-
Филиппинд болсон “Трами” хар салхины улмаас ор сураггүй болсон 42 иргэнийг эрэн хайж байна

Филиппин улсыг өнгөрсөн долоо хоногт дайран өнгөрсөн халуун орны “Трами” хар салхины улмаас амиа алдагсдын тоо 110-д хүрч, их хэмжээний үер бууж, хөрсний гулгалтаас үүдэн 42 хүн сураггүй алга болж, 8000 гаруй хүн далайн боомтуудад гацсан талаар Филиппин улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах үндэсний зөвлөлөөс (NDRRMC) ням гарагт мэдээллээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн мэдээлснээр…
-
Google 2024 оны тренд болж буй Хэллоуины хувцаслалтуудыг танилцууллаа

Google компанийн зүгээс жил бүрийн Хэллоуины баярын өмнө “Frightgeist” хэмээх тухайн жилийн тренд болж буй хувцаслалтын жагсаалтыг танилцуулдаг уламжлалынхаа дагуу 2024 оны жагсаалтаа танилцууллаа. Уг жагсаалтыг Google-ийн хайлтын систем дэх хамгийн олон хэрэглэгчдийн хайлтад үндэслэн гаргадаг юм. Энэ жилийн жагсаалтыг нээлтээ хийгээд удаагүй байгаа, найруулагч Тим Бертоны “Beetlejuice, Beetlejuice” киноны бяцхан толгойтой Боб хэмээх дүрийн…
-
“Хүн аалз 4” киноны тов гарлаа

Sony кино компанийн зүгээс “Хүн-Аалз 4” киноны товыг зарлалаа. Жүжигчин Том Холландын гол дүрд нь тоглож байгаа, одоогоор нэр нь тодорхой болоогүй дөрөвдүгээр анги 2026 оны 7 сарын 24-ний өдөр нээлтээ хийхээр болсныг зарласан байна. Хүн-Аалзын шинэ ангийг өөр нэгэн супербаатарын тухай “Шан Чи ба Арван бөгжний домог” киноны найруулагч Дестин Даниэл Креттон найруулахаар болжээ.…
-
“Трами” шуурганы улмаас 26 хүн амь насаа алдаад байна

Халуун орны “Трами” шуурганы улмаас 26 хүн амь насаа алдаж, 150.000 гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Нийт 163.000 гаруй оршин суугч түр хоргодох байранд орогнож байгаа аж. Мөн 10 гаруй нислэг цуцлагдсан, төв банк хоёр дахь өдрөө валют арилжаа, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг зогсоосон талаар Иргэний хамгаалалтын албанаас мэдээлжээ. Салхины хурд 95 км/цагт хүрч үргэлжилсэн бөгөөд шуурга…
-
Киргизстан улсын Чаткал хотын ууланд цасны нуранга үүсэж зургаан иргэн амь насаа алджээ

Өнгөрсөн бямба гарагт Кыргызстан улсын Жалал-Абад мужийн Чаткал хотын ууланд эмийн ургамал түүхээр явж байсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг цасны нурангид өртсөн аж. Киргизстан улсын Онцгой байдлын яамнаас сураггүй алга болсон зургаан хүний цогцсыг бямба гарагийн орой гаргаж авсан бөгөөд ням гарагт үлдсэн найман гишүүнийг эсэн мэнд олж уулнаас буулгажээ.
-
Нью-Мексико мужид хүчтэй аадар борооны улмаас хоёр иргэн амь насаа алджээ

Өнгөрсөн бямба гарагт Нью-Мексико мужийн Розуэлл хотод 5.78 инч буюу 102-178 мм хур тунадас орсны улмаас үер бууж хоёр хүн амь насаа алдаж, 300 орчим иргэнийг аварч, нүүлгэн шилжүүлжээ. Мөн үерийн усанд орон сууц, аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламж руу ус орж их хэмжээний хохирол учруулсан талаар тус хотын цагдаагийн албанаас мэдээлжээ. Тус хотод орсон…
-
Франц Улсад үер бууж, 6 бүсэд зарлан мэдээллийн улаан түвшний дохио идэвхэжсэн байна

Францын цаг уурын агентлагийн мэдээлснээр 48 цагийн дотор 630 мм (24.8 инч) хур тунадас орсны улмаас үер бууж Францын зургаан бүсэд үерийн аюулаас эрт зарлан мэдээлэх дуут дохиог идэвхжүүлээд байна. Дээрх зургаан бүс нь Англи, АНУ зэрэг улс орнуудын засаг захиргааны түвшний эрх мэдэл бүхий бүс юм. Улаан түвшний дохиоллын бүсийн нэгд тус улсын гурав дахь том хот болох…
-
Женнигийн “Mantra” дуу Дэлхийн чартуудыг тэргүүлж байна

Дөрөв хоногийн өмнө буюу 10-дугаар сарын 11-ний өдөр Blackpink хамтлагийн Женни өөрийн соло уран бүтээлээрээ эргэн ирсэн. Тэрээр “Mantra” хэмээх дуугаа Дэлхий нийтэд цацсанаас хойш 47 улсын iTunes-ийн чартуудыг эзэгнэж байна. Тодруулбал уг дуу гарсныхаа дараа Сингапур, Бразил, Филиппин зэрэг улсын iTunes-ийн шилдэг дууны жагсаалтад 1-р байр эзэлснээс гадна АНУ-ын iTunes чартыг тэргүүлжээ. Ингэснээр Женни…
-
Австрали Улсын Парламентын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны аравдугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн…
-
BTS хамтлагийн гишүүн Жин ирэх сард анхны соло цомгоо гаргана

BTS хамтлагийн гишүүн Ким Сеокжин буюу Жин энэ оны зургаадугаар сарын 12-ний өдөр цэргээс халагдсан.Тэрээр цэргээс халагдсанаасаа хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд GUCCI болон Laneige брэндийн элч төлөөлөгчөөр ажиллаж байна. “Big Hit Music”-ын эрх бүхий албан тушаалтан “Жин шинэ цомгоо 11 сард гаргахаар төлөвлөж байгаа нь үнэн. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эцэслэн шийдсэний дараа…