-
Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо

УИХ өнөөдрийн чуулганаараа Монгол Улсын ерөнхий аудиторыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Монгол Улсын ерөнхий аудитороор Дэлэгийн Загджавыг томилуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар 5 дугаар сарын 30-ны өдөр саналаа УИХ-д ирүүлсэн юм. УИХ 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Монгол Улсын ерөнхий аудитороор Доржсүрэнгийн Занданбатыг 6 жилийн хугацаатай томилсон. 2023 оны 12…
-
Эйфелийн цамхгийн тасалбарын үнийг 20 хувиар нэмнэ

Парис хотын захиргаа Эйфелийн цамхагт насанд хүрэгч орох тасалбарын үнийг ирэх сараас 20 хувиар нэмэхээр тавдугаар сарын 24-нд санал хураажээ. Одоогоор жуулчид Эйфелийн цамхгийн оройд лифтээр гарахад 29.40 евро буюу 43.06 сингапур доллар төлж байна. Энэ үнийг зургадугаар сарын 17-нд 35.30 евро болгож нэмэх бололтой. Мөн Парис хотын зөвлөл Эйфелийн цамхгийн оператор SETE-г дахин хөрөнгөжихийг дэмжиж, Дэлхийн…
-
5 эмнэлэг түргэний машинтай боллоо

Яаралтай үед түргэн тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон, БНХАУ-д үйлдвэрлэсэн “FOTON G7 Ambulance” загварын 6 машиныг нийслэлийн Түргэн тусламжийн төв, Шүд, эрүү, нүүрний төв, “Амгалан”, “Өргөө”, “Хүрээ” амаржих газарт өнөөдөр хүлээлгэн өглөө. Нийслэлийн Түргэн тусламжийн төв 2 машинтай болсон бол бусдад нь тус бүр 1 машин хуваарилжээ. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь нэмэгджээ.…
-
Төрийн машин, өмч хөрөнгийг сонгуульд ашиглаж болохгүй

Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг сонгуулийн хороодод томилон, ажиллуулж болно. Улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд ажиллах боломжтой. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуульд ашиглахыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон. Мөнгө, эд…
-
Үндсэн хуулийн цэцийн даргаар Г.Баясгаланг сонгожээ

Үндсэн хуулийн цэц өчигдөр Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа гэсэн гурван гишүүнтэй болж, шинээр бүрэлдсэн. Цэц өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, даргаараа Г.Баясгаланг сонгожээ. Түүнийг УИХ 2019 оны 6 дугаар сарын 6-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон юм. Гунгаагийн Баясгалан 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр. 1986-1991 онд Баянхонгор…
-
Сонгогчид санал авах байранд эрт очих хэрэгтэй

Өнөө жилийн сонгуулийг холимог тогтолцоогоор, томсгосон тойргоор явуулж байгаа тул саналын хуудас өмнөхөөсөө арай том байх шаардлагатай болсон. Үүний дагуу саналын хуудас 2 хэсгээс бүрдэнэ. Нэр дэвшигч болон намын нэрийг дугуйлах, саналын төхөөрөмжинд 2 хуудас уншуулах гээд сонгогч 2020 оныхоос илүү урт хугацаа зарцуулна. Үүний улмаас санал авах байранд оочир дараалал үүсэх магадлалтай байгаа юм.…
-
Өсвөрийн 128 тамирчинг шагнаж, урамшуулав

Дархан-Уул аймаг 2024 оныг “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцон эхний 3 байрт шалгаран аймаг орон нутгийнхаа нэрийг гаргасан шилдэг тамирчдыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан урамшууллаа. Энэ жил спортын 14 төрөлд амжилт үзүүлсэн өсвөрийн 128 тамирчинг аймгийн засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, нийт…
-
Хоол, хүнсний хаягдлыг 3 хоногт био бордоо болгоно

БНСУ-ын Инчеон инновацын кластерын төв Дархан-Уул аймагт өнөөдөр салбараа нээлээ. Инчеон, Кумсаны инновацын кластерын төв байгаль орчинд ээлтэй технологи ашиглан, хоол хүнсний хаягдлыг 3 хоногийн дотор био бордоо болгодог. Тус төв Дарханд нээсэн салбараараа дамжуулан, гишүүн байгууллагуудынхаа технологиудыг манай улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд танилцуулж, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэх, хамтран ажиллах юм байна. БНСУ-д инновацын 14 кластер үйл ажиллагаа явуулдаг. Дархан-Уул аймаг…
-
I хороолол дугуйн замтай боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх I хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дууслаа. Нийтийн эзэмшлийн эл талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны 7 дугаар сард эхэлжээ. Өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан дугуйн 1.5 км зам, явган хүний 1.5-8 метр зам, 6150 ам м ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 машины зогсоолыг байнгын ашиглалтад хүлээж авлаа. Уг хэсэгт…

