-
Израилийн арми хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж АНУ үзэв
Израилийн цэргийн армийн таван нэгж хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдлүүдэд буруутай гэж АНУ-ын Төрийн департмент үзсэн бөгөөд “Гэсэн хэдий ч АНУ цэргийн туслалцаагаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгджээ
-
ОХУ дахин хоёр сэтгүүлчийг баривчилжээ
Энэ хоёр хүнийг “Хэт даврагч байгууллагад оролцсон” гэж буруутгавал доод тал нь хоёр жилийн хорих ял оноох юм.
-
Энэтхэг улс Омантай худалдааны хэлэлцээр хийхээр болжээ
Шинэ Дели Ойрхи Дорнодод харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа тул Энэтхэг, Оман хоёр ойрын саруудад худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна гэж Энэтхэгийн засгийн газраас мэдэгдэв
-
Гүржид эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна
Тус улсын сөрөг хүчнийхэн болон барууны орнууд Оросоос санаа авсан “Гадаадын агентуудын тухай” хуулийн төслийг эсэргүүцэн, олон мянган Гүржүүд ням гарагт нийслэл Тбилиси хотод жагслаа
-
Бангладеш улсад сүүлийн 75 жилд тохиолдоогүй хэт халалт үүсчээ
Өнгөрсөн баасан гарагт баруун өмнөд хэсгийн Чуаданга дүүрэгт улирлын хамгийн өндөр температур 42.7 хэм хүрсэн байна
-
Эммануэль Макрон: Дэлхийн өөрчлөлтүүдтэй нүүр тулж байгаа Европ арга хэмжээ авахгүй бол “мөхөж магадгүй”
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон дөрөвдүгээр сарын 25-нд Парисын Сорбонны их сургуульд үг хэлж, Европ тив дэх Францын бодлогын чиг хандлагыг тайлбарлав. Дэлхий нийт урьд өмнө хэзээ ч байгаагүй өөрчлөлтөд орж байна, хэрэв арга хэмжээ авахгүй бол Европ “мөхөж магадгүй” гэж анхааруулжээ. Батлан хамгаалахын асуудлаар Эммануэль Макрон “стратегийн автономит” бүхий “хүчирхэг, хүндэтгэлтэй Европ” байгуулна гэдэгт найдаж…
-
Хятадын ByteDance компани ТикТок-ийг зарах төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдлээ
“ByteDance нь TikTok-ийг зарах төлөвлөгөөгүй байна” гэж тус компани өөрийн эзэмшдэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Toutiao дээрх албан ёсны хуудсандаа нийтэлжээ
-
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад айлчилжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятадад хийсэн гурван өдрийн айлчлал нь АНУ, БНХАУ-ын удирдагч Жо Байден, Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтаас таван сарын дараа болж байгаа юм
-
Зүүн Африкийн бүс нутагт хүчтэй аадар борооны улмаас үер болж Танзанид 155 хүн амь насаа алджээ
Танзани улсад хэдэн долоо хоног үргэлжилсэн аадар борооны улмаас үер болж, хөрсний гулгалт үүсч, 155 хүн амиа алдаж, 236 хүн шархадсан гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдлээ
-
Газын зурвас дахь эмнэлгээс 400 орчим цогцос олджээ
Цогцосуудын арав нь гараа хүлсэн байдалтай байхад бусад нь эмнэлгийн гуурс зүүсэн байсан нь тэднийг амьдаар нь булсан байж магадгүй гэж иргэний хамгаалалтын гишүүн Мохаммед Мугиер мэдэгджээ