-
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 200 км замын цас, мөсийг цэвэрлэжээ

Дархан-Уул аймагт цас их хэмжээгээр орж, өвөлжилт хүндэрч, зам даваа хаагдаж байна. Үүнтэй холбоотойгоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвийн 30 км зам, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр дэх Зулзага, Салхит, Тойргоос Цайдамын пост чиглэлийн 60 км, Дархан сумын 8 багийн 110 км замын мөстсөн, хунгарласан цасыг цэвэрлэлээ.…
-
Хүйтний эрч 1-15 хэмээр суларч, Ерөөд 45.2 хэм хүйтэн хонолоо

Цас: Өнөө өглөөний 08:00 цагт Монгол орон даяарх станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд нь цасан бүрхүүлтэй байв. Хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 36 см, Увсын Хяргас, Сэлэнгийн Зэлтэр, Зүүнбүрэн, Хүдэр, Орхонд 24-28 см, Увсын Малчин, Баруунтуруун, Ховдын Алтай, Үенч, Завханы Баянтэс, Тэс, Баянхайрхан, Булганы Хангал, Сэлэнгийн Баруунбүрэн, Цагааннуур, Орхонтуул, Ерөө, Баянгол, Хушаат, Дархан-Уулын…
-
“Оюуны-Ирээдүй”-гийн 3300 сурагч гадуур хувцастайгаа хичээллэж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын төв дэх Толгойт хороололд 1-р сарын 18-19-нд шилжих шөнө цахилгааны том гэмтэл гарч, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК яаралтай заслаа. Цахилгаанаар халаалтаа шийдсэн олон айл, албан байгууллага хөлдөх эрсдэл нүүрлэсэн ч “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”-ний засварчид тийм асуудал үүсгэлгүйгээр гэмтлийг шуурхай засжээ. Уг гэмтэл эрс хүйтрэлтэй холбоотой байсан гэнэ.…
-
Тэс голын хөндийгөөр -48 градус хүйтэн хоножээ

Баруун, төв, говийн нутгаар өчигдөр өдөр /2025.01.15/ 1-16 градусаар хүйтэрлээ. Өдөртөө хамгийн хүйтэрсэн газар нь Увс аймгийн Тэс сум болов. Энд -33 градус байжээ. Шөнөдөө хүйтний эрч чангарч, Монгол орны нийт нутгаар 1-26 градусаар нэмж хүйтрэв. Увс нуур, Дархадын хотгор, Байдраг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -38-48 градус хүйтэн…
-
Нийтийн байрны 12 оршин суугч угаартжээ

Нийтийн байрны 12 оршин суугч угаарын хийд хорджээ. Тухайн байрыг нүүрс түлэх, цахилгаанаар халаах гэсэн хосолсон аргаар халаадаг байсан аж. Үүнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дэх гэр хорооллын айл өрхүүдээр орж, угаар мэдрэгч, зуухыг нь шалган, шаардлагатай зөвлөгөө өгчээ. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 150 мянга…
-
Малын эмч нар төв талбайд жагсах гэж байна

Монгол Улсын 21 аймаг, 330 сумын малын эмч нарын төлөөлөл өнөөдөр 11:40 цагаас Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулна. Хөдөөний эмч нар шууд төв талбайд ирж, жагсаалд оролцох юм байна. Малын эмч бол хүн төрөлхтний эмч гэдэг. Гэтэл манай аймаг, суманд ажилладаг малын эмч нарыг хэн ч анхаарахаа больсон. Мал угаалга, тарилга гэх мэт ажлын…
-
4 настай охиныг 30 настай ээжтэй нь хөнөөсөн байж болзошгүй этгээдийг 1 сар цагдан хорилоо

2026 оны 01 дүгээр сарын 04-нд 30 настай эмэгтэй, 4 настай охинтойгоо хамт бусдын гарт амиа алдсан. Тэднийг хөнөөсөн хэрэгт холбогдсон сэжигтэн М.Б-г цагдаа нар 2026.01.04-ний 23:10 цагт баривчилж, цагдан хорьсон. Учир нь талийгаач нарын хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд уг сэжигтний ул мөр илэрсэн аж. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны…
-
Осол гарах эрсдэл өндөртэй 51 гарам төмөр замд байна

УБТЗ-ын Тээврийн хяналтын алба 2025 оныхоо ажлыг дүгнэх хүрээнд “Төмөр замын гармын аюулгүй байдал” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд УБТЗ-ын зарим удирдлага, албадын болон зангилаадын дарга нар оролцсоноос гадна ЗТЯ, Төмөр замын газар, Тээврийн цагдаагийн алба, Төмөр зам дахь цагдаагийн газар, Тээврийн прокурорын газар, Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, хувийн болон төрийн…
-
Цасанд боогдсон малчдаа сумын төв хүргэх зам гаргалаа

Булган аймгийн Рашаант сумын Онцгой комисс цасанд боогдсон малчдаа сумын төв ороход туслахаар зам гаргалаа. Сумын төвөөс Чацарганы талбайн урдуур Баруунхөтөл-Ус, Бандийн ухаагийн ар хүртэлх цасыг техникээр түрж, машин явж болохоор болгожээ. Малчид үүгээр сумын төвдөө ирэн, хүн, малын эм тариа, хүнс, өвс, тэжээлээ татаж авч байна. Рашаант сумын нийт нутгаар зузаан цастай, талдаа 20-25…
-
Есөнбулаг сумын цэцэрлэгүүдийг 12-р сарын 10 хүртэл хаалаа

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Есөнбулаг сумын цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 10 хүртэл түр хязгаарлав. Есөнбулаг сумын 11 цэцэрлэгийн хүүхдүүдийн 29.8% нь томуу тусжээ. Тус аймагт сүүлийн өдрүүдэд ханиад, томуугаар өвчилсөн хүүхэд эрчимтэй нэмэгдэж байна. 11 дүгээр сарын 25-ны байдлаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор үзүүлсэн өвчтөнүүдийн 21.9% нь томуутай байв. Ханиад хүрсэн хүүхэд…