-
Ханхүү Харригийн хүүхдүүд аюулгүй байдлын шалтгаанаар сургууль сольжээ

Их Британийн ханхүү Харри, түүний эхнэр Меган нарын хүүхдүүд аюулгүй байдлын үүднээс сургуульдаа хоёрхон хоног суралцсаны дараа өөр сургуульд шилжихээр болжээ. Энэ талаар хосын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдээлсэн байна. Харри, Меган нар зургаан жил АНУ-ын Калифорнид амьдарсны эцэст наймдугаар сард Их Британид буцаж ирсэн бөгөөд тэдний хүү ханхүү Арчи, 7, охин гүнж Лилибет, 5…
-
Мексикийн эрэгт 330 мянга гаруй оливын яст мэлхий бөөнөөрөө өндөглөв

Мексикийн өмнөд хэсгийн Оахака мужийн эрэгт 330 мянга гаруй оливын далайн яст мэлхий бөөнөөрөө цуглан өндөглөсөн байна. Энэхүү байгалийн ховор үзэгдлийг испаниар “ирэлт” гэсэн утгатай “arribada” хэмээн нэрлэдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт эдгээр яст мэлхийн оршин тогтноход заналхийлж байгааг мэргэжилтэн анхааруулжээ. Ла-Эскобийя яст мэлхийн дархан цаазат газрын мэдээлснээр, энэ жилийн зургаа дахь “arribada” гуравдугаар сараас…
-
Дэлхийн анхны птерозаврын музей Хятадын Шинжаанд нээгджээ

Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд үлэг гүрвэлтэй ойрын төрөл болох нисдэг хэвлээр явагч птерозаврт зориулсан дэлхийн анхны музей ням гарагт нээлтээ хийжээ. Хами хотын птерозаврын музей нь птерозаврын олдвор ихээр илэрдэг үндэсний геопаркт байрладаг бөгөөд 4600 орчим ам метр талбайтай зургаан зууван хэлбэрийн танхимаас бүрджээ. Дээрээс харахад музейн барилга нь цөлд байрлуулсан…
-
600 гаруй жил бараг бүтнээрээ хадгалагдсан булшнаас 38 хүний шарил олджээ

ПЕРУ, ТРУХИЛЬО — Перугийн археологичид 600 гаруй жилийн турш бараг хөндөгдөөгүй хадгалагдсан Чимү соёлын язгууртнуудын оршуулгын байгууламжаас 38 хүний шарил илрүүлжээ. Энэхүү онцгой олдворыг тус улсын хойд хэсэгт орших эртний Чан Чан хотын археологийн цогцолбороос илрүүлсэн байна. Шарилуудыг Чан Чан дахь Уц Ан (Utzh An) хэмээх хэрэмт цогцолбор буюу эртний Их Чимү ордны нутаг дэвсгэрээс…
-
Мексикт бөхчүүд Гуадалупегийн сүмд уламжлалт мөргөл үйлджээ

МЕКСИК ХОТ — Мексикийн мэргэжлийн бөхийн холбоо болох AAA-ийн бөхчүүд, хөгжөөн дэмжигчид болон тэдний гэр бүлийнхэн мягмар гарагт /есдүгээр сарын 8/ жил бүр зохион байгуулдаг мөргөлийн жагсаалд оролцож, Мехико хотын Гуадалупегийн Базиликад очжээ. Жагсаалыг AAA холбоог үндэслэгч, талийгаач Антонио Пеньягийн дүү Марисела Пенья тэргүүлсэн бөгөөд тэр ахынхаа чандрыг авч явсан байна. Өнгө өнгийн баг өмссөн…
-
Германы Берлиний захиргааны мэдээлэл хакерын халдлагад өртжээ

Германы нийслэл Берлиний төрийн байгууллагууд кибер халдлагад өртөж, ойролцоогоор 5.7–5.8 терабайт буюу 1.4 сая гаруй файл “dark web”-д нийтлэгдсэн байна. Халдлагыг Rhysida нэртэй бүлэглэл үйлдсэн нь тогдоогджээ. Алдагдсан мэдээлэлд төрийн албан хаагчдын төрсний гэрчилгээ, утасны дугаар, гэрийн хаяг, ажлын таслалтын бүртгэл зэрэг хувийн мэдээлэл багтсан байж болзошгүй байна. Мөн ус, эрчим хүч, хорих байгууллага зэрэг…
-
Хятадад арслан, барын бамбаруушууд “цэцэрлэгт” элсэв

БНХАУ-ын Чунцин хотын Lehe Ledu амьтны хүрээлэнгийн дэргэдэх амьтны “цэцэрлэгт” дөрвөн арслангийн, нэг барын бамбарууш шинээр элсэж, хамтдаа өсөж хөгжих аяллаа эхлүүлжээ. Тэдний асрагчид бамбаруушуудыг задгай зүлгэн талбайд гаргаж, тоглуулан наранд ээжээжээ. Бяцхан амьтад зүлгэн дээр өнхөрч, хөөцөлдөн тоглож, идэвхтэй наадсан байна. Тоглох цагийн дараа тэдэнд зориулсан “сургуулийн хоол” болох шинэ сүү болон мах өгчээ.…


