time.mn

Illustration of a bird flying.
  • Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний ассамблейн дарга Чан Тань Маныг угтан авлаа

    Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний ассамблейн дарга Чан Тань Маныг угтан авлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.09) хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын их хурлын гишүүн, Улсын их хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Монгол Улсаас Бүгд…

    September 9, 2026
  • Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт, төлөвлөгөөнд туссан салбар дундын арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 18 арга хэмжээ тусган баталж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өрхийн…

    September 9, 2026
  • Б.Найдалаа: “Оюутолгой”-г цахилгаанаар хангах станцаа цаг алдахгүй барьж эхлэх ёстой

    Б.Найдалаа: “Оюутолгой”-г цахилгаанаар хангах станцаа цаг алдахгүй барьж эхлэх ёстой

    Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Б.Найдалаа сайд дараах мэдээллийг сэтгүүлчдэд өгөв. Эрчим хүчний сайд Б.Найдалаа: -Эрчим хүчний салбар бол улстөржих салбар биш. 2019 онд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дуудлага худалдаагаар зарлах хуультай болсон. Түүнээс хойш 7 жилд 1 ч төслийг дуудлагаар зарлаагүй. Энэ жил ЭХЯ тархмал эх үүсвэрийг дэмжих бодлогын хүрээнд нээлттэй…

    September 9, 2026
  • Д.Цолмон: 25 ТӨҮГ-ыг татан буулгаж байна

    Д.Цолмон: 25 ТӨҮГ-ыг татан буулгаж байна

    Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон: -ТӨҮГ гэдэг статусыг байхгүй болгов. 65 ТӨҮГ-ыг өөрчлөн зохион байгууллаа. Өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүждэг ТӨҮГ-ыг нийтийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж байна. Давхардсан, төстэй чиг үүрэгтэй 25 байгууллагыг ТӨҮГ гэдэг чиг үүргээс хасаж, татан…

    September 9, 2026
  • М.Энхцэцэг: Том цахилгаан станцуудын тендерийг ЭХЯ нууцаар зарласан байна

    М.Энхцэцэг: Том цахилгаан станцуудын  тендерийг ЭХЯ нууцаар зарласан байна

    ЭХЯ-наас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: -ЭХЯ эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнолд хүчтэй нөлөө үзүүлэх сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөн, сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан байна. Аливаа эрчим хүчний эх үүсвэрийг ЭХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар оруулж, тооцоо,…

    September 9, 2026
  • Иран, АНУ-ын мөргөлдөөн хурцдав

    Иран, АНУ-ын мөргөлдөөн хурцдав

    Ираны Хувьсгалт гвард Иордан дахь АНУ-ын цэргийн бааз руу баллистик пуужин харвасан байна. Үүний зэрэгцээ Иран Хормузын хоолойд АНУ-ын хоёр хөлөг багтсан 10 хөлөг онгоц руу халдсан гэж мэдээлжээ. Энэ нь АНУ Ираны таван нефтийн танкерийг устгасны дараах хариу ажиллагаа юм. Ирантай холбоот Хуситууд Саудын Арабын хэд хэдэн хот, эрчим хүчний байгууламжид халдаж, 70 гаруй…

    September 9, 2026
  • “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийг удирдах гэрээ байгуулахаар “БлайкРок”-ын төлөөлөгчид манай улсад иржээ

    “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийг удирдах гэрээ байгуулахаар “БлайкРок”-ын төлөөлөгчид манай улсад иржээ

    Дэлхийн 42 улсад салбар, нэгжтэй, 100 гаруй орны төрийн болон санхүүгийн байгууллага, үндэсний баялгийн болон тэтгэврийн сан, хөрөнгө оруулагчдад үйлчилдэг “БлайкРок” компанийн төлөөлөгчид манай улсад иржээ. Тус компанийн Санхүүгийн зах зээлийн зөвлөгөө өгөх нэгжийн Олон улсын баялгийн сангийн зөвлөх үйлчилгээ хариуцсан гүйцэтгэх захирал Маттиас Вирволл тэднийг тэргүүлж яваа аж. Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн…

    September 9, 2026
  • “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайг хамарсан “Сэлбэ хот” төслийн бүтээн байгуулалтын явц 38.6 хувьтай хэрэгжиж байна. Энэ нь одоогийн 3, 4 дүгээр хорооллыг Өнөр хороололтой нэгтгэсэнтэй дүйх хэмжээний бүтээн байгуулалт юм. Өнөөдрийн байдлаар төслийн зарим барилгын өрлөг болон цонх, фасад, дотор засал, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Тухайлбал, ундны усны…

    September 9, 2026
  • Мэрил Стрип “Прадагаар гоёсон шулам” киноны хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулжээ

    Мэрил Стрип “Прадагаар гоёсон шулам” киноны хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулжээ

    “Холливуд”-ын жүжигчин Мэрил Стрип “Прадагаар гоёсон шулам” кинонд өмсөж байсан хувцас, уг кинотой холбоотой загварын эд зүйлсийг буяны дуудлага худалдаанд оруулжээ. “Кристи” дуудлага худалдааны ордон уг хувцаснуудыг 35 багцлан, дуудлага худалдаанд оруулж байгаа аж. Үүнээс олсон орлогыг Сэтгүүлчдийг хамгаалах хороо, Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлд хандивлах юм байна. “Кристи”-гийн хувийн болон ховор цуглуулгын мэргэжилтэн Натали…

    September 9, 2026
  • Трамп Германы хэт барууны AfD намын ялалтыг цагаачлалын бодлоготой холбон тайлбарлав

    Трамп Германы хэт барууны AfD намын ялалтыг цагаачлалын бодлоготой холбон тайлбарлав

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Германы хэт барууны “Германы төлөөх альтернатив” (AfD) нам Саксони-Анхальт мужийн сонгуульд ялалт байгуулсныг Германы цагаачлалын дүрэм, зохицуулалттай холбон тайлбарлажээ. Трамп мягмар гарагт /есдүгээр сарын 8/ өөрийн Truth Social цахим хуудсанд Германы “аймшигтай” цагаачлалын дүрэм, зохицуулалт тус улсад ихээхэн хохирол учруулсан гэж бичсэн байна. Тэрээр мөн Германы “популист нам” томоохон амжилт үзүүлж,…

    September 9, 2026
←Previous Page
1 … 107 108 109 110 111 … 2,697
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress