-
Өнгөрсөн гуравдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун гуравдугаар сар болжээ
Европын цаг уурын хяналтын агентлагийн мэдээлснээр, далайн гадаргын температур дээд цэгтээ хүрч өнгөрсан гуравдугаар сар дэлхий түүхэн дэх хамгийн халуун гуравдугаар сар болжээ
-
Газын иргэд сүйрсэн Хан Юнис хот руу буцаж ирэв
Газ дахь Хан Юнис руу буцаж ирсэн олон мянган Палестинчуудад тэдний хотын сүйрсэн байдал нь бодит бус мэт санагдаж байгаа юм
-
Хонг Конгийн эрх баригчид их хэмжээний алт хууль бусаар хил давуулах гэж байсан этгээдийг баривчилжээ
Хонг Конгийн эрх баригчид тус хотын түүхэн дэх хамгийн том буюу 146 кг алтыг хууль бусаар хил давуулах гэмт хэрэг үйлдэж, машины эд анги болгон хувиргасан этгээдийг саатуулж, үнэт металлыг хураан авчээ
-
Запорожьегийн цахилгаан станц руу нисгэгчгүй онгоцоор халдлага үйлджээ
Украины Запорожьегийн цахилгаан станц руу нисгэгчгүй онгоцоор халдлага хийсэн нь “Цөмийн томоохон осол гарах эрсдлийг нэмэгдүүлсэн” гэж НҮБ-ын Атомын хяналтын байгууллага анхаарууллаа. Гурван хүн шархадсан халдлагын ард Украин байгаа гэж ОХУ мэдэгдэв. Харин Украин үүнд оролцсон гэдгээ үгүйсгэсэн
-
Казакстан болон Оросын нутгуудад үерийн хэмжээ аюултай түвшинд хүрчээ
Казахстаны хойд нутгийн 10 бүс нутагт үер буусны улмаас хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар эрх баригчид мэдэгдлээ. Мөн ОХУ-ын хилийн дагуу, Москвагаас зүүн өмнө зүгт 1800 км-ийн зайд орших Орск хотод газрын тос боловсруулах үйлдвэр үерийн улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ
-
Мозамбикийн хойд эргийн ойролцоо 90 гаруй хүн амиа алджээ
Мозамбикийн хойд эргийн ойролцоо гатлага онгоц живсний улмаас 90 гаруй хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв
-
АНУ-ын Флорида мужид барилгын краны хэсэг унаж нэг хүн амь насаа алджээ
АНУ-ын Флорида мужийн Форт-Лодердейл хотын барилга дээрээс краны хэсэг унасны улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ
-
Мохаммед Алигийн боксын шорт зургаан сая доллараас дээш үнээр зарагдах төлөвтэй байна
Бүх цаг үеийн хүнд жингийн хамгийн агуу боксчин гэж дэлхий нийтэд үнэлэгддэг, АНУ-ын боксчин Мохаммед Али 1975 онд өрсөлдөгч Жо Фрейзертэй хийсэн “Thrilla in Manila” нэртэй хүнд жингийн тулаандаа өмссөн цагаан торгон боксын шортыг пүрэв гарагт дуудлага худалдаанд оруулсан бөгөөд зургаан сая доллараас дээш үнээр зарагдах төлөвтэй байна
-
Испанийн теннисчин Рафаэл Надал “Монте-Карлогийн Мастерууд” тэмцээнд оролцохоос татгалзжээ
Олимпийн аварга, Гранд Слэмийн 9 тэмцээнд аваргалсан Испанийн мэргэжлийн теннисчин Рафаэл Надал “Монте-Карлогийн Мастерууд” тэмцээнд оролцохоос татгалзаж, бие нь тэмцээнд оролцоход хараахан бэлэн биш байгааг мэдэгджээ
-
Христийн шашны хамгийн эртний ном худалдаанд гарахаар болжээ
Энэ нь одоо байгаа хамгийн эртний номуудын нэг бөгөөд 3.8 сая доллар хүртэлх үнээр зарагдах боломжтой гэж үздэг