-
Булган уулганд 16 янгирыг нэмж нутагшууллаа

Архангай аймгийн 1999, 1993 оны төгсөгчдийн холбооны санаачилгаар БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу Богд уулын дархан цаазат газраас арван янгир барьж, Булган ууланд шилжүүлэн нутагшуулах ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн. Үүний дараа тус оны аравдугаар сард хоёр тооны тэх дахин нутагшуулсан. Тус Янгир сүрэг энэ өвлийн амжилттай давсан бөгөөд сайн идээшиж, Булган уулын янгир сүрэг гурван…
-
Нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд зургаадугаар сарын 10-ны өдөр Нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, 2 эвслийн төлөөлөл тухайн өдрийн 08.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө эсхүл өөрийг нь төлөөлөх хүн Нэр дэвшигчийн үнэмлэхийг авах…
-
Нэр дэвшигчдэд СЕХ үнэмлэх гардуулж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд Сонгуулийн ерөнхий хороо өнөө өглөө 08:30 цагаас эхлэн үнэмлэхийг нь гардуулж байна. Үүгээр сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа юм. Тойрогт 19 нам, хоёр эвсэл, бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1336 нэр дэвшигч үнэмлэх авч байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга…
-
155.315 зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны “хар жагсаалт”-аас гаргалаа

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж, зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн…
-
Бөхийн холбооноос Улсын арслан Р.Пүрэвдагвыг үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгажээ

“Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, “Ёс зүйн дүрэм”-ийн 6-р зүйл, 7-р зүйлүүдийг үндэслэж Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва нь тодорхой барилдаануудад барилдах үедээ хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх үйлдэл, эс үйлдэл гаргасан, энэхүү байдал нь давтагдаж буйг зөрчил гаргасанд тооцсон байна. Тэрбээр гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй…
-
Европын парламентын сонгууль явагдаж дууслаа

Европын Холбооны /ЕХ/ ирэх таван жилийн бодлогыг тодорхойлох Европын парламентын ээлжит сонгууль өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн. Сонгууль ЕХ-ны гишүүн 27 улсад зургаадугаар сарын 6-9-ний хооронд явагдсан бөгөөд санал өгөх эрхтэй 360 сая орчим хүн оролцсон байна. Санал хураалт ням гаргийн орой дуусаж, эхний урьдчилсан дүн гарлаа. Европын парламентын 720 суудлын төлөө Европын 200 орчим намын төлөөлөл өрсөлдсөн. Сонгогдсон депутатууд долоодугаар…




