-
МЭДЭГДЭЛ: АИ92 бензинийг литр тутамд 250 төгрөгөөр нэмлээ

Оросын Холбооны Улсын Роснефть болон бусад компаниас ирсэн 7 дугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэх, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна. Олон улсын…
-
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Стратегийн түншлэл”-ийг бататган бэхжүүлэхийн төлөөх Хамтарсан тунхаглалаас хүргэж байна.Талууд харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай бие биеэ нөхөх зарчимд тулгуурлан хамтдаа хөгжин дэвших хамтын ажиллагааг дараах салбар, чиглэлээр тууштай гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тогтлоо. Улс төр, аюулгүй байдалДээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, төрийн тэргүүн нарын ойр…
-
АҮЭБЯ: ОХУ шатахууны экспортоо хориглосон ч дотоодод хомсдол үүсэхгүй, наадмын дараа үнийг хэлэлцэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дизель түлш, шатахууны экспортондоо хориг тавих шийдвэр гаргасан нь дэлхий дахинд эрчим хүчний хямралын айдсыг дахин төрүүлж, улс орнуудыг сандаргаж эхэллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас манай улсын хувьд шатахууны хомсдол үүсэх бодит эрсдэл байхгүй бөгөөд нөөц хангалттай байгааг өнөөдөр /2026.7.06/ зарласан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны…
-
Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн удирдлагуудын хамт Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Багануурын уурхайн 360 тонн нүүрсний дээжид хагас үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, Улаанбаатар…
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Олон хувилбараар “Онтре”-тэй хэлэлцээрийн ширээний ард сууна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан. “Засгийн газар нийт дүнгээрээ 30 их наядын зардлыг бууруулж чадлаа. Менежментийн төлбөрийг 6 хувь байхад 3.95 болгосон нь худлаа гэж яриад байгаа. Монгол Улс менежментийн төлбөр гэж 3 давхар төлбөр төлж байсан” гэв. Үүнд: Энэ нь ойролцоогоор 10 хувь хүрч байсан. Хэлэлцээрийн өмнө олон…
-
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй 6 аж ахуйн нэгжид 25.3 сая төгрөгийн торгууль ногдууллаа

–УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА– Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Төв аймгийн нутаг дэвсгэрт…
-
Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын дархан цаазат газарт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 77.5 хувь дэмжлээ. “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Их хурлын дэд дарга…
-
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан хоёр ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шалгалтын явц 40…
-
АМНАТ-ыг олон улсын жишигт хүргэж гацсан төслүүдээ урагшлуулна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж буйтай холбогдуулан өнөөдөр /2026.06.04/ мэдээлэл өглөө. Энэхүү хуулийг 1994 онд батлагдсан цагаас хойш 1997, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 20 жилийн турш том хэмжээний өөрчлөлт ороогүй болохыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд…
-
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна

Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав. “Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах…