-
Дэлхийн шатрын олимпиадад манай эмэгтэй баг шилдэг аравт багтлаа

Самарканд хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын олимпиадаас манай эмэгтэй шигшээ баг VII өрөгт гарааны чансааны 8-р эрэмбийн Францын багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо. Ингэснээр 7 өргийн 6-д нь ялалт байгуулж, 189 багаас 7-р байрт орлоо. Харин эрэгтэй шигшээ баг өчигдөр Угандагийн багийг 3:1 харьцаагаар хожиж, 7 өргийн дараа 4 хожил, 3 хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна.
-
158.3 тэрбум иен зээлж, Чингис хаан нисэх буудлыг өргөтгөнө

Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөх зорилгоор манай улс Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 158.3 тэрбум иен нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэх гэж байна. Энэ талаар УИХ-ын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өчигдөр /2026.09.23/ хэлэлцсэн юм. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Чингис хаан…
-
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгчийг шалгарууллаа

Говийн бүсэд цахилгааныг 99.5 хувийн найдваржилттайгаар, тогтвортой нийлүүлэх тогтворжуулах шийдлүүд бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүртэй төсөл хэрэгжүүлэх “Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч”-ийг аукционоор сонгон шалгарууллаа. Аукционд оролцохоор 10 компани саналаа илэрхийлснээс хоёр нь шаардлага ханган, дэнчингээ байршуулснаар өрсөлдөв.
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ. Мөн Ерөнхий…
-
Грийнландын өөртөө засах эрхийг хүндэтгэх хэлэлцээрт АНУ гарын үсэг зурлаа

Грийнландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нилсен, Гадаад хэргийн сайд Муте Эгеде нар АНУ, Данитай аюулгүй байдлын хэлэлцээр байгуулсны дараа есдүгээр сарын 23-нд Нуук хотод буцаж ирэхэд нь олон хүн Грийнландын далбаа барин угтжээ. Есдүгээр сарын 22-нд байгуулсан хэлэлцээрээр Грийнландад АНУ-ын цэргийн оролцоог өргөжүүлэх боломж бүрдэж, Грийнланд, Дани, АНУ-ын аюулгүй байдлын хамтын ажиллагааг албан ёсоор бэхжүүлсэн байна.…
-
Уруулын будагны хаан: Хиймэл оюун лайв худалдааг орлож чадахгүй

Хятадын алдарт лайв худалдааны хөтлөгч Ли Жяци хиймэл оюун хурдацтай хөгжиж байгаа ч хөтлөгчийг бүрэн орлож чадахгүй гэж үзэж байна. 2016 оноос лайв худалдаа хийж эхэлсэн тэрбээр гоо сайхны бүтээгдэхүүн борлуулж, 100 сая гаруй дагагчтай болсон байна. Түүнийг хүмүүс “Уруулын будагны хаан” хэмээн нэрлэгддэг. Түүний үзэж буйгаар хиймэл оюун лайв худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгсэл…
-
Энэтхэгт сургуулийн ойролцоо өөх тос, сахар ихтэй хүнс худалдахыг хязгаарлахаар төлөвлөж байна

Энэтхэг улс хүүхдийн таргалалт нэмэгдэж сургуулийн орчим 50 метрийн дотор өөх тос, давс, сахар ихтэй хүнс худалдахыг хязгаарлах шинэ журам хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Энэ нь Энэтхэгийн 1.47 сая сургууль орчмын дэлгүүр, ресторан, хүнсний лангуудад хамаарах бөгөөд хийжүүлсэн ундаа, чипсээс эхлээд самоса, пицца, бургер зэрэг хүнсэнд нөлөөлөх юм. Энэтхэгийн Хүнсний аюулгүй байдал, стандартын газраас наймдугаар сард…
-
Онцгой нөхцөл үүсвэл Засгийн газар 450 сая ам.доллар зээлэхээр бэлтгэж байна

Сангийн яам, Азийн хөгжлийн банк хамтран 450 сая ам.долларын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл боловсруулж, 2026.08.19-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлжээ. Уг хөтөлбөр 200 сая ам.доллароор Монгол Улсын төсвийг дэмжих, гамшиг гарвал 250 сая ам.доллар Монголд зээлэх гэсэн 2 зээлээс бүрдэж буй аж. Монгол Улсад Азийн хөгжлийн банк 100 сая ам.доллар хүртэлх зээл олгон, төсөвт дэмжлэг үзүүлж…


