалаа

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятадын эсрэг ногдуулсан тарифын завсарлагаа ахин 90 хоног сунгах шийдвэр гаргасан байна. Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч хоёр улсын хооронд оны эхээр өрнөсөн тарифын дайныг дипломат аргаар шийдвэрлэх хүрээнд талууд 90 хоногийн хугацаанд тарифын түр завсарлага авсан бөгөөд уг завсарлагын хугацаа мягмар гарагт өндөрлөсөн юм. Тэгвэл Д.Трамп мягмар гарагт өөрийн нийгмийн сүлжээний Truth…